Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/00356

 








    2025        01        24                                     197/ШШ2025/00

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: ЧД... тоотод оршин суух Б.А /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЧД... тоотод оршин суух Д.Н /РД: 00000000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,585,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.Н холбогдуулан 1,585,000 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

2020 оны 9 дүгээр сард Миний бие Б.А нь өөрийн жижиг тэргээр явж байгаад Д.Н-гийн барьж явсан машинтай мөргөлдөж гаазр дээрээ би тэр хүнд 300,000 төгрөг өгөхөөр тохиролцон салсан боловч миний өгөх мөнгийг үл зөвшөөрч цагдаад гомдол гаргасан. Уг гомдлыг замын цагдаа шалгаж шинжээч дахин томилж манай машины хохирлыг төлөх шийдвэр гаргасан. Шийдвэр гарсан цагаас хойш уг шийдвэрийг хариуцагч зөвшөөрөөгүй өдийг хүртэл миний хохирлыг барагдуулахгүй удааж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд: 

Д.Н-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хохирол болох 1,585,000 төгрөгийг төлж барагдуулъя хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.Н холбогдуулан 1,585,000 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,585,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,310 төгрөгийн тал хувь болох 20,155  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20,155  төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1.Б.А нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,585,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Д.Н холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,310 төгрөгийн тал хувь болох 20,155  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20,155  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ      Ж.БАТМӨНХ