Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/00359

 








    2025        01        24                                     197/ШШ2025/00

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч: ХУД... байрлах Х.Б ХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:БГД... тоотод оршин суух Э.З /РД: 000000000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,514,301 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Б ХК нь хариуцагч Э.З холбогдуулан 10,514,301 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

Зээлдэгч Э.Заяа нь Х.Б СХ Барс тооцооны төвтэй 2018-12-10-ны өдөр ЗГ/201844147196 тоот зээлийн гэрээ болон БГХ201844147196 тоот барьцааны гэрээ байгуулан 8,000,000 /найман сая/ төгрөгийн Цалингийн зээлийг 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 2,856,945 төгрөг, зээлийн хүүд 1,500,286 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 145 төгрөг, нийт 4,357,375 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх талаар арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Нийт 10,514,301 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд: 

Э.З миний бие нь Х.Б-ийн нэхэмжилсэн 10,514,301 төгрөгийг 12 сарын хугацаанд хуваан төлөхөө зөвшөөрч байна. гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б ХК нь хариуцагч Э.З холбогдуулан 10,514,301 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 10,514,301 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,178.82 төгрөгийн тал хувь болох 91,589.41  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 91,589.41 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  

1. Х.Б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.З холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 10,514,301 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Э.З холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,178.82 төгрөгийн тал хувь болох 91,589.41 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 91,589.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ      Ж.БАТМӨНХ