| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/07509/И |
| Дугаар | 197/ШШ2025/00504 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/00504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух *******ийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-д холбогдох
3,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Мөнжаргал нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 2,550,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгчээс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч М.*******д 4,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч дээрх мөнгийг хариуцагчид тодорхой хугацаатайгаар зээлсэн, хариуцагч зээлийн буцаан төлөлтөд 2,800,000 төгрөг төлсөн гэсэн тайлбар гаргасныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тул талуудын хооронд 4,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
4. Харин нэхэмжлэгчээс хариуцагчид 5,000,000 төгрөг зээлсэн, үүнээс гадна 2022 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 350,000 төгрөг зээлсэн гэх тайлбар нь хэргийн баримтаар нотлогдож тогтоогдсонгүй. Мөн талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3. Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу нэхэмжлэгч хүүгийн төлбөрт 1,000,000 төгрөг шаардах эрхгүй болно.
5. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1. Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч М.*******гаас зээлийн гэрээний дагуу төлөх 4,000,000 төгрөгөөс буцаан төлсөн 2,800,000 төгрөгийг хасч үлдэх 1,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*******гаас 1,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,350,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.*******гаас 33,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН