Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2025/00052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэргийн индекс: 135/2024/01227/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******, *******)-ийн хүсэлттэй,

“Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа оролцов.

(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...******* ******* миний бие нь 1969 онд Улаанбаатар хотод төрж өссөн. Миний бие нь 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл овгийн зөрүү гарч шүүхээр тушаалуудын овгийг өөрчлөн тогтоолгох шаардлага гарсан.

Миний ажиллаж байсан байгууллагуудын ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас болж миний овгийг тушаалууд дээр эцэг *******аар овоглон бичсэн байна. Би иргэний бүртгэлд анх бүртгүүлэхдээ ээжээрээ овоглож бүртгүүлсэн бөгөөд лавлагаа авахад овог ээж *******гаар овоглогдсон байгаа юм.

Иймд Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа хүнсний барааны трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 256 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эхээр, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаартай тодорхойлолт, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа хүнсний барааны трестийн даргын 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа хүнсний барааны трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 256 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар, Шарын голын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, хүсэлт гаргагч Г.*******ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 135/ШШ2024/00727 дугаартай шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-9 хуудас)

3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11-10/124 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 449 дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17/819 дугаартай албан бичиг, ХААТР-1 баримт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 611 дугаартай тодорхойлолт, Шарын голын 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1983 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай “Ажилд түр авах тухай” тушаалын хуулбар, Шарын гол хотын 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 21 дугаартай “Түр ажилчин авах тухай” тушаалын хуулбар, Дархан хотын АДХ харьяа Шарын голын уурхайн 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 7 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Дархан хотын АДХ харьяа Шарын голын уурхайн 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1986 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаартай “Ажилд авах ба өөр ажилд томилон ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03/654 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч Д.Бат-Эрдэнээс мэдүүлэг авсан болно. (хх 18-22, 24-28, 48-53 хуудас)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Г.******* нь Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа хүнсний барааны трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 256 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

2.Дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг ба эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоох ажиллагаа юм.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч Г.******* нь үйл явдал болсон газрын шүүхэд хандаж хүсэлтээ гаргасан байна.

4.Г.******* нь Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа хүнсний барааны трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 256 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа дээр эцэг(эх)-ийн нэр: *******, нэр: *******, төрсөн огноо: 1964.06.08, РД: ******* гэж бичигджээ.

-Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан хүсэлт гаргагч Г.*******ийн ХААТР-1 маягт дээр эцгийн нэр: Ө.*******, эхийн нэр: О.*******, ажилладаг байгууллага: НХТрест, ажилд орсон он: 1982-1986, 1987 он, мэргэжил: тогооч гэжээ.

-Харин Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа хүнсний барааны трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 256 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал дээр ******* овогтой *******, тогоочоор гэж бичигдсэн нь дээрх баримтууд дээрх хүсэлт гаргагчийн эцгийн болон өөрийн овог нэр, мэргэжил зэрэгтэй тохирч байна.

5.Иймд хүсэлт гаргагч Г.*******ийг Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа хүнсний барааны трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 256 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Дархан хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа хүнсний барааны трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 256 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 30 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* (РД:*******) мөн болохыг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НОМИН