Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00015

 

 

 

 

 

 

 

 

 

П- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03091 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П- ХХК-ийн хариуцагч Т.У-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 130 273 533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэв-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч А.Базар нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.У- нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Лексус 570 маркийн 66-43 УНМ улсын дугаартай автомашиныг барьцаалж 46 000 000 төгрөгийг, нэг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, зээлийн болон фидуцийн гэрээг байгуулж, мөнгийг бэлнээр өөрт нь олгосон. Гэтэл Т.У-ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан автомашиныг зээл авснаас 10 гаруй хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс хураан авч, хууль ёсны өмчлөгчид олгосон. Манай байгууллага энэхүү эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газрын тогтоолоор хэргийг хаасан. Зээлдэгч Т.У- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд сайн дураараа огт биелүүлээгүй шалтгаан нь анхнаасаа бусдын хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж, их хэмжээний зээлийг авсанд байсан байна. Түүний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан автомашиныг цагдаагийн байгууллагаас битүүмжилж, хурааж, жинхэнэ эзэмшигчид нь олгож байхад хариуцагч огт мэдээгүй юм шиг байж ирсэн бөгөөд бидэнтэй уулзаж, барьцаа хөрөнгөгүй болсон зээлийг хэрхэн төлөх талаар огт ярилцаж байгаагүй, түүний эгч нь ... дүүгээрээ төлүүлнэ, бид төлнө гэдэг боловч төлөөгүй. Иймд 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 46 000 000 төгрөг, зээлийн хүү 72 005 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 268 199, нийт 130 273 533 төгрөгийг хариуцагч Г.Улаанбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр П- ХХК-иас авсан гэх зээлийг өөрөө анхнаасаа авч, ашиглах зорилгогүй байсан. Уг зээлийг тухайн үед Б.А- анхнаасаа надаар авхуулж, бүх мөнгийг өөрөө авсан. Барьцаа гээд байгаа Лексус 570 маркийн автомашиныг Б.А- нь өөрөө олж ирсэн, анхнаасаа миний нэр дээр байгаагүй. Б.А- нь надаар дамжуулж П- ХХК-иас авсан уг зээлээ өөрөө бүгдийг нь авсан. Зээлээ нэг ч удаа төлөлгүй алга болсон. Миний хувьд тус зээлийг авч ашиглаагүй тул ямар ч зээлийн төлөлт хийгээгүй. Анх зээлийн гэрээ байгуулах үед л зээлийг би биш Б.А- авч байгаа талаар нэхэмжлэгч мэдэж байсан. Би өөрөө анхнаасаа зээлийг авах зорилго ч байгаагүй, зээлийг өөрөө нэг төгрөг ч авч ашиглаагүй байтал надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Машинтай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсэж шалгагдаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хаасан. Иймд зээлийн маргааны хувьд ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ба П- ХХК нь өнөөдрийг хүртэл надаас зээлийн төлбөр нэхэмжлээгүй. Хэдийгээр зээлийн гэрээг хариуцагч байгуулж, гарын үсэг зурсан болон боловч зээлийг хариуцагч бодитоор аваагүй, нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлээгүй тул зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Хэрэв зээлийг хариуцагч авсан гэж үзвэл гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Ус 58 413 865 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71 859 668 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 809 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 450 019 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч Т.У- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа зээл аваагүй талаар тайлбарласан бөгөөд хавтаст хэрэгт П- ХХК-ийн зүгээс Т.У-т мөнгийг шилжүүлсэн талаарх нотлох баримт авагдаагүй. Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагчийн шүүхэд гаргасан зээлийг надаар авхуулсан гэх тайлбараар нэхэмжлэгчийг гэрээний зүйл болох 46 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч түүнийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй, нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт юм. Тухайн зээлийг надаар авахуулсан гэдэг нь зээлийн гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан буюу зээлийн гэрээг хариуцагчийн нэрээр байгуулж, зээлийг бодитойгоор өөр хүнд өгсөн гэх агуулгатай болох талаар бид шүүх хуралдааны үед тайлбарласан. Мөн зээлийн төлбөрийг бодитойгоор хариуцагчид шилжүүлснийг нотлох баримт болохгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулсан үзсэний үндсэн дээр болон эргэлзээгүй, үнэн зөв эсэх талаас нь үнэлэх тухай заасан. Иймд шүүх нотлох баримтыг тал бүрээс нь судлан үзэж, зээл олгогдсон болох нь эргэлзээгүй нотлогдож буй тохиолдолд тийнхүү дүгнэх үндэслэлтэй юм. Гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухайд зээл бодитоор олгогдоогүй тухай хэрэв талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээл олгогдсон гэж үзвэл гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байхаар хуульчилсан ба хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тооцохоор заасан. Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11-16102195 дугаартай зээлийн гэрээ нь 3 сарын хугацаатай байгуулагдсан. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан үе болох 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцвол 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Нэхэмжлэгч нь тус хугацаанд багтаж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн үеэс эхлэн тоолох агуулгаар дүгнэлт хийсэн байсан. П- ББСБ-ыг төлөөлж иргэн Ж.Хэнтийхүүгээс гаргасан Б-2-1408 дугаартай гомдлыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Энэ талаараа 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 5/66 дугаартай гомдлын хариунд П- ХХК нь иргэн Т.У-тай зээлийн гэрээ байгуулсан, зээлийн үүргийн гүйцэтгэлээс үүссэн маргаан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байх тул гэсэн хариуг өгсөн. Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн 201626012506 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн хэрэг нь Г.Энхбаатарын гомдолтой хэрэг бөгөөд Г.Улаанбаатар нь тухайн хэрэгт зөвхөн гэрчээр оролцсон. Тус хэрэг нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11-16102195 дугаартай зээлийн гэрээний үүрэг, гэрээний хүчин төгөлдөр байдалд хамааралгүй юм. Тодруулбал, П- ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 130 273 533,32 төгрөгийг гаргуулах шаардлага юм. Харин П- ББСБ ХХК-ийг төлөөлж иргэн Ж.Хэнтийхүүгээс гаргасан гомдол болон хэрэг бүртгэлтийн хэргүүд нь тус зээлийн гэрээтэй холбоотой бус, фидуцийн зүйлтэй холбоотой асуудал юм. Иймд тус эрүүгийн журмаар шалгагдсан асуудал нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргахад саад болох зүйл биш юм. Иймд шүүх тус эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхээс өмнө нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан гэх агуулгаар дүгнэж буй нь үндэслэлгуй юм. Шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бол фидуцийн зүйлтэй холбоотой асуудлаас үл хамааран нэхэмжлэлийг шийдвэрлэх байсан. Зээлийн гэрээний үүрэг хүчин төгөлдөр бөгөөд биелэгдээгүй нөхцөлд зээлдүүлэгч фидуцийн гэрээний эрхээ хэрэгжүүлэх буюу фидуцийн зүйлийг өөрийн эзэмшилдээ авах эрхтэй. Өөрөөр хэлбэл, фидуцийн гэрээ нь зээлийн гэрээнээс хамааралтай. Харин зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйлийн өмчлөл, эзэмшил маргаантай эсэхээс үл хамааран шаардах боломжтой. Хэрэв тухайн эрүүгийн хэргээс хамаараад зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзвэл шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл түдгэлзүүлэх, эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэний дараа иргэний хэргийг шийдвэрлэх байсан. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгч нь бид нэхэмжлэл гаргасан ч шүүх шийдвэрлэх боломжгүй байсан" гэж болоогүй зүйлийг таамаглаж тайлбар гаргаж буй нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч П- ХХК нь хариуцагч Т.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 130 273 533 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч П- ХХК нь 46 000 000 төгрөгийг, нэг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Т.У- нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцсан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч П- ХХК нь мөн өдөр 46 000 000 төгрөгийг хариуцагч Т.У-ын дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 8-9, 16-р тал/

Мөн өдөр талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, хариуцагч Т.У-ын өмчлөлийн Лексус 570 маркийн, 66-43 УНМ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч П- ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хх-ийн 10-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөх шаардлагатай.

 

451 451.1 , 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.3, 2.11-т болон нэмэгдүүлсэн хүү үүрэг хэмжээний талаар байх хариуцагч нь 뿿 юм.

 

Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч П- ХХК-аас авсан гэх зээлийг би ашиглаагүй, миний ажиллаж байсан компанийн захирал Б.А- ашигласан гэх боловч хариуцагч Т.У- нь нэхэмжлэгч П- ХХК-тай Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, зээл болон фидуцийн гэрээг байгуулсан байна.

 

Мөн нэхэмжлэгч П- ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 46 000 000 төгрөгийг хариуцагч Т.У-ын дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлийг олгосонд тооцно. Иймд зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх-ийн 16-р тал/

 

Нэхэмжлэгч П- ХХК нь үндсэн зээлд 46 000 000 төгрөг, зээлийн хүүд 72 005 333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12 268 199.99 төгрөг, нийт 130 273 533.32 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч П- ХХК-ийг гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж, хариуцагчийг хүнд нөхцөлд оруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй ба энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт үндсэн зээл 46 000 000 төгрөг, түүнд ногдох хүү 5 642 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 128 533 төгрөг буюу нийт 52 771 199 төгрөг шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт нийт үнийн дүн болон хариуцагчийн овгийн эхний үсгийг буруу бичсэн алдаа гаргасныг залруулан өөрчлөх боломжтой юм.

 

Иймд хариуцагч Т.У-аас үндсэн зээлд 46 000 000 төгрөг, зээлийн хүүд 5 642 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 128 533 төгрөг буюу нийт 52 771 199 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 77 502 334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцнэ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хэрэв зээл олгогдсон гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан, анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэлт хийсэн гэжээ.

 

Нэхэмжлэгч П- ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн фидуцийн гэрээний зүйл болох автомашин хураагдсантай холбоотойгоор Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргаж, улмаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 3745 дугаар тогтоолоор тухайн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 17, 27-29-р тал/

 

Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийн хангах арга бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь нэхэмжлэгчийн үйлдлээс хамаарах талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03091 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... хариуцагч Г.Улаанбаатараас 58 413 865 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71 859 668 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг,

хариуцагч Т.У-аас 52 771 199 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 77 502 334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтын ... 450 019 төгрөг ... гэснийг, 421 806 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Г.ДАВААДОРЖ