| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00076/И |
| Дугаар | 308/ШШ2025/00088 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 308/ШШ2025/00088
| 2025 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 308/ШШ2025/00088 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, М сум, * дугаар баг, Т б *-* тоотод оршин суух А овогт Дгийн Гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Үүнд: Цэрэгт явахад өвөө Ср овоглож Сн Г гэсэн байна.
Цэргээс ирснээс хойш өөрийн төрсөн эцэг Др овоглох болсон. Дгийн Г гэж бүртгүүлсэн бөгөөд түүнээс хойш миний баримт бичиг болох иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, эрүүл мэндийн дэвтрүүд бүгд Дгийн Г гэж бичигдсэн....1981 онд цэрэгт явахдаа өвөөтэйгээ хамт амьдарч байсан болохоор өвөөгөөр овоглоод Сын Г гэж бичигдсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл баримт бичигт овог зөрүүтэй бичигдсэнээс болж ажилласан жил хасагдаж тооцогдох болоод байгаа учир буруу бичигдсэн баримт бичгүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, Батлан хамгаалахын төв архив хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа /хх-3/, ******** дугаартай цэргийн батлахын нотариатаар батлуулсан хуулбар /хх-4-5/, гэрч Д.О, Д.Г нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, төрөл садангийн лавлагаа /хх-6-11/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-12-13/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс: Нотлох баримт бүрдүүлэхээр гэрч Д.О, Д.Г нарыг гэрчээр асуусан /хх-20-23/
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Нэхэмжлэгч Д.Гд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Д.Г нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3.Д.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ сэргээлгэн шийдвэрлүүлэх эрхтэй.
3.1.433669 дугаартай цэргийн батлахад нэхэмжлэгч А овогт Дийн Гийн нэрийг Сын Г гэж /өвөөгөөр/ овгийг буруу ташаа бичсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна.
3.2.Иймд 1981 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ****** дугаартай цэргийн батлахын буюу баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь А овогт Дийн Г мөн болох нь түүний тайлбар, баримт бичиг болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг дээрх баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
3.3.Гэрчүүдийн мэдүүлгийг үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1981 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай цэргийн батлахын баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь А овогт Дийн Г мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ