| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/00515/И |
| Дугаар | 197/ШШ2025/01520 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/01520
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***ийн нэхэмжлэлийн шаардлага 5,065,368.05 төгрөгийг 6 сарын хугацаанд хариуцагч **** төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 сарын 28-ны өдрөөс 2025 оны 07 сарын 30-ныг хүртэл хугацаанд сар бүр 844,228 төгрөгийг графикт заасан хугацаанд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,996 төгрөгийн 50 хувь болох 47,998 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 47,998 төгрөгийг хариуцагч *** гаргуулж нэхэмжлэгч ****-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ *****