| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/09542/И |
| Дугаар | 197/ШШ2025/00114 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/00114
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь "******* ББСБ"-тай 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 140000688740 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99706522 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 400,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй болно. ******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлийг төлж барагдуулахаар анхааруулах хуудас, шүүхэд шилжүүлэх мэдэгдэлийг хүргүүлсэн боловч төлбөрөө бүрэн төлөөгүй байна. Банк бус санхүүгийн байгууллага нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийг эрсдлийн сангаас хааж, авлага үүсгэн хүү тооцолтыг зогсоосон бөгөөд ******* зээлийн гэрээний үүрэгт нийт 533,239 төгрөг байгаа ба үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 400,000 төгрөг, 2022 оны 01 дүгээри сарын 07-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 655 хоногийн зээлийн хүү 133,239 төгрөг байна. ******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 533,239 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 533,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 533,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,647 төгрөгийн тал хувь 8,323 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН