Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/00221

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн CIF-3255 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж зээлийн гэрээгээр 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 480,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөө гэрээ байгуулсан байдаг. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн CIF-3255 тоот цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 310,558.65 төгрөг, зээлийн хүү 487,972.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 798,530.92 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 798,530.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан 798,530.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,716 төгрөгийн тал хувь 11,858 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

3.  Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН