| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/08335/И |
| Дугаар | 197/ШШ2025/00163 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/00163
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, байрлах ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /*******/-д холбогдох
1,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Д.******* нь ******* ******* ******* ******* нэхэмжилсэн 1,100,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртлэх хугацаанд сар бүр 200,000 төгрөг, үлдэх 300,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь хариуцагч Д.*******д холбогдуулан 1,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,100,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртлэх хугацаанд сар бүр 200,000 төгрөг, үлдэх 300,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1-т зааснаар ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,100,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртлэх хугацаанд сар бүр 200,000 төгрөг, үлдэх 300,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.*******гаас 15,475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН