| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00079/И |
| Дугаар | 137/ШШ2025/00077 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 137/ШШ2025/00077
2025 02 20 137/ШШ2025/00077
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Н-ийн С дүүрэг, ........... дүгээр хороо Э-ны Ө чөлөө ..... дүгээр байр өөрийн байранд байрлах, “Х.Х-н банк” ХК /УБД:, РД:, утас:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сумын ...... дугаар баг, Ү-ийн гудамжны ..... тоотод оршин суух, Д овогт Ч-ын Б /РД:, утас:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 26,222,287.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х.Х-ийн банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Ч-ын Б нь Х.х-ийн банктай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр №0916/000234/2023 тоот "Цалингийн зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ" БГ/0916/000234/2023 тоот "Баталгааны гэрээ" байгуулан 28,000,000 төгрөгийг сарын 1,10 хувийн үндсэн хүүтэйгээр, үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасныг үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 24,576,295.80 төгрөг, зээлийн үндсэн хүү 1,616,192.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,798.91 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 12,000.00 төгрөг. Талуудын хооронд байгуулагдсан №0088/000377/2024 "Цалингийн зээлийн гэрээ"-ний дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 26,222,287.31 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Ч.Б нар нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...Х.Х-ийн банкны нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Б-нд холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэхээр тохиролцов. Үүнд:
1. Нэхэмжлэлийн шаардлага болох 26,222,287.31 төгрөгнөөс 1,632,900 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн дүнг хасаж нийт 24,589,387.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөв.
2. Нийт 24,589,387.31 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн 7 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,500,000 төгрөгөөр төлж үлдэх 17,089,387.31 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х.Х-ийн банк” ХК нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,222,287.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Ч.Б нар нь харилцан тохиролцож нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 26,222,287.31 төгрөгнөөс 1,632,900 төгрөгийг татгалзаж, үлдэх 24,589,387.31 төгрөгийг нэхэмжлэхээр, хариуцагч тал нэхэмжлэлийн 24,589,387.31 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн 7 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,500,000 төгрөгөөр төлж үлдэх 17,089,387.31 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х.Х-ийн банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,222,287.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 26,222,287.31 төгрөгнөөс 1,632,900 төгрөгийг татгалзаж, үлдэх 24,589,387.31 төгрөгийг нэхэмжлэхээр, хариуцагч тал нэхэмжлэлийн 24,589,387.31 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн 7 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,500,000 төгрөгөөр төлж үлдэх 17,089,387.31 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,061.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24,589,387.31 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 280,897 төгрөгийн 50 хувь болох 140,448.5 төгрөгийг хариуцагч Ч.Б-наас, мөн хураамжийн 50 хувь буюу 140,448.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ