| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 102/2025/00100/И |
| Дугаар | 197/ШШ2025/00352 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/00352
2025 01 21 197/ШШ2025/00
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: СХД,ХХҮХ /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:БГД... тоотод оршин суух Ц О /РД: 0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХХҮХ нь хариуцагч Ц.О холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Ц.О /РД:00000000/ нь 2021 онд 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 24 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна.
Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 5.000,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Миний бие Ц.О нь СХД-ын ХХҮХ нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХҮХ нь хариуцагч Ц.О холбогдуулан 5,000,000 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,272.39 төгрөгийн тал хувь болох 80,636.195 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80,636.195 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХХҮХ-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ц.О холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ