| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0019/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 27
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ******* овогт *******ын *******т холбогдох 1831000000012 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* аймгийн Цагаанннуур суманд 1993 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ******* аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн засаг даргын тамгын газар ******* ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй , хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын *******, /РД: *******/,
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ эхнэр Б.*******тай маргалдаж, хутгаар зүүн гуя тус газарт нь хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 04-нд яллагдагчаар өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ ирсэн юм. Тэгээд эхнэр Б.******* нь “намайг ажил чинь өглөө 9 цагт тардаг биз дээ, хаагуур юу хийгээд яваад ирж байгаа юм бэ” гэж асуухад нь би “ажлаасаа ирлээ, машин асахгүй удчихлаа, чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлэхэд “чи янхандаж байгаад ирээ биз” гэх мэт зүйл ярьж хэрүүл эхэлж, маргалдаж нэг нэгнийгээ элдвээр хэлж эхэлсэн. Ингээд маргалдаж байгаад хэсэг намдаад Б.******* нь хүүхдээ унтуулах гээд жижиг өрөөнд байж байхад би гал тогооны өрөөний хогоо шүүрдэж байхад Б.******* жижиг өрөөнөөс гарч ирээд шүүрдэж байсан хог хөлөөрөө өшиглөж тараагаад дахин хэрүүл хийж эхэлсэн юм. Тэгэхээр нь би “хүүхэд унтаж байхад битгий хэрүүл хийгээд бай, чимээгүй байгаач” гэж хэлээд үснээс нь зулгаагаад гадаа гаргаад дотроос нь хаалгаа цоожилсон юм. Б.******* “хаалга онгойлго” гэж орилж, хашгираад хаалга өшиглөөд байсан юм. Тэгэхээр нь очиж хаалга онгойлгож өгсөн. Б.******* гадаа бараг 5 минут болсон. Ингээд гэрт орж ирээд том өрөөнд орсон. Би тэр үед гал тогооны өрөөнд хоол хийх гээд гаргаж тавьсан махаа хэрчиж байсан. Том өрөөнөөс надтай маргалдаж, “намайг зайл, яв” гэх мэтээр хэрчиж байсан мах авч шидээд эргээд том өрөөнд ороод бас хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би *******ыг айлгах санаатай мах хэрчиж байсан хутгаа барьсан чигтээ том өрөө рүү орсон. Тэгээд санамсаргүй Б.*******ын зүүн гуя руу хут*******ихсан юм. Тэгсэн Б.******* тэр дороо газар суухаар нь түргэн дуудаж мэдэгдсэн юм. Б.******* надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхээгүй. Бид 2 албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй ч эхнэр, нөхөр учраас эмнэлгээр явах, боолт солиулах зэрэгт хамт явж байсан. Би уучлалт гуйсан. Одоо ч хүртэл би хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-48-р ху/,
2.Шүүгдэгч Г.*******ын
шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...
гэх мэдүүлэг,
3.Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: ... Би нөхөр Г.*******, охин ******* нарын хамт ******* аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 3 дугаар хэсэг, 083 тоотод хадмындаа амьдардаг юм. Би эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ хүүхдээ хардаг. Манай охин нэг настай. Нөхөр Г.******* Сүхбаатар сумын багийн засаг даргын тамгын газар ******* ажилтай. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өглөө манай нөхөр Г.******* нь ажлаасаа 10 цагийн үед ирсэн юм. Уг нь ******* өглөө 9 цаг гэж ажлаасаа бууж ирдэг юм. Тухайн өглөө 10 цагт ирэхээр нь “Яагаад 10 цагт ирж байгаа юм бэ, хаагуур юу хийж байгаад ирсэн юм бэ” гэж асуухад “миний ажил хэдэн цагт тарах нь чамд ямар хамаатай юм бэ” гээд маргаан гарч хэрэлдэж эхэлсэн. Ингээд бараг 13 цаг хүртэл бид 2 нэг нэгнээ элдвээр хэлж хэрэлдсэн. Тэгээд хүүхдээ унтуулах гээд жижиг өрөөнд байхад ******* гэрээ цэвэрлэх гээд гал тогооны өрөөнд хогоо шүүрдэж байсан. Би хүүхдээ унтуулчихаад жижиг өрөөнөөс гараад гал тогооны өрөөнд орж шүүрдэж байсан хогийг нь өшиглөж тарааж, хэрэлдэж байхад ******* гэнэт миний үснээс зулгаагаад гадаа гаргаад хаалга дотроос нь түгжсэн. Би гадаа байхдаа хаалга онгойлго гэж хашгирч, орилоод гадаа бараг 5 минут орчим байсан байх. Ингээд ******* хаалга онгойлгож өгөөд гал тогооны өрөөнд мах хэрчиж байсан. Би тухайн үед том өрөөнд ороод *******ыг элдвээр хэлж дахин маргалдаж байсан юм. Тэгсэн ******* гал тогооны өрөөнөөс гарч ирэхдээ баруун гартаа хутга барьчихсан гарч ирсэн. ******* хутга бариад над руу ирэхээр нь 2 гарнаас нь бариад холдуулсан. Тэгээд гэнэт баруун гарт байсан хутгаараа миний зүүн хөлний гуя руу хут*******ихсан юм. Би тэр дороо газар суухад ******* эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Г.******* намайг өмнө нь нэг удаа зодож байсан. 2017 оны 11 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна. Г.*******тай маргалдаж байсан чинь миний гар луу гараараа цохиж, хөл рүү өшиглөж байсан. Тухайн үед зодуулсны улмаас миний бие хөхөрч байсан. Өөр гэмтэл учирч байгаагүй. Миний хувьд одоо Цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Гаргах санал хүсэлт, гомдол байхгүй. Г.*******тай хэрэлдэж маргалдах болсон нь миний ч буруу байгаа гэж бодож байна. Эмчилгээний зардал гэж нэхэмжлэх мөнгө төгрөг, зардал баримт гэж байхгүй. Эм тариа, хөлний боолт солих асуудлыг ******* бид 2 хамтдаа эмнэлгээр явсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 12-р ху/,
4.Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: ...Миний мэдэж байгаагаар Б.******* нь нөхөр Г.*******т цохиулж, зодуулж байсан гэж сонсож байгаагүй. Сүүлд 2017 оны 11 дүгээр сарын дундуур ******* над руу утсаар уйлж ярьсан. Би тухайн үед гэрт нь очиж уулзахад *******тай маргалдаж, муудалцаад ******* гар луу нь цохисон гэж хэлсэн. Тухайн үед цохисон хэсэг нь хөхөрсөн байсан. Өөр Г.*******, Б.******* нарын хооронд зодоон цохион болдог талаар мэдэхгүй. Өмнө нь *******т зодууллаа, дарамтлууллаа, намайг айлгаж, сүрдүүлээд байна гэж ярьж байгаагүй. Ийм асуудал болдоггүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р ху/,
5.Гэрч Г.ын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... Г.******* миний төрсөн ах байгаа юм. Б.******* эгч нөхөр *******т цохиулж зодуулдаг талаар нь миний хувьд мэдэхгүй байна. Хааяа бол гэр бүлийн талаар хэрүүл, маргаан болдог. Тухайн үедээ намжаад гайгүй болчихдог байсан. Г.*******, Б.******* нар нь аав, ээжтэйгээ цуг амьдардаг юм. Би бас эхнэрийн хамт Г.*******, Б.******* нартай амьдардаг юм. Г.******* нь Сүхбаатар сумын 5 дугаар багийн засаг даргын тамгын газар ******* ажилтай. Эхнэр ******* нь гэртээ нэг настай хүүхдээ хардаг. Өдөрт ихэвчлэн Б.*******, би, манай эхнэр бид нар байдаг. Г.*******, Б.******* нар нь 2-лаа ер нь ааштай, түргэн зантай. Г.******* нь хутга барьж хүн хутгалах хүн биш, тухайн үед уурандаа эхнэрээ айлгах гэж хутга барьсан гэж надад хэлсэн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 16-р ху/,
6. Гэрч Д.ийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... Г.*******, ******* нарын гэр бүлийн дотоод асуудлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Г.******* эхнэрийнхээ хамт аавындаа амьдардаг болохоор ямар нэгэн дарамт шахалт учирч байгаагүй байх гэж бодож байна. Г.*******, ******* нар зан аашны зувьд 2-лаа даруу төлөв, элдэв зан ааш байхгүй, Манайхаар Г.*******, ******* нар гэр бүлийн хүрээнд орж гардаг. Ах, эгчээ гэсэн зөв харилцаатай хүүхдүүдл гэж боддог. Гэр бүлд нь хэрүүл маргаан гардаг талаар мэдэхгүй байна. Залуу хүмүүс учраас хааяа маргаан гардаг байх, гэхдээ зодоон цохион бол гардаггүй байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /хх 17-р ху/,
7. Гэрч Э.ийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг орчим 5 дугаар багт оршин суух хаягтай Д. нь согтуугаар бусдын эрх чөлөөнд халдсан зөрчлөөр саатуулагдсан. нь тухайн үед биед нь ямар нэгэн шарх, гэмтэл байхгүй, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн драгер тест үлээх чадваргүй байсан тул согтолтын зэргийг шалгаж, тогтоогоогүй. ...гэх мэдүүлэг, /хх 14-р ху/,
8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № 28 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Б.*******ын биед зүүн гуянд шарх, баруун нүдний доод хэсэгт зулагаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 21-р ху/,
Шүүгдэгч Г.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 37-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 16-17-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 47-48-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-7-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 22-23-р ху/, ******* аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 20-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.******* нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ эхнэр Б.*******тай маргалдаж, хутгаар зүүн гуя тус газарт нь хатгаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 500 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 500 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 500 /таван зуу/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН