| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00063/И |
| Дугаар | 308/ШШ2025/00089 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 308/ШШ2025/00089
| 2025 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 308/ШШ2025/00089 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын *-р баг, Зн, Т з гудамж, *-* тоотод оршин суух, Б овогт Гийн Огийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1989.07.15-ны өдрөөс 1994.07.16-ны өдрийн хооронд 05 жил 01 өдөр, 1994.08.15-ны өдрөөс 1999.01.01-ний өдрийн хооронд 04 жил 04 сар 17 өдөр, нийт 09 жил, 04 сар, 24 хоног Д аймгийн С сумын З багийн Ц хы трестэд өөртөө үйлчилдэг дэлгүүрт худалдагч, Б ХХК-д кассчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэв.
2.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, 332791 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн, 225304 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-9/, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын Төв архивын лавлагаа /хх-10/, Д аймаг З даргын Тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт /хх-11/, гэрч Ж.Б, Ш.Д, П.Э, М.У нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-12-26/ зэрэг баримт бичгүүдийг шүүхэд ирүүлсэн байна.
3.Шүүхээс: Ж.Б, Ш.Д, П.Э, М.У нараас гэрчийн мэдүүлэг /хх-34-41/ авсан.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Г.О нь Д аймгийн З багийн Ц хны трестэд 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд өөртөө үйлчилдэг дэлгүүрт худалдагч, Б ХХК-д 1994 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд кассчинаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
3.Нэхэмжлэгч Г.О нь Дь аймгийн З багийн Ц хны трестэд 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд өөртөө үйлчилдэг дэлгүүрт худалдагч, Б ХХК-д 1994 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд кассчинаар тус тус ажиллаж байсан болох нь түүний нэхэмжлэл, ****** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-9/, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын Төв архивын лавлагаа /хх-10/, Д аймаг З даргын Тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт /хх-11/, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3.1.Нэхэмжлэгч Г.О нь Д аймгийн З багийн Ц хны трестэд 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд өөртөө үйлчилдэг дэлгүүрт худалдагч, Б ХХК-д 1994 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд кассчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3.2.Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогтой Гийн Ог Д аймгийн З багийн Ц хы трестэд 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хооронд өөртөө үйлчилдэг дэлгүүрт худалдагч, Б ХХК-д 1994 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд кассчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ