| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00081/И |
| Дугаар | 137/ШШ205/00075 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 137/ШШ205/00075
2025 02 20 137/ШШ2025/00075
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Н-ийн С дүүрэг, ....... дүгээр хороо, Ю-гийн гудамж ............. цогцолборт байрлах “М ББСБ” ХХК /улсын бүртгэлийн дугаар , регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сумын ... дугаар баг, С гудамж .... тоотод оршин суух, Б овогт З-ын Б /РД:, утас:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 695,789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...З.Б нь "М ББСБ"-ын мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1400000663408 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. З.Б нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 540,000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ба 2023 оны 02 дугаар 15-ны өдөр 129 төгрөг, 2023 оны 02 дугаар 18-ны өдөр 5,000 төгрөг, 2024 оны 12 дугаар 27-ны өдөр 300,640 төгрөг, 2025 оны 01 дүгээр 01-ний өдөр 6,000 төгрөг нийт 311,769 төгрөг төлсөн хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 3.Бүжиннямын үндсэн зээлийн үлдэгдэл 540,000 төгрөг, зээлийн хүү 153,669 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,120 төгрөг нийт 695,789 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. "М ББСБ" ХХК-ийн Х банк дах .... тоот дансанд /гүйлгээний утга: овог, нэр, регистрийн дугаар/ бичиж төлж болно гэжээ.
Хариуцагч З.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие З.Б нь М ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 695,789 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч З.Бүжиннямд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 695,789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Б нь зээлийн гэрээний үүрэгт 695,789 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 695,789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21,249 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 10,624.5 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 10,624.5 төгрөгийг хариуцагч З.Б-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ