Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/00113

 

  

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /*******/-т холбогдох

 

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч М.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 7,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 63,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.*******ээс 63,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН