| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/00048/И |
| Дугаар | 197/ШШ2025/00148 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/00148
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би “******* *******” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Намхайжанцанд холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ГХОХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Т.Намхайжанцан нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч Mymobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 42770718 тоот гэрээ байгуулж, 99129618 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлилгээг ашиглаж эхэлсэн. Мөн гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж, 999,000 төгрөгийн үнэтэй Самсунг Галакси А52 маркийн гар утасны төлбөрийг 12 сар хуваан төлөхөөр зээлээр авсан. Т.Намхайжанцан нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 99129618 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2023 оны 3, 4, 5 сарын төлбөрийг бүрэн төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 394,375 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Т.Намхайжанцанаас нийт 394,375 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ГХОХХК нь хариуцагч Т.Намхайжанцанд холбогдуулан 394,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН