Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2025/00054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2025/00013/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах ******* (РД: *******, утас: *******, *******)-ийн хүсэлттэй,

 “Г.******* эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...Г.******* нь тус компаниас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 11-00011029 гэрээгээр 2,050,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээл хүүний төлөлтийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Зээл авснаас хойш 2 сарын төлөлт хийсэн ба үлдэгдэл 10 сарын төлөлтийг хийлгүй биднээс холбоо таслан алга болсон. Бүртгэлтэй гэх хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь дээрх хаяг дээр оршин суудаггүй, холбогдох дугаарууд ашиглалтад байхгүй, өөрөө хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үүгэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 871 дугаартай итгэмжлэл, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11-00010029 дугаартай барьцаат зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШЗ2024/05843 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. (хх 2-9 хуудас)

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь Г.******* эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь хүсэлтийнхээ үндэслэлийг “...******* ******* нь манай төвөөс алт монетон эдлэлийн зээлийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш 2 сарын төлөлт хийсэн ба 10 сарын төлөлт хийхгүй сураггүй болсон. Ингээд зээл авах үедээ өгсөн хаягаар нь очиход хаягтаа байдаггүй, тус багийн Засаг даргаас тухайн хаягтаа оршин суудаггүй гэсэн учраас эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан” гэж тайлбарлажээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан.  

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба хүсэлт гаргагч нь хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.

5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11-00010029 дугаартай барьцаат зээлийн гэрээ, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШЗ2024/05843 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж зэргээр Г.******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох, түүний хаяг тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдож байна.

6.Иймд Г.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

7.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт ******* ******* (РД:*******)-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Г.*******ын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагч ******* (утас: *******, *******)-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.Г.******* нь ******* тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН