Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00173

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 320/ШШ2025/00173

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах, ***ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух, И овогт Д-ын М-д холбогдох,

Гэрээний үүрэгт 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.М- нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Малчин өрхийг малжуулах гэрээ-г байгуулж, түүнд 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөр эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн.

Д.М- нь зээлийн төлбөрөөс 500,000 төгрөгийг төлж, үлдэх 4,500,000 төгрөгийг төлөөгүй байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус ажиллагаа амжилтгүй болсон.

Иймд 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Малчин өрхийг малжуулах гэрээ-ний үүрэгт 4,500,000 төгрөгийг Д.М-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.М- миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 5,000,000 төгрөгийн зээлийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр авч байсан. Нэхэмжлэлд дурдсан 4,500,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** нь хариуцагч Д.М-д холбогдуулан гэрээний үүрэгт 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч *** /төсвийн байгууллага/-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу хариуцагч Д.М-гаас нэхэмжлэлийн шаардлага 4,500,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийн тал хувь болох 43,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ***-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.М-д холбогдох гэрээний үүрэг 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.М- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч ***т төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.М-гаас улсын тэмдэгтийн хураамжид 43,475 (дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН