| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 003/2012/0005/З |
| Дугаар | 111/ШШ2013/0004 |
| Огноо | 2013-02-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2013 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 111/ШШ2013/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Монголын Алт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, тус хурлын 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 16/2 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Монголын Алт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан, өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал, гэрч Д.Амарсанаа, Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга С.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монголын Алт” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших “Мандалын голын адаг” нэртэй газрын 6307 гектар талбайд хамаарах 4352Х тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 1202 оноос хойш эзэмшиж эхэлсэн. Тус талбайд явуулсан манай геологи хайгуулын ажлын .с дүнд тодорхой хэмжээний алтны нөөцийг илрүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 11-02 тоот дүгнэлт Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 209 тоот тушаалаар тус ордын ашигт малтмалын нөөцийг хүлээн авч баталсан.
Манай компани тус талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.З, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан эрхийнхээ дагуу Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай 1130.73 гектарт МV-015651 тоот Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2010 онд 40 жилийн хугацаатайгаар авсан юм.
Гэтэл Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаар “аймгийн тусгай хамгаалалтай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор манай тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 16/2 тоот тогтоол дор дурьдсанаар Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж гаргасан илт хууль бус захиргааны акт байна.
Байдраг, Түй, Шар усан голын ай савд хамаарах аймгийн тусгай хамгаалалттай газрын бүсийг тогтоох асуудлаар аймгийн Засаг дарга санал гаргаагүй, энэ талаар албан бичгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд яваагүй нь холбогдох баримт бичгийн хуулга, бүртгэлийн дэвтэрт үзлэг хийснээр нотлогдсон. Иймд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 тоот тогтоол нь Засаг даргын саналыг үндэслэж гараагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар эрх бүхий байгууллага газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол тодорхой мэдээлэл /байрших аймаг, сумын нэр, булангийн цэгийн солбицлууд, зорилго, хугацаа/-ийг Ашигт малтмалын газарт хүргүүлэх буюу тусгай хамгаалалтад авах тухай шийдвэрт дээрх мэдээллүүдийг заавал тусгагдсан байх эрх зүйн зохицуулалттай. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах хугацааг 5 жилээс доошгүй байхаар Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т, зорилго, зориулалтын талаар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд тус тус хуульчлагдсан. Харин маргаж буй актад манай тусгай зөвшөөрөл бүхий талбайг ямар зорилго, зориулалтаар, хэдэн жилийн хугацаагаар орон нутгийн хамгаалалтад авч байгаа талаар тодорхой тусгаагүй нь дээрх хуулийг зөрчсөн байна.
Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 16/2 тоот тогтоол гарах болсон үндэслэлийг хариуцагч тус тогтоолд тусгахдаа “Монгол Улсын Их Хурлын 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргасан. Хэдийгээр уг хуулийн хүрээнд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хамрагдах ашиглалтын 23 тусгай зөвшөөрлийг цуцлах Засгийн газрын шийдвэр гарсан боловч тусгай зөвшөөрлүүдийн нөхөн төлбөрийн асуудал шийдэгдээгүйн улмаас тусгай зөвшөөрөл өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа нь орон нутгийн төрийн захиргааны байгууллага, компани, иргэд хооронд үл ойлголцох байдлыг бий болгож байна. “Тэгш хэмээх тусгай зөвшөөрөл бүхий талбайн дийлэнх хэсэг нь буюу 951 га талбай нь мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд хамрагдсан..” гэжээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллага газар нутгийг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авахдаа гагцхүү Газрын тухай хуульд заасан үндэслэл зориулалтаар авахыг хуульчилсан бөгөөд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиудад Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд гарсан Засгийн газрын тогтоол, шийдвэрт хамрагдсан талбай, эсвэл орон нутгийн төрийн захиргааны байгууллага, компани, иргэдийн хооронд үл ойлголцол үүсгэсэн талбай гэх үндэслэлүүдээр орон нутгийн тусгай хамгаалалтад авч болох эрх зүйн үндэслэл байхгүй.
Нөгөөтэйгүүр манай компанийн ашиглалтын МV-015651 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх хуулийн хүрээнд гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолд хамрагдаагүй болох нь нотлох баримтаар нотлогдож байгаа.
Түүнчлэн маргаан бүхий акт нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай гарчээ. Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 16/2 тоот тогтоол нь эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад гарсан, утга агуулгын илэрхий алдаатай, өөр бусад байдлаар холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд манай компани Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 16/2 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 16/2 тоот тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаж, манай компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Монголын Алт” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар эрхээ хэрэгжүүлэхэд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаар хууль бус тогтоол саад болж байна.
Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаар “Аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 1 дүгээр заалтад “Байдраг, Түй, Шар усан голын ай савд хамаарах аймгийн тусгай хамгаалалттай газрын бүсийг шинэчлэн тогтоосугай” гэж, 4 дүгээр заалтад “...тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай...” гэсэн заалтууд нь хоорондоо зөрчилдөж байна.
Тухайн актыг гаргахдаа Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг үндэслэсэн. Гэтэл тус хуулийн 4.3-т “...энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно...” гэж заажээ.
Засгийн газрын “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчлэн тогтоох” тухай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолд “Монголын Алт” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбай хамрагдаагүй.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.2.К, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д зааснаар аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах эрх олгогдсон байх боловч ийнхүү тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах тухай саналыг -ухайн шатны Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргаж, Засаг даргын саналыг үндэслэн хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан.
Гэтэл Байдраг, Түй, Шар усан голын ай савд хамаарах аймгийн тусгай хамгаалалттай газрын бүсийг тогтоох асуудлаар аймгийн Засаг дарга албан ёсоор санал гаргаагүй бөгөөд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаар тогтоол нь Засаг даргын саналыг үндэслэж гараагүй байна.
Мөн нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлсүгэй гэж заажээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засгийн газарт үүрэг болгох эрх хэмжээгүй юм.
Хариуцагч аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай тогтоол нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны, хууль зүйн үндэслэлтэй тогтоол юм. Жаргалант сумын “Тэгш” хэмээх нэртэй 1130 га газар талбай бүхий тусгай зөвшөөрөл бүхий талбайн дийлэнх хэсэг нь гол мөрний урсац бүрэлдэх эхэд, 1097 га газар нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 30 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан талбайтай давхцдаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд “нөөц газар”, 20 дугаар зүйлийн 20.5-д усны нөөц газрын төрөлд “гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц газар” гэж тодорхой дурьджээ. Энэ үндэслэлээр мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т аймаг өөрийн орон нутгийн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авч болох бүрэн эрхийг хуульчилсан байдаг, энэ эрхийнхээ хүрээнд уг газрын тусгай хамгаалалтын хилийн цэсийг тогтоосон.
Тус орд бүхий газрыг 2006 оны 30 дугаар тогтоолоор аймгийн тусгай хэрэгцээнд авсан. Мөн Улсын Их Хурлын 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдсан.
“Монголын Алт” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл өөрөө хууль бус юм.
Учир нь тус компани нь Ашигт малтмалын газраас 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр MV-015651 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг Жаргалант сумын “Мандалын голын адаг” нэртэй газарт 40 жилийн хугацаатай авахдаа орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн удирдлага, байгаль хамгаалах алба, хэлтэс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраар дүгнэлт гаргуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль хамгаалах төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй зэрэг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.6.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 зэрэг хууль тогтоомжоор тогтоосон заалтуудыг зөрчсөн.
“Тэгш” гэх газар нь Байдраг голын тэжээл болох Мандалын голын сав газар “Тэгшийн амны булаг” зэрэг гол дамнаж оршдог, Хангайн нурууны сав газарт оршдог усны эх ундарга бүхий газар бөгөөд ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар Мандалын гол, Байдрагийн гол ширгэн, байгаль экологийн тэнцвэр алдагдахаас хамгаалж, хууль зүйн үндэслэл бүхий актыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж “Монголын Алт” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2012 оны 02 сарын 16-ны өдрийн 16/2 тоот тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай тогтоолыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан хууль ёсны тогтоол юм.
Уг тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1а/45 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. Тус газраас 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1-1511 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлсэн шийдвэр ирүүлсэн болох нь тус албан бичгүүдээс тодорхой харагдана.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нутгийн өөрөө удирдах байгууллага нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “улсын тусгай хамгаалалттай газар”, 16.1.6-д “аймаг дундын отрын бэлчээр”, 16.1.7-д зааснаар “Улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай” гэсэн зориулалтаар авах байтал зориулалт заахгүйгээр өөрийн үзэмжээр шийдвэрлэсэн гэжээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тогтоолын үндэслэлдээ “Дэлхий даяар дулааршиж гол, горхи, булаг, шанд, нуур, цөөрмүүд ихээр ширгэж байгаль экологийн тэнцвэр алдагдаж байна. Дээрх ордууд нь гүний болон хөрсний усны эх ундаргыг хангагч, орчны температурыг нөхцөлдүүлэгч гол эх үүсвэр, цэвдгийн бүсэд хамрагдаж байгаа нь онцгой анхаарал татаж байна. Холбогдох хуулиар зохицуулсан дараах шаардлагыг хангаж байна.
Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “Улсын тусгай хамгаалалттай газар”....гэж заасан, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “...аймаг нь энэ хуулийн 16.1.1-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно...” гэж заасан.
Улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэдгийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ангилж мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1.3-т тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд “...нөөц газар...” гээд 20 дугаар зүйлийн 20.5-д ”...гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц гаар...” гэж тодорхой дурьджээ.
Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д зааснаар “...Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох...” эрхийг олгосон.
Энэ үндэслэлээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг орон нутгийн иргэдийн оршин суух эрх, хууль ёсны ашиг сонирхол, байгаль экологийн тэнцвэр алдагдахаас хамгаалсан хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргасан үндэслэл бүхий тогтоол гэж үзнэ.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д зааснаар газрыг тусгай хэрэгцээнд авснаар учруулсан нөхөн олговрын талаарх асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага харилцан тохиролцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байсаар байтал хуулийн энэ боломж, бололцоог үл хайхран орон нутгийн эрх, ашиг сонирхол, нутгийн иргэдийн оршин суух эрх, байгаль экологийн тэнцвэрт нөлөөлөх байдал зэргийг үл хайхран хувийн явцуу эрх ашиг сонирхлыг бодож, ашиг олох гэсэн туйлын зорилгоор хандаж байгаа нь “Монголын Алт” ХХК-ийн үнэн нүүр царайг харуулж байна гэхээс өөр аргагүй.
“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 -д “..Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэж заасан.
Тэгшийн орд газар нь усны эх бүрэлдэх газарт хамаарсан, давхцалтай болох нь Усны газраас гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-77-78/, булгийн тооллогын баримт /хх-80/, Ногоон хөгжлийн яамны албан бичиг, Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2 сарын 16-ны өдрийн 16/2 тоот тогтоолоор Байдраг, Түй, Шар усан голын ай савд хамаарах газар нутгийг тусгай хамгаалалтад авсан.
Гэтэл Баянхонгор аймагт байрлах гурван том голын ай сав газрыг хамгаалж аймгийн Тусгай хэрэгцээнд татсан тогтоолыг хүчингүй болгох нь “Монголын алт” компанид ямар ашигтайг, аймгийн байгаль орчинд ямар хор уршигтайг анхаарах хэрэгтэй.
“Монголын Алт” ХХК Ашигт малтмалын газраас 2010 оны 09 сарын 08-ны өдөр МV-015651 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг Жаргалант сумын “Мандалын голын адаг” нэртэй газарт 40 жилийн хугацаатай авахдаа орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн удирдлага, байгаль хамгаалах алба, хэлтэс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраар дүгнэлт гаргуулаагүй нь холбогдох, хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил юм.
2010 оны 7 сарын 15-ны өдрийн Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.5.1.6-д Хангайн ... нурууны усны эх ... газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглоно... гэх заалт, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” батлагдан хууль хүчин төгөлдөр болсноос хойш 2010 оны 9 сарын 08-ны өдөр олгогдсон нь уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дугаар зүйлд заасан гол мөрний урсац бүрэлдэх эхэд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй...” гэх заалтыг ноцтой зөрчиж ашиглалтын МV-015651 дугаар бүхий зөвшөөрлийг авсан нь тогтоогддог.
Мөн УИХ-ын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “...Экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор гол мөрний эх, ай сав, ойн бүс, говийн баян бүрд...”-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх гэсэн заалтууд байсаар байтал энэ нөхцөл байдлыг үл харгалзан Мандалын голын эргийг эвдэж газрыг нь төнхөх гээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд өөрийн хууль зөрчсөн үйлдлүүдээ хүчээр хэрэгжүүлэх гэсэн оролдлого гэж үзнэ.
“Тэгш” гэх газар нь Байдраг голын тэжээл болох Мандалын голын сав газар, тэгшийн амны булаг зэрэг гол дамнаж оршдог Хангайн нурууны сав газарт оршдог усны эх ундарга бүхий газар бөгөөд ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар Мандалын гол, Байдрагийн гол ширгэн, орон нутагт оршин суугч иргэдийн амгалан тайван байдал, орон -.тагтаа чөлөөтэй оршин суух эрх нь хөндөгдөж үндэсний хэмжээнд аюултай байдал усны эх үндэс болсон тул тус газар нутгийг тусгай хамгаалалтад авсан нь олон мянган иргэдийн оршин суух, хөдөлмөрлөх эрх, байгаль экологийн тэнцвэр алдагдахаас хамгаалсан хууль зүйн үндэслэл бүхий акт тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Усны газраас гаргасан шинжээчийн дүгнэлтэд:
Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргын захирамжаар тогтоосон Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг 800 метрээр тогтоосон бөгөөд уг хамгаалалтын бүсэд “Монголын Алт” ХХК-ийн МV-015651 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1130 га талбайгаас Мандалын орд бүтнээрээ, Тэгшийн ордын талбай кадастрын зурагт үзүүлснээр хамгаалалтын мужийн гадна орших боловч Мандалын голын тэжээгдлийн муж, голын урсац бүрэлдэх эхийн сав газрын талбайд хамрагдаж байна.
Тус сумын нутаг Тэгшийн аманд 2007,2011 онуудад улсын усны тооллогыг явуулж, Тэгшийн амны булаг нь 2011 оны тооллогоор Улсын усны мэдээллийн санд бүртгэгдсэнээр булгийн бүртгэлийн дугаар 30, сумын регистр 03-14, 3-р багийн нутаг х-47° 18’ 54.8”, У-99° -0’23.9” өндөршил-2490 м-ийн солбицолд, тэгшийн булгийн горим нь хур тунадасаар тэжээгддэг, булгийн төрөл нь ундармал байгаа нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “...усан сан бүхий...” газарт хамаарна.
“Монголын Алт” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулахад Усны газраас дүгнэлт гаргуулаагүй. Тэгшийн ам нь Байдраг, Мандалын голын бэлчирт орших бөгөөд олон жилийн цэвдэг тархсан нутаг. Энэ нь газрын доорх усны нөхөн сэлбэгдэлд гол нөлөөлөл үзүүлэхээс гадна Байдраг, Мандалын голын урсац, газар доорх устай гидравлио холбоотой гэж үзэх бүрэн үндэстэй бөгөөд олборлолтын үйл ажиллагаа явуулахад цэвдэг гэсч, Мандал, Байдрагийн голуудын тэжээгдэлд сөргөөр нөлөөлнө” /х/х-77-79/ гэжээ.
Гэрч Г.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
“Баянхонгор аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс нь Засаг даргын тамгын газрын ажлын алба болохоор Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Байдраг, Түй, Шар усан голын ай сав газрыг тусгай хамгаалалтад авах талаар холбогдох бичиг баримтыг боловсруулж, тухайн газрын солбицол, байршил, хилийн цэс, зургийг би гаргаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгсөн. Энэ мэдээлэл бүхий материалуудыг бичгээр гаргасан санал гэж ойлгож болно. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тус хурлаас томилогдсон ажлын хэсэг хуралдаанд илтгэлээ сонсгосон. Хөгжлийн бодлогын хэлтэс нь удирдлагаа мэдээллээр хангаж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, бичиг баримтыг боловсруулж өгдөг. Аймгийн Засаг дарга нь өөрөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тул энэ асуудлыг мэдэж, дэмжиж байсан” гэв. /х/х-348- :-9, шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Д.Амарсанаа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Монголын Алт” ХХК нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын Мандалын голын адаг” гэх газрын 6307 гектар талбайд хайгуулын 4352Х тусгай зөвшөөрлийг 2002 оноос, үүний 1130,73 гектар талбайг 30 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон нь Ашигт малтмалын газраас олгосон 2010 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн МХ/-015651 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр /х/х-18/ нотлогдож байна.
Энэхүү тусгай зөвшөөрөл бүхий газрыг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 16/2 дугаар Аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан бөгөөд “Монголын Алт” ХХК-иас уг шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан /х/х1-3/ бөгөөд 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх шатанд нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 16/2 тоот тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү” гэж өөрчилсөн байна. х/х-306-307/
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий -азрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Гол мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг...” хэлнэ гэж, 4 дүгээр зүйлийн 4.3-д “...хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтоох...”-оор хуульчилжээ.
Түүнчлэн Засгийн газрын “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчлэн тогтоох” тухай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолд тухайн талбай хамрагдаагүй боловч тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсэг нь Жаргалант сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр захирамжаар /х/х-73/ тогтоосон усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа нь “Монголын Алт” ХХК-ийн Мандалын алтны шороон ордыг ашиглах техник, эдийн засгийн үнэлгээнд хийсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт /х/х-396-397/, “Ланд мэжор” ХХК-ийн 2011 онд гүйцэтгэсэн маркшейдерийн хэмжилтийн ажлын тайлан /х/х376-389/,
Усны газраас гаргасан шинжээчийн “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 370 тоот тушаалаар баталсан “Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоох, тэмдэгжүүлэх журам”-ын 2.1.1-д “Энгийн хамгаалалтын бүс" гэж усны сан бүхий газрын эх ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зориулалтаар орчныг бүхэлд нь тэмдэгжүүлэн хамгаалсан газар гэсэн утгаар ойлгоно. Иймээс Мандалын гол, Тэгшийн орд нь урсац бүрэлдэх сав газрын эхэд хамрагдаж байна.“Тэгшийн ам” нь Байдраг, Мандалын голын бэлчирт орших бөгөөд олон жилийн цэвдэг тархсан нутаг. Энэ нь газрын доорх усны нөхөн сэлбэгдэлд гол нөлөөлөл үзүүлэхээс гадна Байдраг, Мандалын голын урсац, газар доорх устай гидравлио холбоотой гэж үзэх бүрэн үндэстэй бөгөөд олборлолтын үйл ажиллагаа явуулахад цэвдэг гэсэж, Мандал, Байдрагийн голуудын тэжээгдэлд сөргөөр нөлөөлнө...” гэсэн дүгнэлт
Усны газрын 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 4/470 дугаартай албан бичигт “ М\/-015651 тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас усны урсац бүрэлдэх эхийн бүс, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сантай давхацсан талбайг тус тус хасуулж, тусгай зөвшөөрлийг шинэчлүүлэх хүсэлтээ Ашигт малтмалын газарт хүргүүлэн шийдвэрлүүлэх...”, мөн газрын мэдээллийн сангаас Мандалын орд бүхлээрээ Тэгшийн ордын зарим хэсэг усны энгийн хамгаалалтын бүсэд орж буйг харуулсан байршлын зураг, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/117 дугаар “...2011 онд хийгдсэн газрын нэгдмэл сангийн тооллогоор Мандалын Тэгш нь усан сан бүхий газарт тоологдсон...” гэсэн албан бичиг/х/х-55/ 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт Улсын усны тоо бүртгэл явуулсан тухай акт /х/х-80/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5/2749 дугаартай “...Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарч байгаа зэрэг үндэслэлээр Байдраг, Мандалын голын урсац бүрэлдэх эх, Тэгшийн булагийн хамгаалалтын бүсэд орж байгаа “Монголын Алт” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын М\/-015651 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Эрдэс, баялаг, эрчим хүчний яаманд хандаад байгаа. Дээрх тусгай зөвшөөрөлтэй талбай нь Байдраг, Мандалын голын урсац бүрэлдэх эх, Тэгшийн булгийн хамгаалалтын бүсэд орж байгааг тодорхойлсон Усны газрын кадастрын хэлтсээс ирүүлсэн лавлагаа бүхий зургийн хуулбарыг хавсаргав...” гэсэн албан бичиг/х/х-108, 109/,
Мөн тус яамны 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 6/2585 дугаартай албан бичгээр Жаргалант сумын Засаг даргад хандаж “...Жаргалант сумын Мандал, Тэгшийн голын сав газарт орших “Монголын Алт” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын М\/- 015651 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй алтны шороон орд бүхий газарт тус яамнаас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй...”, “...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд тус яамнаас энэ бүсэд орсон алтны шороон ордын тусгай зөвшөөрөлтэй талбайд дээрх дүгнэлтийг гаргахгүй байгаа...” 'эсэн /х/х-72/ нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнээс дүгнэхэд тухайн ордод ашигт малтмал ашиглахтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээгүй нь тодорхой нотлогджээ.
Иймээс Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 16/2 дугаар тогтоолоороо “Монголын Алт” ХХК-ийн М\/015651 тусгай зөвшөөрөл бүхий 1130.73 га талбайд хамрагдсан Мандалын гол болон Тэгшийн булаг, горхийг орон нутгийн хамгаалалтад авсан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “...аймгийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...”, 18 дугаар зүйлийн 18.1.2.к-д “...Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх...”гэж, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн '5.1.1-д заасан “...Улсын тусгай хамгаалалттай газар...” гэж заасан, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “...16.1.1-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болох...”-оор, 20 дугаар зүйлийн 20.1.3-д “...тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох...” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...аймаг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болох...”-оор, 28 дугаар зүйлийн 28.3-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “...нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хил зааг, хамгаалалтын горимыг тогтоох...”-оор заасан хуулийн заалтуудтай нийцэж байна.
Түүнчлэн мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “...аймгийн Засаг дарга нь нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах талаар санал боловсруулж зохих байгууллагад уламжлах...”-аар хуульчилж өгчээ.
Баянхонгор аймгийн Засаг дарга байсан Д.Амарсанаа шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө “...Аймгийн Засаг даргын хувьд аливаа асуудлыг хурлаар хэлэлцүүлэхдээ албан бичгээр, мөн хуралдаанд шууд амаар санал гаргах зэрэг аль ч хэлбэрээр саналаа гаргаж болно, энэ нь нээлттэй юм. Байдраг, Түй, Шар усан голын ай сав газрыг тусгай хамгаалалтад авах талаарх саналаа би Хөгжлийн бодлогын хэлтсээрээ дамжуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд өргөн барьсан. Үүнийг аймгийн Засаг даргын хувьд гаргасан санал гэж ойлгож болно ...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Г.Энхбаярын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн “...Хөгжлийн бодлогын хэлтэс нь Засаг даргын тамгын газрын ажлын алба болохоор аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Байдраг, Түй, Шар усан голын ай сав газрыг тусгай хамгаалалтад авах талаар холбогдох бичиг баримтыг боловсруулж, тухайн газрын солбицол, байршил, хилийн цэс, зургийг би гаргаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгсөн. Энэ мэдээлэл бүхий материалуудыг бичгээр гаргасан санал гэж ойлгож болно...” гэсэн /х/х-348- 349, шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөн гэрч Ж.Хүрэлбаатарын шүүхэд өгсөн "...манай хэлтэс нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд орсон Шар ус, Байдраг, Түйн голуудын ай сав газрыг хамарсан тодорхой нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалтад авах тухай саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өгсөн. Энэ нь тухайн цаг үеийн шуурхай шийдвэрлэх асуудал байсан тул хурдан шийдвэрлэх үүднээс мэргэжилтэн зураг, солбицлыг гаргаж өгөөд, Засаг дарга саналаа хуралдаанд амаар гаргасан. ...” /х/х-345-346/ гэсэн мэдүүлгүүд, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” асуудлыг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлд Д.Амарсанаа “...Ж.Хүрэлбаатар даргатай Хөгжлийн бодлогын хэлтсийн ажлын албатай хамтран асуудлыг боловсруулан оруулсан...” 'х/х-233 тал/ гэж хэлснийг тэмдэглэсэн зэргээс дүгнэхэд аймгийн Засаг дарга нь Байдраг, Түй, Шар усан голын ай сав газрыг тусгай хамгаалалтад авах талаар аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст үүрэг өгсний дагуу Хүнд үйлдвэрлэл, уул, уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхбаяр тухайн газрын байршил, солбицол, хилийн цэс, зургийг гаргаж, тус хэлтсийн ажлын албатай хамтран асуудлыг боловсруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлсэн болох нь нотлогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “...шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх...”-өөр, 14.5-д “...нөхөн олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоох...”-оор тусгажээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. “Илэрхий алдаатай” гэдэгт тухайн захиргааны актыг хүлээн авагч алдааг хараад танихаас гадна жирийн иргэн хэн ч харсан танихаар алдааг ойлгоно гэж хуулийг тайлбарлажээ.
Нэхэмжлэгч “Монголын Алт” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын М\/-015651 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбай нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын Мандал, Тэгшийн голын сав газарт оршдог бөгөөд энэ газар нь Байдраг, Түй, Шар усан голын ай савд хамаарагдаж байгаа нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалах зорилгоор гаргасан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 16/2 дугаартай “Аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Монголын Алт” ХХК-ийн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 16/2 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА