Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/00346

 








    2025        01        24                                     197/ШШ2025/00

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: СБД....байранд байрлах Т ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЧД....тоотод оршин суух Ц.Ж /РД: 0000000/,

Хариуцагч: ЧД...тоотод оршин суух С А /РД: 00000000/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,297,452 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ц.Ж, С.А нарт холбогдуулан 1,297,452 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

2020 оны 01 дугаар сарын 14-ний өдөр Т.Б, Ц.Ж, П.М, С.А нар нь Т" ХХК-тай 220010310022 дугаар 'Зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж 3,000,000 гурван сая/ төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, барьцаа хөрөнгөөр 8,100,000 төгрөгийн үнэ бүхий бизнесийн эргэлтийн хөрөнгө, гэрийн эд хогшил хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон. Зээлдэгч нар үүргээ хэрэгжүүлэхгүй 1,336 хоногийн хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн ба төлбөр төлөхийг Т.Б, Ц.Ж, П.М, С.А нараас удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2023 оны 09 дугаар сарын 11-ний өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан.

Зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Т.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан болох нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.

Иймд зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн гэрийн эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс болон зээлдэгч Т.Б нараас татгалзаж байна.

Хариуцагч нараас 220010310022 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 685,045 төгрөг, хүү 510,339 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,068 төгрөг буюу нийт 1,297,452 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Талууд харилцан тохиролцож дараах гэрээг байгуулжээ:

Тус шүүхэд хянагдаж байгаа Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Ж /РД: 00000000/, С.А /РД: 00000000/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,297,452 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийн ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 612,407 төгрөг буюу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс бүрэн татгалзаж үндсэн зээл болох 685,045 төгрөгийг гаргуулахаар доорх нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд:

1. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,297,452 төгрөгөөс, 612,407 төгрөгөөс татгалзаж үлдэх үндсэн зээл болох 685,045 төгрөгийн хариуцагч нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 сарын хугацаанд хуваан хэсэгчлэн буюу сард 114,174 төгрөгөөр эхний 5 сарын хугацаанд, сүүлийн 1 сарын хугацаанд 114,175 төгрөгөөр тус тус төлж дуусгахаар тохиролцож, хүлээн зөвшөөрөв.

2. Хариуцагч нараас 114,174 төгрөгөөр 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс, 2025 оны 06 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх 5 сарын хугацаанд, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 114,175 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж 685,045 төгрөгийг дуусгахаар харилцан тохиролцов.

Иймд, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ц.Ж, С.А нарт холбогдуулан 1,297,452 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 1,297,452 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч үндсэн зээл болох 685,045 төгрөгийг хариуцагч нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 сарын хугацаанд хуваан хэсэгчлэн буюу сард 114,174 төгрөгөөр эхний 5 сарын хугацаанд, сүүлийн 1 сарын хугацаанд 114,175 төгрөгөөр тус тус төлж дуусгахаар тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,297,452 төгрөгийн 612,407 төгрөгөөс татгалзаж талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

 

2. Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ц.Ж, С.А нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Ж. С.А нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар 685,045 төгрөгийг төлөхийг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага болох 1,297,452 төгрөгийн 312,407 төгрөгөөс нэхэмжлэгч нь татгалзаж харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ц.Ж, С.А нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,690 төгрөгийн тал хувь болох 17,810 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17,810 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ      Ж.БАТМӨНХ