| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00040/И |
| Дугаар | 157/ШШ2025/00043 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 157/ШШ2025/00043
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.хмандах би,
Нэхэмжлэгч “******* хот *******-******* дүүрэг, *******-р хороо ******* *******, ******* ******* гудамж, *******/ байр, оффис 7 тоот хаягтай, “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч аймаг сум дугаар баг багт оршин суух, овогт холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,28,784.94 (зургаан сая хоёр зуун наян гурван мянга долоон зуун наян дөрвөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч нь " ББСБ" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 202 оны 0 сарын 0-ны өдөр МА-26888 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 057 дугаартай Цахим дэд зээлийн гэрээг тус тус байгуулан 5,000,000 (таван сая) төгрөгийн зээлийг сарын .45 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 0 сарын 0-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.
Зээлдэгч нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 04 сарын -ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 267,67.67 төгрөгийг, хүүний төлбөрт ,02,64. төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28.27 төгрөгийг, нийт ,00,000.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.
Зээлдэгч нь 2025 оны 0 сарын *******-ны өдрийн байдлаар 280 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал:
• Үндсэн зээлийн үлдэгдэл 4,72,82. төгрөг,
• Зээлийн хүү ,476,48.29 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 56,984.2 төгрөг, нийт 6,265,784.94 төгрөг төлөхөөр байна.
“ ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч Т. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан МА-26888 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 057 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,72,82. төгрөг, зээлийн хүүний төлбөрт ,476,48.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 56,984.2 төгрөг, нотариатын зардалд 8,000.00 төгрөг, бүгд 6,28,784.94 (зургаан сая хоёр зуун наян гурван мянга долоон зуун наян дөрвөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч овогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие нь “ ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор ажил эхлээгүй, улирлын чанартай байгаа тул сараас төлөлт хийх боломжтой.
. 2025 оны 0 сарын *******-ний өдөр 500.000 төгрөг
2. 2025 оны 04 сарын 0-ны өдөр .000.000 төгрөг
. 2025 оны 05 сарын *******-ний өдөр .000.000 төгрөг
4. 2025 оны 06 сарын 0-ны өдөр 800.000 төгрөг
5. 2025 оны 07 сарын *******-ний өдөр .000.000 төгрөг
6. 2025 оны 08 сарын *******-ний өдөр .98.784.94 төгрөгийг төлж барагдуулна. Би 6,28,784.94 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь хариуцагч Т. холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,28,784.94 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45. дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45. дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,28,784.94 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,28,784.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,28,784.94 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
7.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,49 төгрөгийн тал хувь болох 57,745 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 57,745 төгрөг 50 мөнгийг, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 57,745 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758., 2 дугаар зүйлийн 2.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
.Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 6,28,784.94 (зургаан сая хоёр зуун наян гурван мянга долоон зуун наян дөрвөн төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,49 төгрөгийн тал хувь болох 57,745 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 57,745 төгрөг 50 мөнгийг, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 57,745 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.. дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ