Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 307/ШШ2025/00099

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* ******* (РД:*******), (РД:*******) нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.*******ы хариуцагч Д.д холбогдуулан гаргасан гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4, 130 дугаар зүйлийн 130.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч Д.д холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох буюу уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрийн нэрийг нэмж бүртгүүлэх нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч Б.*******ы хариуцагч Д.д холбогдуулан гаргасан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.*******ы Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч Д.гийн нэрийг хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч Д.гийн нэрийг хасаж бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ы хариуцагч Д.д холбогдуулан гаргасан 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 369,550 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ихэрмөрөнд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НОМИН