Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/00160

 

 

                                                             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ,  тоот хаягт байрлах ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  тоот хаягт оршин суух ******* овогт ******* *******самбуу /*******/-д холбогдох

 

1,262,800 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...*******" СӨХ нь "Сайхан *******" хотхоны оршин суугчдын үүсгэл санаачилгаар байгуулагдсан бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 266 тоот гэрчилгээтэй болно. Тус Сайхан ******* хотхоны 168 өрхийг хариуцан ажиллаж байна. ******* СӨХ холбоо нь Сайхан ******* хотхоны орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр, бохир ус тараалтын болон цахилгаан шугамыг хамгаалан, элэгдэн хуучирсан даруйд шинэчлэн солих, эвдэрсэн эд хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, орц, хонгил, гражийн гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн зам талбай, орцны цэвэрлэгээг тогтмол хийж хотхоныг камержуулан суугчдын ая тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагааг явуулж байна. Хариуцагч Т.*******самбуу нь сууц өмчлөгч бөгөөд хүлээсэн үүргийнхээ дагуу СӨХ-ны төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй болно. СӨХ-н байцаагч төлбөрөө төлөх талаар хууль ёсны шаардлага, мэдэгдэл, удаа дараа хүргүүлсэн бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны нэг нэгээсээ хамааралтай байдлыг ашиглан үйлчилгээг үнэгүй авч төлбөрөөс зайлсхийн гэрээт байгууллагад өр үүсгэж, иргэний үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй өдий хүрсэн бөгөөд бусад суугчдын эрх ашгийг хохироон СӨХ-ны хэвийн үйл ажиллагаанд доголдол учруулсаар ирсэн байна. Хариуцагч Т.*******самбуугийн төлбөрийг он оноор жагсаавал 2022 оны 3-аас 12 дугаар сарын төлбөр 322,000 төгрөг, 2023 оны 01-ээс 12 дугаар сарын төлбөр 434,000 төгрөг, 2024 оны 01-ээс 12 дугаар сарын төлбөр 506,400 төгрөг байна. Хариуцагч Т.*******самбуу Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3 дахь хэсэг, сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь заалтуудыг зөрчиж байгаа тул сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,262,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Т.*******самбууд холбогдуулан 1,262,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.*******самбуу нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.     ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******самбууд холбогдох 1,262,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,857 төгрөгийн тал хувь 17,428 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Т.*******самбуугаас 17,428 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН