| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 197/ШШ/2025/00105 |
| Дугаар | 197/ШШ2025/00105 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/00105
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 130120000283 дугаартай Зээлийн гэрээг программ хангамж ашиглан цахим хэлбэрээр үйлдэж, цахим гарын үсгээр баталгаажуулсан. 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу цахим аппликейшн ашиглан сарын 4,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар 1,140,000 төгрөгийн хүсэлт илгээснээр зээлдэгчийн 1111270710000283 тоот зээлийн данс (хэтэвч)-д шилжүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн эргэн төлөлт хийх хуваарийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 226,218.80 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 226,218.80 төгрөгийг тус тус эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр дууссан болно. Зээлийн хугацаа хэтрэлт 40 хоног, зээлдэгчийг зээлийн эргэн төлөлт хийхийг удаа дараа утсаар холбогдон сануулж мөн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч одоо хүртэл төлөөгүй болно. Тиймээс зээлдэгчийн 130120000283 дугаартай зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээний 7.3-т заасны дагуу зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардах эрх үүссэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 423,547.39 төгрөг, хүүгийн өр 45,130.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 3,092.06 төгрөг, нийт 471,770.18 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 471,770.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан 471,770.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,810 төгрөгийн тал хувь 7,405 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол
гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг
дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН