| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 003/2012/0014/З |
| Дугаар | 111/ШШ2013/0001 |
| Огноо | 2013-01-11 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2013 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 111/ШШ2013/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч .Д.Сувдмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
гийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч , гэрч , нарийн бичгийн дарга С.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
миний бие анх Худалдаа бэлтгэлийн трестээс хувьчлагдсан дэлгүүр, цайны газрын барилгыг ын , ын нараас 1996 онд дэлгүүрийг нь найман зуун мянган төгрөгөөр, цайны газрыг гаас гурван зуун мянган төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн газар байгуулагдаагүй байсан тул гэрээ байгуулж, бүртгүүлэх тухай асуудал байгаагүй учир мөнгөө өгч авалцаад бүх зүйл дуусгавар болж байсан. Худалдаж авснаас хойш одоог хүртэл 16 жил болсон бөгөөд би уг үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ямар нэг төлбөрийн хэрэгсэл болгож эргэлтэд оруулаагүй явж ирсэн. Харин хашааныхаа газрыг бүртгүүлж гэрчилгээгээ авсан. 2012 оны 8 дугаар сарын сүүлчээс эхлэн үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлэх гэж бүтэн хоёр сарын хугацаанд бүх шаардлагатай материалуудыг бүрдүүлж, Улсын бүртгэлийн газарт өгсөн боловч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасаг миний үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхээс татгалзсан болно. Ингээд миний цаашид хандах газар мухардсан тул та бүхэн миний гачигдалт байдлыг харгалзан үзэж дэлгүүр, цайны газрыг миний нэр дээр бүртгүүлэхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн тасагт даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид хоёр хамтын амьдралтай хүмүүс. ******* нь зүрхний хүнд өвчнөөр олон жил өвдөж, шаналж яваа хүн байгаа юм. Бүртгэгч д ойлгомжгүй тайлбарласан байхыг үгүйсгэхгүй. ******* нь дэлгүүр, цайны газрыг , ******* нараас худалдаж авсан нь үнэн, түүнээс хойш 17 жил эзэмшиж ирсэн. Энэ хугацаанд өөрийн нэр дээр бүртгүүлээгүй явсаар өдий хүрсэн. 2012 оны 10 сард үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлэхээр дээрх хүмүүсийн тодорхойлолтууд, энэ талаарх нотлох баримтуудыг мэдүүлгийн хамт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тасагт өгөхөд өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр бүртгээгүй, шүүхэд ханд гэж буцаасан. Тухайн үед нотлох баримт дутуу байсныг хүлээн зөвшөөрч байна. Үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан байхгүй болохоор сум дундын шүүх хүлээн авахгүй юм байна гэдгийг ойлгоод захиргааны хэргийн шүүхэд хандсан. Одоо нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэн нь 2012 оны 9 дүгээр сарын эхээр тус хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн тасагт цайны газар, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны удаа бүртгүүлэх тухай зөвлөгөө авахаар ирэхдээ “...Би 1996-1997 оны үед Ц гэх иргэнээс тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан аваад одоо болтол танай байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй, надад үл хөдлөх эд хөрөнгүүдийг зарсан эхнэр, нөхөр хоёр хоёулаа нас барсан, ганц хүүтэй байсан нь ч бас нас барсан, надад тухайн иргэнээс худалдан авсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, тэр хүмүүс уг үл хөдлөх хөрөнгүүдийг өмч хувьчлалын үед авч байсан юм билээ...” гэж хэлж байсан.
Манай байгууллагаас тухайн иргэнд уг үл хөдпөх эд хөрөнгийн анхны өмчлөгч нь байхгүй, өмчлөгч нь танд худалдсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, таны өмч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол манай байгууллага бүртгэх боломжгүй байдаг тухай тайлбарлан шүүхийн байгууллагад хандахыг зөвлөсөн болно.
нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүртгэлийн байгууллагад нотлох баримт бүрдүүлэн мэдүүлэг гаргасан байсан бөгөөд нотлох баримтыг иргэн , ******* гэх иргэдээс худалдан авсан мэтээр бүрдүүлэн хүлээлгэн өгсөн байсан. Хүлээн авсан мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтуудыг хянан үзэхэд анхны өмчлөгчид гэх , ******* нар тухайн хөрөнгийг төрөөс хувьчилж авсан гэх иргэд нь өмчлөх эрхээ баталгаажуулалгүйгээр дараагийн өмчлөгчид худалдан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг байгуулсан байсан. Гэвч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн бүртгэл хөтлөх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.13-д “...Хэд хэдэн этгээд дамжин шилжсэн эд хөрөнгийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан тохиолдолд гэрээ хэлцлийг үндэслэн дараагийн өмчлөгчийн өмчлөлд анхны бүртгэлийг бүртгэн баталгаажуулдаг...” билээ.
Гэтэл иргэн гийн гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, төрөөс анх хувьчилж авсан анхны өмчлөгчид гэх иргэн , *******, ******* хэмээх эдгээр иргэдийн нэр дээр хувьчлагдсан байна гэдгийг баттай нотлох баримт байхгүй буюу анхны өмчлөгчийн эрх нотлогдохгүй байсан ба улмаар дараагийн өмчлөгчийн гэрээний эрх нь нотлогдохгүй байсан тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1-д заасан “...Мэдүүлэгт тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргана...” гэсэн нотлох баримт бүрдээгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг үндэслэн мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. гэх иргэнтэй утсаар холбогдон худалдаа бэлтгэлийн трестийн өмч хувьчлалын талаар лавлан асуухад иргэн нь тухайн иргэдээс дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан аваагүй маргаан байхгүй, гуйхлаар нь гарын үсэг зурсан юм гэсэн тайлбарыг өгсөн.
Улсын бүртгэгч нь нотлох баримтын бүрдэл бүрэн эсэх, үнэн зөв эсэхэд дүгнэлт өгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар “...Мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол ...” гэсэн заалтыг үндэслэн бүртгэл хийхээс татгалзан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.3.2-д заасны дагуу “...Улсын бүртгэгч нь хүлээж авсан мэдүүлгийг буцаахдаа бүртгэхээс татгалзсан үндэслэл, тайлбарыг тодорхой бичиж мэдүүлгийг чагтлан, гарын үсгээ зурж хувийн дугаар бүхий тэмдэгээ дарж, огноо тавин буцаана...” гэж заасныг үндэслэн хүлээн авсан мэдүүлгийг буцааж мэдүүлэг гаргагчид тайлбарлан хүлээлгэн өгсөн болно.
Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан эрхүүдийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд эрх зүйн үр дагавар бүхий эх, үнэн зөв нотлох баримтуудыг үндэслэдэг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх нь зөвхөн хуулийн шаардлага төдийгүй өмчлөгчийн хэдэн үеийн эрх ашигт шууд хамааралтай хамгийн гол зарчим юм. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх үндэслэлгүй байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагад үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлэхээр мэдүүлэг, нотлох баримт бүхий 21 хуудас материал өгснийг хянан үзэхэд мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг баттай нотолсон баримт байгаагүй.
Энэ талаар тасгийн даргад танилцуулахад анхны өмчлөгчид гэх иргэдийн өмчлөх эрх, улмаар гэрээний эрх нь нотлогдохгүй байна. Иргэн , ******* нартай утсаар холбогдон тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн нэр дээр хувьчилж авсан эрхийн бичиг, бусад нотлох баримт бий эсэхийг тодруул гэсний дагуу иргэн *******тай холбогдох гэтэл утас нь холбогдохгүй байсан. Харин тай холбогдоход ямар нэгэн баримт надад байхгүй, , нарыг гуйгаад байхлаар нь өргөдөл бичиж гэрээнд гарын үсэг зурсан наад хөрөнгийн чинь талаар асуудал гарахгүй дээ гэсэн тайлбар өгсөн. Энэ талаар тасгийн даргад танилцуулахад мэдүүлэг гаргагчид сайн тайлбарлаад мэдүүлгийг буцаан шүүхэд хандахыг зөвлө гэсэн чиглэл өгсний дагуу зохих журмын дагуу буцаасан. яагаад тэгж хэлснийг ойлгохгүй байна. Ингэснээрээ бидэнд дэлгүүр, цайны газрын анхны өмчлөгч нь өөр хүн байна гэсэн ойлголт төрүүлсэн.
Тухайн үед одоо шүүхэд бүрдсэн байгаа баримтууд байгаагүй, мөн манай тасаг нь нотлох баримт байхгүй тохиолдолд иргэдийг гэрчээр асуух ажиллагааг хийх эрх хэмжээ байдаггүй юм гэв.
Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
1992 оны үеэр Худалдааны трест татан буугдаад ажиллаж байсан хүмүүстээ хувьцаагаар нь дэлгүүрүүдийг хувьчилсан. Би трестэд ажилладаг байсан болохоор өөрийн хувьцаа болох ягаан тасалбараар мах, сүүний дэлгүүрийг хувьчилж аваад Баянцагаан хоршоо гэсэн хаягтай, тамга, тэмдэгтэйгээр 3-4 жил ажиллуулсан. Тэр дэлгүүр нь нэг үргэлжилсэн том дэлгүүр боловч дотроо хүнс, мах, сүү гэсэн 2 чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан. Хүнсний дэлгүүрийг нь *******, мах, сүүний дэлгүүрийг нь би ажиллуулж байсан юм. Түүнээс хойш би мах сүүний чиглэлээр 1996 он хүртэл ажиллуулаад тэр жилийнхээ хавар тай тохирч ярилцаад худалдсан.
Тухайн үед *******, ******* бид гурав хувьцаагаа нийлүүлж авч байсан. Сүүлд нь *******д дэлгүүр, цайны газрыг зараад *******д хувьцааны мөнгө өгсөн. Энэ объектын эзэмшил, өмчлөлийн талаар маргаан гарахгүй, яагаад гэвэл бид хоёр хуулийн дагуу хувьчилж аваад тай тохиролцож мөнгө, төгрөгөө өгөлцөж авалцсан юм. Өмнө нь өөр хүнд худалдсан асуудал огт байхгүй. Дэлгүүр болон цайны газар гэж яригдаж байгаа зүйлүүдийн өмчлөлийн талаар өөр маргах хүн байхгүй. Утсаар ярьсан тухай асуудлыг би мэдэхгүй байна. Надтай яриагүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн болон тэдгээрийн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тасагт хандаж, дэлгүүр, цайны газрын барилгыг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл бичиж, мэдүүлгийн хамт доорх баримтуудыг хавсарган өгчээ.
Үүнд иргэн , ******* нар “...Дэлгүүр, цайны газрыг бид анх хувьчилж аваад *******д зарсан, одоо ямар нэгэн маргаан байхгүй...” гэсэн тодорхойлолтууд, *******гийн тайлбар, үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрыг өмчлөх эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах гэрээ, борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлсөн баримт, Баянхонгор аймгийн Өмч хувьчлалын комиссын гишүүдийн 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоол, хавсралтын хамт, 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын протокол, үл хөдлөх эд хөрөнгийн гурван талт зураг, план зураг зэрэг өгсөн байна. Тус тасгийн улсын бүртгэгч нь “...Иргэн *******, гэх иргэдийн нэр дээр дээрх хөрөнгө нь хувьчлагдсан гэх нотлох баримт байхгүй тул буцаав...” гэж эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг дээр тэмдэглэж, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэхээс татгалзсаныг эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхийг Баянхонгор аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах баримтууд бүрдсэн байна.
Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд , ******* нар нь ажиллаж байгаад хүнсний 6 дугаар дэлгүүрийг цайны газрын хамт хувьчилж авсан болох нь Баянхонгор аймгийн Өмч хувьчлалын комиссын гишүүдийн 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хурлын протоколд “...худалдааны салбаруудыг нийтэд нь зарласан үнээр нь эзэмшиж буй хүмүүст нь олгохоор шийдвэрлэе...” гэсэн /х/х-н 21/, Баянхонгор аймгийн өмч хувьчлалын комиссын 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1-р хавсралтад “...хүнсний 6 дугаар дэлгүүр, цайны газрын хамт дуудлага худалдаагаар худалдах...” гэж /х/х-н 25/, хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 239 дүгээр тушаалд “...дуудлага худалдаанд орж хувьд гарсан цэг салбарын ажилчид болон худалдааны давуу эрхээрээ ажиллаж байсан цэг салбараа хувьд авсан цэг, салбарын ажилчдыг хөдөлмөрийн дэвтэр, хувийн хэргийн хамтаар 1991 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тухайн цэгийнх нь мэдэлд шилжүүлсүгэй...”, хүнсний 6 дугаар дэлгүүрийн ажилчид гэсэн 4 дүгээр хавсралтад 15 хүний нэрсийн жагсаалтын эхэнд “...******* ахлах худалдагч...” гэж /х/х-н 26,27/, ганцаарчилсан худалдагч нар гэсэн 11 дүгээр хавсралтад 16 хүний нэрсийн жагсаалтын эхэнд “... мах, сүүний 4 дүгээр мухлагт худалдагч...” /х/х-н 28/ гэсэн аймгийн архивын тасгаас ирүүлсэн баримт, иргэдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбаруудаар нотлогдож байна. /х/х-н 29-30, 36-37/
Дээрх иргэд нь хүнсний 6 дугаар дэлгүүрийг цайны газрын хамт хувьчилж аваад *******, нар *******, Баянцагаан хоршоодыг байгуулан үйл ажиллагаа явуулж байсан нь гийн Хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр “...Баянцагаан Бүрэн бус хариуцлагатай хоршооны эзнээр томилов...”, гэж мөн 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх болсон тул хөдөлмөрийн дэвтрийг хаав гэсэн бичилт/х/х-н 29-30/,
*******гийн хөдөлмөрийн дэвтэрт “...тус дэлгүүр нь ******* бүрэн бус хариуцлагатай хоршоо болсон тул хоршооны даргаар ажиллуулав...", “...1995 оны 1 дүгээр сарын 3-нд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн...” гэсэн /х/х-н 37/ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архиваас хуулбарлан авсан баримт,
мөн Баянцагаан Бүрэн бус хариуцлагатай хоршооны 23764 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ /х/х-н 31-32/ зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна.
, ******* нар нь Баянхонгор сумын 3 дугаар багийн 3 дугаар гудамжны 20 А тоот хаягт байршил бүхий хуучнаар хүнсний 6 дугаар дэлгүүр, цайны газрыг давуу эрхээр хувьчлан авч Баянцагаан, ******* хоршоо болгон ажиллуулж байгаад 1996 онд татан буугдахад нь *******д үнэ тохиролцон худалдсан болох нь
, нарын хооронд байгуулсан 1996 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /х/х-4,5/, мөн хууль сануулж асуусан гэрч гийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн “...Би худалдааны трестэд ажиллаж байгаад 1992 онд татан буугдахад нь давуу эрхээрээ 6 дугаар дэлгүүр, цайны газар гэх объектыг хувьчилж аваад Баянцагаан бүрэн хариуцлагатай хоршоо болгон мах, сүүний дэлгүүрийг нь би хариуцан ажиллуулж байгаад хоршоо татан буугдсан тул 1996 онд *******тай ярилцаж, тохиролцоод мөнгө, төгрөгөө өгөлцөж авалцаад худалдсан. Тухайн үед *******, ******* бид гурав хувьцаагаа нийлүүлж авч байсан юм. Дэлгүүр, цайны газрыг зарагдахад хувьцааны мөнгийг хувьцаа нийлүүлсэн хүмүүст өгсөн. Өмнө нь өөр хүнд худалдсан асуудал байхгүй, эдгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаар маргах хүн байхгүй...” гэсэн /х/х-н 97-98, _.үх хуралдааны тэмдэглэл/,
гэрч *******гийн шүүхэд өгсөн “...би төгсч ирээд 6 дугаар дэлгүүрийн ахлагчаар томилогдон ажиллаж байгаад 1992 оны өмч хувьчлалаар тухайн үед ажиллаж байсан хүмүүст нь хувьчлахад би өөрийн ягаан тасалбараар хувьчилж аваад хүнсний дэлгүүрийг нь би хариуцан ******* хоршоо болгон 4-5 жил ажиллуулсан. Мах, сүүний чиглэлийг нь ажиллуулж байсан. 1996 оны хавар хоршоо татан буугдаад, дээрх объектыг Л. бид хоёр *******, Алтансүх нарт үнэ тохирч худалдсан. Дэлгүүр, цайны -азар гэж яригдаж байгаа зүйлүүдийг өмнө нь өөр хүнд худалдаагүй, өмчлөлийн талаар маргах хүн байхгүй...” гэсэн /х/х-н 104-105 / мэдүүлэг,
гэрч *******гийн шүүхэд өгсөн “...1991 оны үед өмч хувьчлалын асуудал яригдаж тухайн үед ажиллаж байсан хүмүүст хувьчлахад 6 дугаар дэлгүүр, цайны газрыг Л., ******* нар хувьчилж аваад ажиллуулдаг байсан. дэлгүүрээ Баянцагаан хоршоо болгоод ажиллаж байхад би тус хоршооны нягтлан бодогч хийдэг байсан. Сүүлд нь , нар худалдаж аваад 10 гаран жил ажиллуулж байгаа. Мөн дэлгүүрээ зарсан гээд надад хувьцааны хэдэн төгрөг өгч байсан, тухайн үед 3-4 хүнийг цалинжуулан ажиллуулдаг байсан. Бусад хүмүүс мөн адил өгсөн байх. Одоо тэр үед ажиллаж байсан хүмүүс энд байхгүй, Батжаргал гэдэг хүн нь нас барсан гэж дуулсан, миний хувьд энэ объектын өмчлөлийн талаар санал, гомдол, маргаан байхгүй...” гэсэн /х/х-н 107-108/ мэдүүлэг,
гэрч *******ын шүүхэд өгсөн “...Би 1978 оноос 1993 он хүртэл аймгийн Худалдааны трестэд худалдагч хийж байгаад хувьчлалаар ажилгүй болсон. Худалдааны трестэд худалдагч хийдэг байсан ******* нь хувьчлалаар хүнсний 6 дугаар дэлгүүрийг авч, ******* хоршоог ажиллуулсан. Би тэр хоршоонд худалдагчаар 4-5 жил ажилласан. Сүүлдээ бүр үйл ажиллагаа явуулаагүй, бараг ажиллах хүнгүй болоод хоршоо татан буугдаж, дэлгүүр зарагдсан гээд ******* надад хувьцааны мөнгө гэж хэдэн төгрөг өгч байсан. Олон жил өнгөрсөн болохоор яг хэдэн төгрөг өгснийг нь санахгүй байна, Энхтуяа гэдэг цэвэрлэгч, Байгалмаа гэдэг худалдагч байдаг байсан. Эдгээр хүмүүс одоо хаана байдгийг мэдэхгүй. Хоршооны барилгыг ийнх авсан гэж сүүлд нь сонссон. 6 дугаар дэлгүүр, цайны газар зэргийн өмчлөлийн талаар маргаан, гомдол, санал байхгүй...” гэсэн /х/х-н 110-111/ мэдүүлгүүд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар зэргээр нотлогдож байна.
Энэхүү объектыг ******* нь 1996 оны 3 сард худалдаж авснаасаа хойш 17 жил эзэмшиж, газраа өмчилж авсан байхад өнөөдрийг хүртэл эзэмших болон өмчлөх эрхийн талаар хэн нэгэн этгээд маргаан гаргаагүй гэдэг нь гэрч Д.Нансалмаагийн шүүхэд өгсөн “...Тусгай сургууль 1996 онд татан буугдаад ажиллаж байсан хүмүүстээ тэтгэмж өгсөн. Бид хамт багшилдаг байсан. Тэр үед нь гэдэг хүнээс арван мянгатын ягаан дэлгүүрийг би мөнгөөр худалдаж авлаа, тэтгэмжийн мөнгө жаахан дутаад хүүхдүүдээсээ мөнгө аваад нэмж өглөө гэж ярьж байсан. Тэгэхэд нь би улсын дэлгүүрийг чи худалдаж авч болж байгаа юм уу гэж асуухад хувьчлаад авсан юм байна, тэгээд би худалдаж авлаа гэсэн гийнх 1997, 1998 оноос одоог хүртэл ******* А тоот хашаанд байдаг дэлгүүрээ ажиллуулж байгаа. Би тэдний дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг...” гэсэн /х/х-н 99-100/,
гэрч *******гийн шүүхэд өгсөн “...Манайх хөдөөнөөс аймагт орж ирээд таних хүнгүй байхад хашаандаа буулгаж ах дүүс шиг хүмүүс болсон. гийн хашаанд нийтдээ 11 жил айл бууж амьдрах хугацаанд хашаа байшин, дэлгүүрийн эзэмшил, өмчлөлийн талаар ямар нэг маргаан гарч байгаагүй. Би гийн өөрийнх нь хашаа байшин гэж боддог байсан...” гэсэн /х/х-н 102/ мэдүүлгүүдээр,
мөн Баянхонгор аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанаас 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдөр улсын бүртгэгч гийн олгосон “...Баянхонгор сумын 3 дугаар багийн 3 дугаар гудамжны 20 А тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 867 м2 газрын хууль ёсны өмчлөгч нь тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэв...” гэсэн, газар өмчлөх эрхийн ******* дугаартай гэрчилгээ /х/х-н 8/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Улсын Их Хурлаас Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай Монгол Улсын хуулийг батлан гаргасан нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн харилцааг зохицуулах анхны төрөлжсөн хууль болжээ.
Иргэн , ******* нарыг дээрх объектыг хувьчилж авах үед үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль батлагдаагүй, мөн тухайн чиглэлийн байгууллага байгаагүйгээс дээрх иргэдийн нэр дээр бүртгэгдсэн нотлох баримт байхгүй байна.
Мөн , ******* нарын нэр дээр дээрх объектыг нэр зааж хувьчилсан нотлох баримт байхгүй байгаа нь тухайн үед тийм бичиг баримт гарсан эсэх нь тодорхойгүй, гарч байгаагүйг ч үгүйсгэх аргагүй юм. Иймд нэхэмжлэгч *******гийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, иргэн *******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3 дугаар гудамжны 20А тоотод байрлалтай цайны газар, дэлгүүрийн өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг Баянхонгор аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгчид олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж :эалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.СУВДМАА