| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00062/И |
| Дугаар | 308/ШШ2025/00092 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 308/ШШ2025/00092
| 2025 оны 02 сарын 18 өдөр | Дугаар 308/ШШ2025/00092 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: У хот, Ч дүүрэг, * дүгээр хороо, Сн *, төв байранд байрлах Г банк ХК /РД:*******/-ийн хүсэлттэй
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх тухай хүсэлт ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч түүний эдгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г б ХК-нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Г банк ХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Б нь Д аймаг, Ө сум, *-р баг, С г з гудамж, ** дүгээр байр ** тоотод оршин суух хаягтай. Г банкнаас ************* зээлийн гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 13,000,000 төгрөгийг 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан ба гэрээнд өөрчлөлт оруулан 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр 600,000 төгрөгийг 16,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай авсан байна. Г бы зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5 дахь заалтыг зөрчиж холбоо тогтоох боломжгүй, хаяг байршилдаа байдаггүй болно. Зээлдэгч нь 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар ************ тоот зээлийн гэрээгээр 32,509,280.14 төгрөгийн өртэй байна.
Энэхүү зээлийн өрийг нэхэмжлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хамтран зээлдэгч нь холбоо тогтоох боломжгүй байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Бг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-5-6/, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-2-4/, Засаг даргын тодорхойлолт /хх-7/, Зээлийн гэрээ /хх-12-25/, Г б ХК-ийн удирдлагуудаас олгосон итгэмжлэлүүд /хх-8-/, Г б ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-11а/, зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г б ХК-нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Бг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Г б ХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32,509,280.14 төгрөгийн өртэй байгаа ба энэхүү зээлийн өрийг төлүүлэх зорилготой эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Г б ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б нь Д аймаг, Ө сум, *-р баг, С г з гудамж, ** дүгээр байр ** тоотод оршин суух хаягтай уг хаягтаа оршин суудаггүй. Утас *********, түүний хаяг тогтоогдохгүй нөхцөл байдал бий болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж,
Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Быг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Г б ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогт Мын Б /РД:***********/-ыг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар М.Быг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г б ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ