| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0017/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 25
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Нямдэлэг
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
******* аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох 1831000000014 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; ******* улсын иргэн, ******* аймгийн Орхон суманд 1968 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй , хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******ын *******, /РД: *******/,
Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ******* аймаг, ******* сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт О.*******ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 09-нд яллагдагчаар өгсөн: ...******* аймгийн ******* сумын 5 дугаар багт гэртээ байж байхад найз Лхагваа өглөө 10 цагийн орчим ирээд надтай 0,75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уугаад гэр лүүгээ яваад өгсөн. Би дахин архи уухаар гэрээсээ гарахад “*******” дэлгүүрийн гадаа саарал өнгөтэй жижиг машин байхаар нь баруун хойд хаалгаар суугаад “намайг айлд хүргэж өг” гэж хэлснээ санаж байна. Тэгээд арын суудалд сууж байсан О.*******ыг цохиж байснаа хальт санаж байна. Нэг мэдэхэд ******* намайг татаад “та хүн цохьчихлоо ш дээ” гэж салгахад гэнэт ухаан орсон. Юунаас болж *******ыг цохисноо санахгүй байна. Түүнээс бид нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Өмнө нь маргалдаж, зодолдож байгаагүй. Миний буруугаас болж энэ хүнд гэмтэл учирсан. Би өөрийн үйлдэлдээ харамсаж байна, хуулийн дагуу хөнгөн арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/,
2.Шүүгдэгч Д.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12-р сарын 28-нд найз Лхагваатай нэг шил архи хувааж уугаад салсан. Тэгээд дэлгүүрийн гадаа машин байхаар нь ”гэртээ хүргээд өг” гээд арын суудал дээр нь сууснаа санаж байна. Бас тэр машины арын суудал дээр сууж байсан *******ыг цохиж байснаа санаж байна. ******* бид хоёр бие биенээ зүс танина, өс хонзон, өр авлага байхгүй. Хохирогчид хохирлын мөнгө гэж 40.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч О.*******ы мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр амралтын өдөр ******* сумын 3 дугаар баг, 123 тоотод гэртээ ганцаараа 1 шил 0,5 литрийн архийг ганцаараа уугаад гэрээсээ холгүй гийн гэрт очиж дахин 0,5 литрийн уухаар тэдний гэрт 12 цагийн орчим очиход ******* ирчихсэн тэй хамт гарах гэж байхад нь би архинаас хийж өгөхөд тэр 2 уугаагүй би ганцаараа уусан. Ингээд тэдний гэрээс гараад гэр лүүгээ хүргүүлэхээр хороолол “*******” дэлгүүрийн гадаа -Эрдэний саарал өнгөтэй улсын дугаарыг нь санахгүй байна “Фит” машины арын суудалд сууж байхад баруун хойд хаалгыг хүн онгойлгохыг хартал Д.******* жолооч -Эрдэнийг “айлд хүргэж өг” гэж байснаа шууд миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохиж миний хамарнаас цус гарсан. ******* *******ыг салгаж, машинаас буулгаад бид 3 цаашаа явж манай гэрийн гадаа намайг буулгаад гэр лүүгээ орсон. Бид 2 бие биенийгээ зүс таних ч бид нарын хооронд найз нөхөд, төрөл садангийн холбоо байхгүй, өр авлага өс хонзон байхгй. Миний биед өмнө нь гэмтэл шарх байгаагүй. Д.*******ад цохиулснаас хойш шинжээч эмчийн дүгнэлтэнд дурьдагдсан хамар ясны хугарал, баруун хацар шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 10-р ху/,
4.Гэрч Ү.ийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: ...Садан төрлийн холбоо байхгүй. Д.******* нь ******* сумын 5 дугаар баг хороололд эхнэр , 2 хүүхдийн хамт амьдардаг. ******* хорооллын цэцэрлэгт манаач ажилтай бол эхнэр нь сургуульд бага ангийн багш ажилтай. Д.******* нь эхнэр хүүхэддээ халамжтай, гарын ур сайтай. Найз нөхдийн дунд нэр хүнд сайн. Шулуун шударга, илүү дутуу ааш авиргүй. Архи тэр болгон уугаад байдаггүй. Уусан үед ямар ааш авиртай болдог гэдгийг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р ху/,
5.Гэрч Д.ийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Д.******* нь манай аавын гэрийн хажууд амьдардаг. Би хүүхэд байхаасаа таньж мэднэ. Д.******* ах нь ******* сумын 5 дугаар баг хороололд эхнэр , 2 хүүхдийн хамт амьдардаг. Хорооллын цэцэрлэгт манаач ажилтай бол эхнэр нь сургуульд бага ангийн багш ажилтай. Амьдрал ахуйн хувьд боломжтой, сайхан амьдралтай. Төлөв даруу, шулуун шударга зантай, хүнд их тусархуу, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг нь харж байгаагүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 12-р ху/,
6.Гэрч Б.-Эрдэнийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн орчим 5 дугаар баг, хороололд амьдардаг тал харвасан, хэл яриагүй, хөгжлийн бэрхшээлтэй ахын гэрт өөрийнхөө саарал өнгөтэй, Фит маркийн машинтай очиход гэртээ ганцаараа байсан. Тэдний гэрт байхад гаднаас ******* ах төрсөн өдөр болж байгаа гээд нилээн согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд ахыг бариачид хүргэж өгөнгөө замдаа ******* ахыг гэрт нь хүргэж өгөхөөр машиныхаа арын суудалд суулгасан. Замдаа хорооллын “*******” нэртэй дэлгүүрт хэсэг зогсож байхад машины баруун хойд талын хаалгыг онгойлгоод ******* орж ирж суугаад “намайг айлд хүргээд өг” гэж хэлэхээр нь юм дуугараагүй. Гэтэл гэнэт арын суудалд сууж байсан *******ы баруун нүд рүү гараараа цохиж байгаа харагдсан. Би машинаасаа буугаад *******ыг салгаад бид 3 цаашаа явсан. ******* гэрийнхээ гадаа буусан. ...гэх мэдүүлэг, /хх 13-р ху/,
7.Гэрч Э.ийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг орчим 5 дугаар багт оршин суух хаягтай Д.******* нь согтуугаар бусдын эрх чөлөөнд халдсан зөрчлөөр саатуулагдсан. ******* нь тухайн үед биед нь ямар нэгэн шарх, гэмтэл байхгүй, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн драгер тест үлээх чадваргүй байсан тул согтолтын зэргийг шалгаж, тогтоогоогүй. ...гэх мэдүүлэг, /хх 14-р ху/,
8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № 35 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.О.*******ы биед хамар ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацар шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 22-р ху/,
9.Шүүгдэгч Д.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 35-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 31-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 16-17-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 23-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 23-24-р ху/, ******* аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 26-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 27-р ху/, саатуулсан хүнийг сулласан тухай тэмдэглэл, /хх-ийн 31-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ыг 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ******* аймаг, ******* сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт О.*******ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх санал ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 500 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******ад мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Д.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН