| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/00053/И |
| Дугаар | 197/ШШ2025/00099 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/00099
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, байрлах ******* ******* ******* ХЗХ /*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 4,762,855 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ж.******* нь ******* ******* ******* ХЗХ-ны нэхэмжилсэн 4,762,855 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэх хугацаанд сар бүр 790,000 төгрөг, үлдэх 812,855 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХЗХ нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,762,855 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,762,855 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэх хугацаанд сар бүр 790,000 төгрөг, үлдэх 812,855 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,762,855 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэх хугацаанд сар бүр 790,000 төгрөг, үлдэх 812,855 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,156 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 45,578 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.*******гаас 45,578 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХЗХ-нд олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН