Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/00161

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* *******ны Ард зээлийн төвтэй байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №1090/21/73 тоот кредит карт эзэмших гэрээний үндсэн дээр 8,000,000 төгрөгийн Олон улсын алтан виза кредит карт-ыг бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд сарын 2.4 хувь буюу жилийн 28.8 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд сарын 1.8 хувь буюу жилийн 21.6 хувийн хүүтэй хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгчтэй байгуулсан №1090/21/73 тоот кредит картын зээлийн гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчийн ******* ******* ХК-ийн MN130034109090912522 тоот дансанд 8,000,000 төгрөгийн эрхтэй 466501******0402 тоот картын дугаартай кредит карт олгосон. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 86,515.70 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 0 төгрөг нийт 86,515.70 төгрөг төлсөн. ******* нь дээрх олон улсын алтан виза кредит карт авснаас хойш гэрээний үүргээ зөрчсөөр байгаа бөгөөд удаа дараа харилцагчтай холбогдож уулзсан тэмдэглэл хөтөлсөн. Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл өгч ажилласан. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 688 хоног хугацаа хэтэрсэн байна. ******* ******* ХК нь Норовсүрэн овогтой Тунгалагзагастай байгуулсан №1090/21/73 тоот дугаартай зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах байдлаар нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч *******аас дараах төлбөрүүдийг тус тус гаргуулах. Үүнд: ******* ******* ХК-тай байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №1090/21/73 тоот олон улсын алтан виза кредит карт-ын зээл , зээлийн хүүний төлбөр нийт 9,976,676.60 төгрөгийг төлүүлэх, нэхэмжлэлийг гаргахтай холбогдон гарсан улсын тэмдэгтийн хураамж болох 174,576.82 төгрөг, нотариатын 45,500 төгрөг нийт 220,076.82 төгрөгийг төлүүлэх, зээлдэгч Норовсүрэн овогтой Тунгалагзагасаас нийт 10,196,753.42 төгрөг төлүүлж *******ыг хохиролгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан 10,196,753.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 10,196,753.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-дзааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,576 төгрөгийн тал хувь 87,288 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.  Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН