Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 197/ШШ2025/00170

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, байрлах ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* ******* овогт ******* ******* //-д холбогдох

 

гэм хорын хохирол 1,214,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээнд: Миний бие хариуцагч Ц.******* ******* ******* ******* ******* газраас нэхэмжилсэн 1,214,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 205,000 төгрөг, үлдэх 189,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар нь хариуцагч Ц.*******ид холбогдуулан гэм хорын хохирол 1,214,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,214,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 205,000 төгрөг, үлдэх 189,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,214,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 205,000 төгрөг, үлдэх 189,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.*******оос 16,843 төгрөгийг гаргуулан, улсын орлогод оруулсугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН