Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00188

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00188

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***од оршин суух, Э Х-гийн Н,

Хариуцагч: ***од оршин суух, Х Э-ын Г

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай 155/2024/01102/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Н,

Хариуцагч Э.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Э-ын Г (рр11111111), Э овогт Х-гийн Н (лл44444444) нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Г.Н-, 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Г.Б- нарыг эцэг Э.Гын, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Г.Д, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Г.О- нарыг эх Х.Нын асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Зохигч харилцан хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Н, хүү Г.Д, охин Г.О- нарын өмчлөлд *** хаягт байрлах 759 м.кв талбай бүхий 6712015948 нэгж талбарын дугаартай эрхийн улсын бүртгэлийн Г-1111111111 дугаарт бүртгэлтэй газар, түүн дээр баригдсан 87 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-2222222222 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн газарт баригдсан гараж болон Тоёота рактис маркийн 1111 АЖӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, хариуцагч Э.Г болон охин Г.Н-, хүү Г.Б- нарын өмчлөлд адуу 15 толгой. Үүнд: унагатай гүү толгой 3 толгой, нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөг, даага 1 толгой, нэг бүрийн үнэ 500,000 төгрөг, шүдлэн адуу 3 толгой, нэг бүрийн үнэ 800,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөг, хязаалан адуу 2 толгой, нэг бүрийн үнэ 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг, соёолон адуу 3 толгой, нэг бүрийн үнэ 1,200,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөг. Үхэр 16 толгой. Үүнд тугалтай үнээ 5 толгой нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг, бяруу 5 толгой, нэг бүрийн үнэ 500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг, хязаалан үхэр 1 толгой, нэг бүрийн үнэ 1,300,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөг, Хонь 15 толгой. Үүнд: Шүдлэн хонь 15 толгой, нэг бүрийн үнэ 130,000 төгрөг, нийт 1,950,000 төгрөг. Ямаа 95 толгой. Шүдлэн ямаа 95 толгой, нэг бүрийн үнэ 90,000 төгрөг, нийт 8,550,000 төгрөг, нийт 34,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий 141 толгой малыг тус тус үлдээж шийдвэрлэсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Гаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Нд олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Х.Н, хариуцагч Э.Г нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Цэрэнпагмад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН