Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/01590

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ,  тоот хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 772,211 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2025.02.24-ний өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 772,211 төгрөгийн 240,300 төгрөгөөс татгалзаж, үлдэх 531,911 төгрөгийг хариуцагч Т.******* нь 2025.03.30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 772,211 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 772,211 төгрөгийн 240,300 төгрөгөөс татгалзаж, үлдэх 531,911 төгрөгийг хариуцагч нь 2025.03.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 772,211 төгрөгийн 240,300 төгрөгөөс татгалзаж, үлдэх 531,911 төгрөгийг хариуцагч нь 2025.03.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,303 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.*******аас 8,303 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН