| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01381/И |
| Дугаар | 320/ШШ2025/00182 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2025/00182
| 2025 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2025/00182 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Ш Б-гийн Э,
Хүсэлтийн шаардлага: Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01381/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ Д-аах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.Э нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 1969 онд айлын ууган хүүхэд мэндэлсэн боловч эцэг эх минь намайг нутгийнхаа М гэх айлд үрчлүүлж би тус айлын отгон хүү болон үрчлэгдэж, М аавындаа өсөж, торнисон билээ.
Би сургуулийн насанд хүрээд Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж, 10 дугаар ангийг 1987 төгсөөд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд малчнаар 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдож цэрэгт явах хүртлээ ажилласан.
Цэргийн албыг Ардын армийн 186 /217/ дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд хаасан.
Цэргээс халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд тус сум нэгдэлдээ малчнаар ажиллаж ирсэн юм.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь Д-агдаагүй, аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал олдоогүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Мөн намайг айлд үрчлүүлэхдээ хууль ёсны бүртгэл хийлгээгүйн улмаас цахим иргэний үнэмлэх олгохдоо миний овгийг төрсөн аав Б-гаар овоглон олгосон, миний ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр болон цалин хөлсний баримтад үрчилж авсан аав болох Мөөр овоглосны улмаас тухайн хугацааны баримтууд ажилласан хугацаанд тооцогдохгүй байна.
Би улсаас 1991-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулсан.
Иймд Б.Э миний Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан. Миний бие Б-гийн Э нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийг гаргасан.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлээс 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдөр М овогтой Э нэрээр нээж олгосон, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд ажиллаж байсан хугацааны бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Б- овогтой Э-ийнх мөн болохыг тогтоолгох шаардлагатай боллоо.
Учир нь би Н.Б-гийн том хүү болон 1969 онд мэндэлж байсан. Тухайн үед ээж маань төрсөн эгч Н.Д-тэй хамт амьД-ч байгаад намайг тусдаа гараагүй байхдаа төрүүлсэн. Тэр үед ээжийн эгч Н.Д- нь М гэдэг хүнтэй гэр бүл болсон байсан. Ээж бид хоёр хүргэн ах Мийнд хамт амьД-ч байгаад, намайг 2 настай байхад одоогийн нөхөр Б-тай гэр бүл болоход хүргэн ах, нагац эгч хоёр маань өөрсөд дээрээ авч үлдэж байсан гэдэг. Тухайн үед нагац эгч Н.Д-, түүний нөхөр М ах хоёр маань төрүүлсэн, үрчилсэн Б, Г, Д, Б, Г гэсэн таван хүүхэдтэй байсны дээр төрснөөс хойш нэг гэрт өсөж, төрүүлсэн хүүхдээс өөрцгүй хэмээн намайг бага хүүхдээ болгон авсан. Дээр үед үрчлэлт хэмээх ойлголт байдаггүй байсан учир үүнтэй холбоотой ямар нэгэн бүртгэл хийгдээгүйн улмаас миний баримтуудад овог, нэрийн зөрүү үүсээд байна. Н-ийн Б- нь миний төрсөн ээж, Н-ийн Д- нь намайг төрүүлсэн ээжийн төрсөн эгч, Б-ын М бол нагац эгчийн нөхөр, Д-ийн Б- нь миний төрсөн ээжийн сүүлд суусан нөхөр юм.
Иймд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлээс М овогтой Эд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б- овогтой Э намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Ш овогт Б-гийн Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Э-гийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б-гийн Эд холбогдох 1986-1992 онуудын Алтан тал нэгдэл-ийн цалин, хөлс олголтын 70 дугаар дансны архивын баримтыг шүүхэд 1986 онд нэр бичилтгүй, 1987 оны 4, 6, 9, 10 байгаа бөгөөд 1-3, 5, 7, 11, 12 саруудад нэр бичилтгүй, 1989 оны 11, 12 сар буюу 365 хоногийн 2376,10 төгрөгийн цалин байгаа бөгөөд 1, 2, 4-12 сарууд баримтаар байхгүй, 1991 оны баримт байхгүй, 1992 оны 1-6 саруудын баримт байгаа бөгөөд 7-12 саруудын баримт байхгүй ба тус архивд хадгалагдаагүй болно. Б.Э-ийн цалингийн түүврийг хадгалав. гэх бичилттэй 03/103 тоот албан бичиг, Б- Э цалингийн түүврийг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн цалин хөлс олголт, 70 дугаар данснаас түүвэрлэсэн жагсаалт гэх гарчигтай цалин хөлс түүвэр, 70 дугаар дансны хуулбар ***ын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Төрийн мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Батлан хамгаалахын төв архивын Б- (Бадгаа)-гийн Ээ БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 (217) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989.09.29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 01152 дугаарын цэргийн батлахтай халагдсан. (сх-1, хн-1373, 1473, ху454, 52 ар) гэх бичилттэй хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэн (даатгуулагч) Ш овгийн Б-гийн Э рр11111111 нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 10 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. гэх бичилт бүхий №1709000001 дугаартай баталгаажилтын хуудасны хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлээс Мийн Эд 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргуулан авсан Д- Б-, Н-ий Б-н нарын CVL2567010001000903 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргуулан авсан У Б-гийн Гын CVL2567010001000893 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргуулан авсан Б-гийн Ээгийн CVL2567010001000896 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргуулан авсан Ш Б-гийн Э, У Б-гийн Г нарын CVL2567010001000895 дугаартай төрөл садангийн лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргуулан авсан 1989 оны хүн амын тооллогын архивын лавлагаа зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-21, 94-98 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Б, Н.Б, Б.Г нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 49-54, 90-92 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Б.Э-ийн ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг, иргэний нэр, овог, нэр өөрчилсөн бүртгэлд бүртгэлтэй эсэх, төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Э-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалин хөлсний баримт бий эсэх лавлагааг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг Д-гын Тамгын газраас, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Ш Б-гийн Э-ийн, Мийн Э нэрээр бичигдсэн ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэрийн хуулбар зэргийг гаргуулж тус тус нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 55-71 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Э нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр Д-аах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Ш Б-гийн Э нь 1969 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрж эх Н-ийгийн Б-гаар овоглож төрсний гэрчилгээ авч байсан болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргаж ирүүлсэн CVL2567010001000896 дугаартай Б-гийн Ээгийн төрсний бүртгэлийн лавлагаа,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-1 (Б) маягтын Монгол улсын хүн амын регистрийн картын 1. Аймаг (нийслэл) Хөвсгөл, 2. Сум (дүүрэг) Рэнчинлхүмбэ, ...4. РД: рр11111111, 5.Овог: Ш Б-, 6. Нэр: Ээ ...8. Төрсөн аймаг нийслэл: Хөвсгөл, сум дүүрэг: Рэнчинлхүмбэ, он сар өдөр: 1969.04.20, эрэгтэй гэх бичилттэй архивын хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба тэрээр хойд эцэг Б-гаар овоглож иргэний үнэмлэх авсан болох нь:
Ш овогт Б-гийн Э-ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргаж ирүүлсэн CVL2567010001000895 дугаартай Ш овогт Б-гийн Э нь У овогт Б-гийн Гын ах болохыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа, (хавтаст хэргийн 97 дугаар хуудас)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн CVL2567010001000903 дугаартай Д-гийн Б-, Н-ийгийн Б-н нарын гэрлэснийг 1977 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн бичилт бүхий гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дугаар хуудас)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргаж ирүүлсэн CVL2567010001000893 дугаартай Б-гийн Гын төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дугаар хуудас)
Гэрч Б.Гын ...Миний аавыг Д-гийн Б- гэдэг. Ээжийг маань Н-ийн Б- гэдэг. Бид эхээс долуулаа. Хамгийн том ахыг Э, Д-аагийн ахыг Э-О, 3 дахь нь миний бие буюу Г, үүний Д-аа Э, Б, Д, Б нар төрсөн. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-92 дугаар хуудас) зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Ш Б-гийн Э нь өөрийн овог, нэр, болон үрчилсний бүртгэл хийгдэж байгаагүй, Мийн Э /рр11111111/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Б.Э /рр11111111/ нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл бүртгэгдээгүй байна. М овогтой Э /рр11111111/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй гэх бичилт бүхий 30/1561 дугаартай албан бичиг, дээр дүгнэсэн үйл баримтыг тус тус үндэслэн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн захиргаанаас 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдөр М овогтой Э нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Ш Б-гийн Э мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Э нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн захиргаанаас 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдөр М овогтой Э нэрээр нээж олгосон 1987 6 01 Алтан тал нэгдлийн 1 бигадад хоньчноор томилж ажиллуулав. Нэгдлийн Д-гын 1987.6.24-ний өдрийн 81-р тушаалаар гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),
Б- овогтой Э-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан 1987 оны 4, 6, 9-10, 1989 оны 11-12, 1990 оны 3, 11-12, 1990 оны 1-12, 1992 оны 1-6 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг Д-гын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 6-16 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11/22 дугаар албан бичгээр ирүүлсэн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1.Нэгдлийн өмч хувьчлалд хамрагдах хүмүүс, нэгдлийн гишүүдийн нэгдэлд ажилласан хүн жилийг 1, 2, 3 дугаар хавсралтуудаар баталсугай. гэх бичилт бүхий Нэгдлийн өмч хувьчлалд хамрагдах хүмүүс хүн жилийг батлах тухай 6 дугаартай тогтоол, Б- Э төрсөн он 1969, нас 23, нэгдэлд ажилласан жил 5 гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг Д-ж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас),
Гэрч М.Бгийн: ...Б.Э нь 10 дугаар ангиа төгсөөд шууд цэргийн албаа хаасан. Үүнтэй холбоотой хугацааг нь санахгүй байна. Цэргийн албаас халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд нэгдэл тарах хүртэл хоньчноор ажиллаж байсан. гэх мэдүүлэг,
Гэрч Н.Бийн: ... Сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд малчнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Нэгдэл тарах хүртэл тус газраа малчнаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ардын цэрэгт татагдаж байсан. Мөн уг хугацааг нь сайн санахгүй байна. гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 49-54 дүгээр хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх Д-аах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий Д-аах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.4-т эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Э нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд ***ын Алтан тал нэгдлийн захиргаанаас 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдөр М овогтой Э гэх нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ш овогт Б-гийн Э мөн болохыг, мөн нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн захиргаанаас 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдөр М овогтой Э гэх нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Ш овогт Б-гийн Э мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Б-гийн Э-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН