| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2024/09862/И |
| Дугаар | 197/ШШ2025/00350 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/00350
2025 01 24 197/ШШ2025/00
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: СБД... байранд байрлах Е.Ш ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БЗД... тоотод оршин суух Ө.О /РД: 00000000/
Хариуцагч: БЗД... тоотод оршин суух Н.М /РД: 0000000/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,546,719.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Е.Ш ХХК нь хариуцагч Ө.О, Н.М нарт холбогдуулан 1,546,719.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
9. Зээлдэгч Ө.О, Н.М нар нь манай Е.Ш ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 1,099,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Ө.О, Н.М нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Ө.О, Н.М нараас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл огт төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Ө.О, Н.М нараас: Үндсэн зээл 1,099,900 төгрөгөөс 320,788.24 төгрөг төлж, үлдэгдэл 779,111.76 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 15-аас 2024 оны 11 дугаар сарын 25-ныг хүртэл 1186 хоногийн үндсэн хүү 902,768.22 төгрөгөөс 233,840.66 төгрөгийг төлж, үлдэгдэл 668,927.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 99,051.01 төгрөгөөс 371.10 төгрөг төлж, үлдэгдэл 98,679.91 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,546,719.23 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамжид 39,700 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Е.Ш ХХК-иас Ө.О, Н.М нарын авсан зээл 1,546,719.23 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е.Ш ХХК нь хариуцагч Ө.О, Н.М нарт холбогдуулан 1,546,719.23 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,546,719.23 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,700 төгрөгийн тал хувь болох 19,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,850 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Е.Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө.О, Н.М нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,546,719.23 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ө.О, Н.М нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,700 төгрөгийн тал хувь болох 19,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ