| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2024/08817/И |
| Дугаар | 197/ШШ2025/00251 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/00251
2025 01 21 197/ШШ2025/00
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, СБД... тоотод байрлах А.К ХХК/РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, БЗД... тоотод оршин суух Л.Н /РД: 0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,605,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.К ХХК нь хариуцагч Л.Н-д холбогдуулан 3,605,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7106708740 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 3,600,625 төгрөг, нотариатын төлбөрт 5000 төгрөг, нийт 3,605,625 төгрөгийг хариуцагч Л.Н ээс гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч А.К ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...Тус шүүхэд А.К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Н /РД:0000000/-д холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа билээ. Шүүхийн явцад хариуцагч Л.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,605,625 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.К ХХК нь хариуцагч Л.Н-д холбогдуулан 3,605,625 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.К ХХК нь хариуцагч Л.Н-д холбогдуулан 3,605,625 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,640 төгрөгийн тал хувь буюу 36,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 36,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ