Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/678

 

 

 

 

 

Г.Г, Л.Ч, Г.С нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, И.Хонгор,

шүүгдэгч Л.Ч, түүний өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Л.Чий өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ нар давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Г.Г, Л.Ч, Г.С нарт холбогдох 2111012021017 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. тоотод оршин суух, урьд:

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1037 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар 2 жилийг хасч, 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 16 хоногийн үлдэгдэл хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон.

2. тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд:

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 468 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 314 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар,

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 601 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 666 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 415 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар 2 сар 25 хоногийн үлдэгдэл хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон.

3. тоотод оршин суух, урьд:

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1037 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 сарын хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар 3 жил 1 сар 26 хоногийн үлдэгдэл хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон.  

Холбогдсон гэмт хэргийн талаар:

1. Шүүгдэгч Г.Г, Г.С нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн А.Мт зэвсгийн чанартай зүйл болох хутга тулган, хүч хэрэглэж унаж явсан 0000 УНВ улсын дугаартай, тоёото приус 20 загварын тээврийн хэрэгслийг дээрэмдэн авч 8.673.280 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Г.Г нь:

-өсвөр насны шүүгдэгч Б.С, шүүгдэгч С.Ө нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 361 дүгээр гармын шатахуун түгээх станцын 00 дүгээр гудамжны 00 тоотод байрлах Л.Дн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг “Х” хүнсний дэлгүүрийн салхивчаар нэвтрэн орж, түүний өмчлөлийн эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, 18.884.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- өсвөр насны шүүгдэгч Б.С нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр болох Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Их дэлхий худалдааны төвд “ЭГБ” нэртэй эмийн сангийн арын өрөөний вакум цонхны гадна хамгаалалтыг хөшиж, вакум цонхны түгжээг хугалж нэвтрэн орж бэлнээр 4.340.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч бусдад 4.340.000 төгрөгийн хохирол учруулсан,

-өсвөр насны шүүгдэгч Б.Стай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 00 дугаар гудамжны 000 тоот хашааны зүүн буланд байрладаг Түргэн үйлчилгээний цэгт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн, хохирогч С.Цын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 615.260 төгрөгийн хохирол учруулсан,

- өсвөр насны шүүгдэгч Б.Нтой бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цагаан дэрс” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч А.Бий эзэмшлийн Iphone 11 рго загварын гар утсыг лангуун дээр байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.775.000 төгрөгийн хохирол учруулсан,

- ганцаараа 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фокус” нэртэй биллярдны газраас иргэн Б.Лхын эзэмшлийн Самсунг А71 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 5 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны эцэст байрлах “Эгүүшин” худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах барааны зах буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч Ш.Цгийн эзэмшлийн лангуунаас зүүлт 20 ширхэг, цамц 1 ширхэг, даавуун подволк 3 ширхэг, бэлтгэлийн өмд 1 ширхэг, бэлэн 30.000 төгрөг зэргийг хулгайлж 266.000 төгрөгийн, П.Дгийн лангуунаас цамц, үстэй дотуур өмд зэргийг хулгайлж 128.000 төгрөгийн, Д.Бгийн лангуунаас чихэвч 1 ширхэг, гар утасны 11ЗВ оролт 1 ширхэг, гутлын улавч 1 ширхэг, бэлэн 3000 төгрөгийг хулгайлж, 47.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч нийт 441.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Согоотын 00-000 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Гурван сайхан” нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Г.Цгийн эзэмшлийн Samsung galaxy S болон LG Q8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, 205.000 төгрөгийн хохирол, мөн тухайн гар утасны интернэт банкнаас 730.000 төгрөгийг С.Өын эзэмшлийн 5032985585 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 935.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд нийт 10 хохирогчид 50.203.590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Л.Ч нар нь өсвөр насны шүүгдэгч Б.Стай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр болох Б.Бгийн эзэмшлийн “777” нэртэй супермаркетын цонхыг хагалж, нэвтрэн орж, бэлэн 10.936.900 төгрөг, 3.011.150 төгрөгийн үнэ бүхий нэгж, марк загвар тодорхойгүй 72.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, бусдад 14.020.050 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Г.С нь ганцаараа 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Агийн халааснаас түүний эзэмшлийн Iphone XR гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 2 хохирогчид 9.773.280 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:

Шүүгдэгч Г.Гийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,  

Г.Сийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л.Чий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Г.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн  6 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1037 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг сольсон зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 3 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 500 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 16,229,146 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Дд 6.294.666 төгрөг, хохирогч М.Энхцэцэгт 2.170.000 төгрөг, хохирогч С.Цд 307.630 төгрөг, хохирогч А.Бд 887.500, хохирогч Б.Бд 4.673.350 төгрөг, хохирогч Б.Лхд 520.000 төгрөг, хохирогч Ш.Цд 266.000 төгрөг, хохиролгч П.Дд 128.000 төгрөг, хохирогч Д.Бд 47.000 төгрөг, Г.Цд 935.000 төгрөгийг тус тус олгохоор,

Г.С-ийг бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлүүлэх ялын 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан түүний Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 415 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 02 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийн цагдан хоригдсон 509 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.С бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, 

Л.Ч-ийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан түүний Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1037 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Чээс 4.673.350 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд олгож, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч нарын урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэх нь зүйтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 18 насанд хүрээгүй байхдаа 8 үйлдэл, 1 үйлдлийг 18 нас 01 хоногтой буюу 2022 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үйлдсэн. Миний бие үйлдсэн хэрэгтэй маш их гэмшиж мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруу дээр маргах зүйл үгүй гэдгээ хэлж, хохирол төлөхөө илэрхийлсэн. Би одоо 19 настай, цаашид ажил хөдөлмөр эрхлэж, хохирол төлбөрөө бүгдийг барагдуулж, сурч боловсрох хүсэл, сонирхолтой. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 болон 8.5 дугаар зүйлд зааснаар насанд хүрээгүй үедээ гэмт хэрэг үйлдсэнийг минь харгалзан үзэж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж, ашигтай байдлаар шийдвэрлэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Л.Чий өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Анхан шатны шүүхийн шийдвэрт:

1.1. Анхан шатны нгүүхийн шийтгэх тогтоолын 28 дугаар хуудасны дээрээс 3 дахь цогцолборт “... Шүүгдэгч Л.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ ...” гэжээ.

1.2. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо:

1.2.1. Шүүгдэгч Л.Чий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, /Шүүхийн шийтгэх тогтоолын 20-р хуудас хамгийн доод талын цогцолбор/ 1.2.2. Хэргийн газрын үзлэг, /Шүүхийн шийтгэх тогтоолын 16-р хуудас дээрээсээ 6 дахь цогцолбор/ 1.2.3. Гэрч С.Өын мэдүүлэг /Шүүхийн шийтгэх тогтоолын 17-р хуудас эхний цогцолбор/ 1.2.4. Гэрч Н.Бийн мэдүүлэг, /Шүүхийн шийтгэх тогтоолын 17-р хуудас 2 дахь цогцолбор/ гэх дээрх нотлох баримтуудыг үндэслэн шийтгэх тогтоолын 23-р хуудас эхний цогцолборт “...мэдүүлэг авахад үйлдэл оролцооны талаар маргаагүй хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн зэрэг баримтуудаар шүүгдэгч Л.Чий үйлдэл оролцоо нотлогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн...” гэж анхан шатны нгүүхээс дүгнэсэн байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 23 дугаар хуудаст Л.Чээс хэргээ хүлээн мэдүүлсэн хэд хэдэн удаагийн мэдүүлэг нь эх сурвалжаа дэлгэрэнгүй тодорхой мэдүүлж, ийнхүү мэдүүлсэн мэдүүлгүүд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлтэй гэж үзсэн тул шүүгдэгч Л.Чий өмгөөлөгч нараас гаргасан саналыг хүлээн аваагүй болно...” гэж хууль бус дүгнэлт гаргажээ.

2. Гомдлын үндэслэл:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэг нь Л.Ч нарт холбогдох эрүүгийн 21110120211017 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэхдээ Г.Г нь 2021 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байх болох Б.Бгийн эзэмшлийн “777” нэртэй супермаркетын цонхыг хагалж, нэвтрэн орж, бэлэн 10,936,900 төгрөг, 3,011,150 төгрөгийн үнэ бүхий нэгж, марк загвар тодорхойгүй 72,000 төгрөгний үнэ бүхий Самсунг загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлан авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн тогтоосон байна.

Л.Чд холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлтэнд хавсаргасан нотлох баримтууданд:

1. Гэрч Ц.Бийн 2021 оны 10 сарын 23-ны өдрийн мэдүүлэгт: “...Миний унаж очсон 9437 улсын дугаартай приус 20 маркийн машиныг Г надаас Э гэдэг охиныг гэрт хүргэж өгчхөөд ирье гэж хэлэн 2021 оны 10 сарын 21-ний өглөө 15:00 цагийн үед аваад Г, Э, Ө, С, Гийн найз гэх танихгүй 2 залуу нарын хамтаар яваад 2021 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 06:00 цагийн үед буцаж амралтын газар ирсэн...” гэх мэдүүлэг.

2. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл Өын мэдүүлэг,

3. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Батболдын “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” 5-р хх-ийн 33-46 хуудас,

4. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ганцолмонгийн 03/278 дугаар бүхий Шинжээчийн дүгнэлт

Зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Чийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байх болох Б.Бгийн эзэмшлийн “777” нэртэй супермаркетын цонхыг хагалж, нэвтрэн орж, бэлэн 10,936,900 төгрөг, 3,011,150 төгрөгийн үнэ бүхий нэгж, марк загвар тодорхойгүй 72,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлан авсан гэж дүгнэсэн.

Гэвч шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрч Бийн зүгээс Л.Чийг сайн танихгүй, тухайн өдөр анх удаа уулзсан, амралтын газраас яваад хулгай хийж байгаа гэж мэдээгүй, хулгай хийсэн байсан ч би хамт байгаагүй болохоор, хэн юу хулгайлсныг мэдэхгүй...” гэх хариулт.

Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Л.Ч хэрэг гарсан өдөр Гтэй хамт “777” нэртэй супермаркетруу ороогүй, М гэх хүүхэд байсан, Л.Ч машинд надтай хамт үлдсэн...” гэх мэдүүлэг.

Улсын яллагчийн зүгээс, шүүхийн хэлэлцүүлэгт камерын бичлэгт үзлэг хийж байх үед “Энэ бол Чингин гэж хэлэхдээ Г.Гийг заасан” үйл баримт.

Г.Гийн “...Цагдан хорих байрнаас цагдаагийн ажилтнууд гаргаж аваад “Л.Чийг хэрэг үйлдсэнийг хэлчих, тэгвэл чамайг гаргана” гэж хэлээд, надаар зүгээр гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг.

Л.Чий шүүх хуралдаанд “...Шүүхийн өмнөх шатанд Г.Гийг эрүүгийн хариуцлага хөнгөн хүлээлгэхэд мэдүүлэг өгөхдөө хамт хулгай хийсэн гэж хэлэх ёстой гэсэн учраас хэрэг хийхэд хамт байсан гэж мэдүүлсэн, харин бодит байдал дээр хулгай хийхээр ороход хамт байгаагүй...” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсаар байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчийн өөрийн гэмт хэрэг үйлдсэнээ нотолсон гэж үзэж гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар ноцтой зөрчиж байна.

3. Хууль зүйн үндэслэл:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно...”, 1.2-т “...гэмт хэргийг хэн үйлдсэн...” гэж тус тус заасан боловч анхан шатны шүүхээс хулгайн гэмт хэргийг Л.Ч үйлдсэн гэж хууль бус дүгнэлт гаргасан.

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрч Гээс авсан мэдүүлэг “...М, С нарыг дагуулж ороод ойролцоогоор 7 сая төгрөг...”, Мөрдөгчийн “...дээрх үйлдлүүдийг хийхдээ хэнтэй хамт орсон бэ? гэх асуултанд “...М, Сын хамт орсон...”, мөн “...М гэх залууг сайн танихгүй, 461 дүгээр хорих ангид танилцаж байсан, 2002 оны шанаандаа сорвиттой 170 см орчим өндөртэй, туранхай бор хүүхэд байдаг” гэх мэдүүлэг 69-71 дэх тал дахь мэдүүлгийг үнэлээгүй.

Өын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт Л.Ч дэлгүүрт ороогүй, М орсон гэх мэдүүлэг байсаар байтал тус нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй улсын яллагчийн байр суурийг үнэлж, Л.Чий өмгөөлөгч нарын байр суурийг хүлээж аваагүй нь процессын тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэх гэм буруугүйд тооцох зарчмыг бүхэлд нь зөрчсөн.

Шүүхийн өмнөх шатанд М гэх этгээд байсаар байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох...” үүргээ биелүүлээгүй байна.

Улсын яллагчийн яллах дүгнэлт дэх Л.Чий үйлдлийг тогтоосон гэх нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй, мөрдөгч нарын зүгээс тулгаж, хөтөлж авсан мэдүүлгийг шүүхийн шатанд гэрч нар өөрийн биеэр мэдүүлж, Л.Ч огт хулгайн гэмт хэрэг үйлдээгүй байхад түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т “...анхан шатны шүүхийн шийдвэрийг ... зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох...” гэж заасны дагуу Л.Чд холбогдох үйлдлийг цагаатгаж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгч Л.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч Г.Г нь 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд 18 насанд хүрээгүй байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байдаг. Г.Г нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 18 насны төрсөн өдрөө тэмдэглэхдээ сүүлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал байдаг. Иймд миний үйлчлүүлэгч Г.Гд ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан түүний эдлэх ялыг багасгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч И.Хонгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байгаа бөгөөд өмгөөлөгч П.Учралгэрэлтэй адил байр суурьтай байна...” гэв.  

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугийн шүүх хуралдаан 2 удаа болсон бөгөөд анхан шатны шүүхээс хяналтын камерын бичлэгт дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 60 хоногийн хугацаагаар хэргийг прокурорт буцаасан. Эхний шүүх хуралдаанд хяналтын камерын бичлэгийг шинжлэн судалсан бөгөөд 3 хүн бичигдсэн байдаг. Шүүгдэгч Л.Чий өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ “шүүх хяналтын камерын бичлэгийг нотлох баримтаар тооцсон” гэж тайлбарласан. Гэтэл 60 хоног завсарлаад орсон шүүх хуралдаанд хяналтын камерын бичлэгийг үзэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул анхан шатны шүүхээс хяналтын камерын бичлэгийг нотлох баримтаар тооцоогүй. Мөн хурууны хээний шинжилгээний дүгнэлтээр өсвөр насны яллагдагч Б.Сын хурууны хээ илэрсэн тул шүүх нотлох баримтаар тооцсон. Шүүгдэгч Л.Чий өмгөөлөгчөөс “хэргийн газраас Л.Чий хурууны хээ илрээгүй” гэж тайлбарлаж байна. Хурууны хээний санд урьд нь ял шийтгэл эдэлж гэмт хэрэгт холбогдож байсан этгээдүүдийн хурууны хээ авагддаг. Өөрөөр хэлбэл, хурууны хээний санд авагдаагүй буюу урьд нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл авсан этгээдүүдийн хурууны хээтэй тохироогүй байна гэдэг нь бүх хүмүүсийн хурууны хээтэй тохироогүй гэж үзэхгүй юм. Анхан шатны шүүх хуралдааны явцад талууд хулгайлах гэмт хэргийн талаар маргадаг. Хэдийгээр яллагдагч үнэн, зөв мэдүүлэг өгөхийг шаардахгүй боловч шүүгдэгч Г.Г нь нэг бол шүүгдэгч Л.Чийг байсан эсхүл байгаагүй гэж зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг. Тухайн үед хамт байсан Ө, Б.С нарыг яллагдагчаар татаж, хэргийг тусгаарласан боловч “777” супермаркет руу орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Өыг яллагдагчаар татаагүй тул түүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэгч Ө нь “дэлгүүр лүү Г.Г, Б.С, Л.Ч нар орсон” гжэ тодорхой мэдүүлдэг. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судалсан. Анхан шатны шүүхээс гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон, тогтоогдож байна гэж үзсэн. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд дэлгүүрийн цонх хагарсан, хар дорцов болон бэлэн мөнгө байсан болохыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдаг. Энэ нь анх гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Мөн хэрэг 60 хоногийн хугацаагаар завсарласан байх хугацаанд Б.С эрэн сурвалжлагдаж байсан тул түүнээс дахин мэдүүлэг аваагүй. Харин шүүгдэгч Г.Г болон Өаас дахин гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Тухайлбал, шүүгдэгч Г.Г “тухайн үед Л.Ч байсан” гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн хууль бус үйл ажиллагаа байсан гэж тогтоогдоогүй. Харин өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ нь яллагдагч Г.Гийн өмгөөлөгч биш атлаа түүнтэй уулзсан нөхцөл байдал байдаг. Мөн өмгөөлөгч Б.Агар-Эрдэнийн зүгээс гэм буруугийн шүүх хуралдааны явцад гэрч Ц.Б, Ө нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс гэрч Ц.Б, Ө нарыг дуудаагүй байхад тэднийг урьдчилан бэлдэж шүүх хуралдаанд авчирсан байсан. Иймд гэрч Ц.Б, Ө нар шүүх хуралдаанд нэгэнт ирчихсэн байсан тул шүүх өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Иймд дээрх нөхцөл байдлаас үзэхэд яллагдагч болон түүнйи өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн гэж прокурорын зүгээс хардаж байсан. Тухайн үед шүүгдэгч Л.Ч автомашинд байсан талаар хэн ч маргдаггүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Л.Ч “дэлгүүр лүү хамт явж бэлэн мөнгө аваагүй ч гэсэн нэгж авсан” гэж мэдүүлдэг. Гэрч Ц.Б нь тухайн үед хамт автомашинд сууж явсан хүмүүсийн талаар мэдүүлдэг болохоос хэргийн газар Ц.Б байгаагүй тул энэ талаар мэдүүлэг өгөөгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Шүүгдэгч Г.Гийн сүүлийн үйлдэл нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бөгөөд яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг үүрийн 05 цагийн орчимд гэж тогтоосон. Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдэхдээ 18 нас хүрсэн байсан болох нь тогтоогдсон. Иймд насанд хүрээгүй хүнд хэрэглэх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа тухайн ялын хамгийн бага хэлбэрээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэсэн. Иймд дахин өөрөөр хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Тухайлбал, шүүгдэгч Л.Чд хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ялаас 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч нар ял оногдуулахдаа хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхийг харгалзан дээрх ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Г, Л.Ч, Г.С нарт холбогдох 2111012021017 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Г, Л.Ч, Г.С нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

1. Шүүгдэгч Г.Г, Г.С нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн А.Мт зэвсгийн чанартай зүйл болох хутга тулган, хүч хэрэглэж унаж явсан 0000 УНВ улсын дугаартай, тоёото приус 20 загварын тээврийн хэрэгслийг дээрэмдэн авч 8.673.280 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-23/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24-33/,

хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 34-44/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 48-63/,

хохирогч А.Мын “...Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын ар талын зам, 24 дүгээр байрны хойд талаас 3-н залуу гар өргөхөөр нь суулгасан юм. ...Тэр 3 суусныхаа дараа эхлээд хороолол орно гэж хэлсэн. ...дэлгүүрийн үүдэнд зогсчих гэхээр нь би зогссон ба тэр 3 буугаад хоорондоо юм ярьж байгаад ард сууж байсан жижиг биетэй залуу нь үлдсэн ба нөгөө 2 нь эргэж суугаад хөдөлье гэж хэлээд тэр гудамжинд байрлах худгийн хажуугаар гараад ертөнцийн зүгээр зүүн эргэсэн юм. Тэгээд 100 орчим метр явж байсан чинь намайг буцаж эргээд зогсчих гэж хэлсэн. Улмаар би эргээд зогссон чинь бид 2 буучихаад ирнэ гэж хэлснээ буугаагүй бөгөөд ард сууж байсан залуу нь миний араас хоолой боосон. Урд сууж байсан залуу нь цүнхнээсээ хар өнгийн иштэй, 30 см орчим урттай хутга гаргаж ирээд миний хүзүүн дээр тулгаад “би чамайг алмааргүй байна шүү, гар утсаа аваад, бүсээ тайлаад буу” гэж хэлсэн. Би айсандаа бүсээ тайлаад шууд тээврийн хэрэгслээсээ буусан. Ард сууж байсан залуу нь нөгөө залууг хутга тулгасан чинь намайг боохоо больсон. Намайг тээврийн хэрэгслээс буусны дараа урд сууж байсан залуу нь миний суудал давж суугаад уг тээврийн хэрэгслийг бариад хөдлөөд явсан...” /1-р хх-ийн 71-74/,

гэрч А.Аийн: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг болж байхад ертөнцийн зүгээр зүүн талаасаа зурагт уруудаад мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл замаар явж байгаад манай угаалгын газрын харалдаа шууд зүүн дараад манай угаалга руу ороод ирсэн. ...Тэр тээврийн хэрэгсэл 43-14 УНЭ улсын дугаартай байгаа...тээврийн хэрэгслийг 18-20 орчим насны, 172 см өндөртэй, шар царайтай, жартгар онигор нүдтэй, дунд зэргийн өрвийсөн халимаг хар өнгийн үстэй, шар өнгийн саравчтай малгай, хар өнгийн нэг удаагийн маск, саарал өнгийн юүдэнтэй малгайтай цамц өмссөн хүн байсан...” /1-р хх-ийн 91-92/,

гэрч Б.Бын “...Ө надад хандан “та энэ машиныг угаалгын газар руу ороод машин аваад өгөөч, түлхүүр нь угаагчид байгаа, тооцоог нь хийчихсэн байгаа” гэж хэлэхээр нь дээрх угаалгын газар руу ороход 43-14 УНЭ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн машин зогсож байсан. Тэгэхээр нь угаагчидтай уулзаад “машинаа авъя, манай дүү нар өчигдөр үлдээсэн юм. Тооцоог нь хийчихсэн гэсэн” гэж хэлтэл угаалгын газрын хүмүүс тооцоог нь хийгээгүй гэж надад хэлсэн бөгөөд удалгүй цагдаагийн алба хаагчид над дээр хүрч ирсэн...” /1-р хх-ийн 95-96/,

гэрч М.Б-ийн “...Тэр гурав унаж байсан Sonata 6 машинаа задаргаанд өгнө, өөр машин олж авна гэх мэтээр ярьж байсан...тэд нар байнга л өөр өөр машин унаад яваад байдаг. Тэд нарт өөрсдийн машин байхгүй, дандаа хулгайлсан машинаа унаад явж байдаг...” /1-р хх-ийн 98/ гэх мэдүүлгүүдээр,

2. Шүүгдэгч Г.Г нь өсвөр насны шүүгдэгч Б.С, шүүгдэгч С.Ө нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 361 дүгээр гармын шатахуун түгээх станцын 1 дүгээр гудамжны 1 тоотод байрлах Л.Дн эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг “Х” хүнсний дэлгүүрийн салхивчаар нэвтрэн орж, түүний өмчлөлийн эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, 18.884.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 92-102/,

хохирогч Л.Дн “...дэлгүүрт очиж үзсэн чинь камерийн 2 ширхэг хард алга байна гэж хэлсэн. Мөн манай дэлгүүрийн цонх эвдэрсэн, архи, тамхи, сейф эвдэж бэлэн мөнгө авсан...” /2-р хх-ийн 108-109/,

гэрч М.Б-ийн “...өглөө 08 цагийн үед Хоролсүрэн миний гар утас руу залгаад “эгчээ дэлгүүрт хулгай орчихсон байна” гэж хэлсний дараа захирал Дэлгэрдалай залгаад хурдан дэлгүүр дээр очоод камер шүүгээрэй, хулгайч орчихсон байна гэж байна гэсэн. ...тэгэхэд үүдэнд шоколад тараасан, мөнгөний сейфийг эвдсэн, кассны мөнгөний савыг газар орхисон байсан. Би уг мөрийг баллахгүй, камер шүүх зорилгоор захирлын өрөөнд орох үед камерийн DVRК буюу бичлэг хураах төхөөрөмжийг залгуураар нь салгаад аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112-113/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 118-121/,

“Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...18.884.000 төгрөг” гэх тайлан /2-р хх-ийн 130-131/ зэргээр,

3. Шүүгдэгч Г.Г нь өсвөр насны шүүгдэгч Б.Стай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр болох Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Их дэлхий худалдааны төвд “ЭГБ” нэртэй эмийн сангийн арын өрөөний вакум цонхны гадна хамгаалалтыг хөшиж, вакум цонхны түгжээг хугалж нэвтрэн орж бэлнээр 4.340.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч бусдад 4.340.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 162-165/,

хохирогч М.Э-ийн “...өглөө миний утас руу Лх залгаад эмийн санд хулгай орсон байна гэж хэлсэн. Орлогын мөнгөө хийдэг улаан өнгийн цаасан хайрцганд байсан өчигдрийн орлого болох 1.380.000 төгрөг бэлнээр байсан. Манай эмийн сан хуримтлалтай байсан. Тэр нь 2.960.000 төгрөг байсан. Нийт 4.340.000 төгрөг бэлнээр байсан. Бэлэн мөнгө алдагдсан, өөр эд зүйл эм, тариа алдагдаагүй...” /2-р хх-ийн 169-171/,

гэрч Н.Лхын “...дохиолол унтраагаад лангууны араар очтол кассын хайрцаганд байсан мөнгө байхгүй, шүүгэнд байсан манай ажилчдын ажлын байрандаа засвар хийхээр цуглуулж байсан мөнгө байхгүй байхаар нь би манайхыг хариуцдаг хамгаалалтын алба болох Бамбай секьюритийн оператор руу залгаад “дохиолол зүгээр байгаа мөртлөө, манайд хулгай ороод орлогын мөнгө алдагдсан байна” гэхэд “урд шөнө 02 цагийн үед дохиолол дугараад манайхаас очсон бөгөөд очиход хойд талын цонх онгорхой байхаар нь танай эм зүйч Должинсүрэнд мэдэгдэхээр залгасан боловч утас нь холбогдохгүй байсан” гэсэн. ...манай хойд талын жижиг вакум цонхны гадна хамгаалалтыг хөшөөд, вакум цонхны түгжээг нь хугалаад дотогш нэвтэрсэн байсан..” /2-р хх-ийн 183-184/,

гэрч Э.Б-гийн “...дуудлага аваад 02 цаг 19 минутанд очиж хамгаалагч Б.Лх обьектийг бүтэн тойрч шалгахад хойд талын цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд төв рүүгээ байгаа байдлыг танилцуулахад цонхыг нь хаах боломж байвал хаачих гэхээр нь хаах гэж оролдсон боловч хааж чадаагүй, дохиоллыг төвөөс унтраасан. Төвөөс хэрэглэгч рүү холбогдож чадахгүй байна, хэвийн байгаа бол дараагийн дуудлаганд яв гэсэн үүрэг өгсөн...” /2-р хх-ийн 187-188/ гэх мэдүүлгүүдээр,

4. Шүүгдэгч Г.Г нь өсвөр насны шүүгдэгч Б.Стай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамжны 305 тоот хашааны зүүн буланд байрладаг Түргэн үйлчилгээний цэгт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн, хохирогч С.Цын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 615.260 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 162-165/,

хохирогч С.Цын “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өглөө над руу утсаар ярьж “Түцэнд хулгай орсон байна, хаалга нь онгойхгүй байна, дотор нь хулгайч нь байж магадгүй” гэхээр нь би араас нь очсон. Намайг очиход ТҮЦ-н салхивч нь онгойсон, гаднах хамгаалалт сараалжин төмөрийн 1 төмөр нь байхгүй болсон байдалтай, хаалга нь дотроосоо түгжсэн юм шиг гаднаасаа онгойхгүй байсан. ...лангуун дээрээс ундаа, чихэр, пичень, 00-ын цаас, оймснууд, бэлэн хоол, тамхи, бэлэн мөнгө алдагдсан байсан...” /2-р хх-ийн 237-238, 4-р хх-ийн 75/,

гэрч Ц.Ч-ын “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 06 цаг 40 минутын үед ТҮЦ-ээ онгойлгохоор ирээд хаалгыг түлхүүрээр онгойлгох гэтэл онгойхгүй байсан. Тэгэхээр гайхаад хартал цонхны хамгаалалтын сараалж төмрийг хугалаад жижиг салхивчийг хөшиж онгойлгоод хулгайч орсон байсан...” /2-р хх-ийн 241-242/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...615260 төгрөг” гэх дүгнэлт /3-р хх-ийн 24-26/ зэргээр,

5. Шүүгдэгч Г.Г нь өсвөр насны шүүгдэгч Б.Нтой бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цагаан дэрс” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч А.Бий эзэмшлийн Iphone 11 рго загварын гар утсыг лангуун дээр байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.775.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч А.Бгийн “...2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 14 цаг 16 минутанд 20-25 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирсэн. Тэгээд архи зардаг лангууны хажуугаар архи үзэж зогсож байгаад гараад явсан. Би дараа нь лангуун дээр тавьсан байсан iphone 11 рго маркийн гар утсаа үзэхэд алга болсон байсан. Дараа нь дэлгүүрийн хяналтын камерийг шүүж үзэхэд уг этгээд лангуун дээрээс миний утсыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 108-109/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “1.775.000 төгрөг” гэх дүгнэлт /3-р хх- ийн 120-121/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 126-127/ зэргээр,

6. Шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Л.Ч нар нь өсвөр насны шүүгдэгч Б.Стай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр болох Б.Бгийн эзэмшлийн “777” нэртэй супермаркетын цонхыг хагалж, нэвтрэн орж, бэлэн 10.936.900 төгрөг, 3.011.150 төгрөгийн үнэ бүхий нэгж, марк загвар тодорхойгүй 72.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, бусдад 14.020.050 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-ийн 33-46/,

хохирогч Б.Бгийн “...Манай 777 супермаркетаас 2 ширхэг кассын мөнгөний хайрцаг дотор байсан бэлэн 80.000 төгрөг, 4 өдрийн орлогын бэлэн мөнгө 5.004.600 төгрөг, нэгж зарсан бэлэн мөнгө 3.100.000 төгрөг, 10-1000 төгрөгийн задгай боодолтой мөнгө нийт 2.751.000 төгрөг, нийт 10.936.900 төгрөг биетээр, юнител, мобиком, скайтел, жимобайль, кевикогийн нийлсэн 3.011.150 төгрөгийн нэгж тус тус алдагдсан. Нэгжийн мөнгөн дүнг яагаад сайн мэдэж байгаа вэ гэвэл хулгай орохын өмнөх орой нэгж зардаг байгууллагуудаас нийт 3.011.150 төгрөгийн нэгж татан авалт хийсэн байсан. Тэрнээсээ ямар ч нэгж зараагүй байсан юм. Мобайлаар мөнгө шилжүүлсэн орлогын гүйлгээг хянах зориулалттай самсунг загварын гар утас 1 ширхэг тус тус алдагдсан юм. Өөр ямар нэгэн эд зүйлс алдагдаагүй...” /5-р хх-ийн 61/,

гэрч Ц.Бийн “...Би найрамдал руу явахдаа өөрийн найз Магсаржав /85330353/-ийн түрээслэсэн 9437 УБЯ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг амралтын газар руу унаж очсон. Миний унаж очсон 9437 УБЯ улсын дугаартай приус 20 маркийн машиныг Г надаас Э гэдэг охиныг гэрт нь хүргэж өгчхөөд ирнэ гэж хэлэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний 15:00 цагийн үед аваад Г, Э, Ө /бүтэн нэрийг мэдэхгүй/ С, Гийн найз гэх танихгүй хоёр залуу нарын хамтаар яваад 2021 оны 10 дугаар сарын 22-ний өглөө 06.00 цагийн үед амралтын газар Эээс бусад нь буцаж ирсэн. ...Надад тухайн үед хулгай хийсэн талаараа яриагүй, харин орой нь би С, Ө хоёртой хүнсний 4-р дэлгүүрийн орчим 18:00, 19:00 цагийн үед уулзаад байж байхад Г ганцаараа ардаас ирээд байж байхдаа чиний түрээсийн машиныг унаж явж байгаад 7-н буудлаас цаашаа яваад бид хэд хулгай хийчихсэн гэж ярихдаа яг юу хулгайлсан талаараа нарийн ширийн зүйл яриагүй...” /5-р хх-ийн 73-74/,  “...Тухайн үед Л.Ч гэх залуу байсан. Би зургийн харахад шууд танилаа. Би жинхэнэ нэрийн мэдэхгүй болохоос царайг нь сайн санаж байна. Г.Гийн найз нь гээд танилцаж байсан. Тэгэхэд Эдүка гэж нэрээ хэлээд байсан юм. Эдүка буюу Г.Чингин гэх залуу хамт явсан...” /5-р хх-ийн 77/ гэх мэдүүлгүүд,

Нийслэлийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/278 дугаартай  шинжээчийн дүгнэлт: “...№3,4 “RED LABEL ГЭСЭН бичигтэй архины шилэн дээрээс”, №5,6 -RAFELLO гэсэн чихрийн хайрцаг дээрээс”, №7 “Камерын өрөөнд байсан Мах fun гэсэн бичигтэй шоколаднууд дээрээс", №13 “Хар өнгийн шилэн хөргүүр дээрээс” гэж дугаарлан тодорхойлон бичсэн дакто хальсан дахь 7 ширхэг гарын мөрүүд Тайж овгийн Баасансүрэнгийн Сын баруун гарын долоовор, дунд, эрхий, ядам, алганы хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тус тус тохирч байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-ийн 105-111/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын №СБ2-21-974 дугаартай үнэлгээний “3,245,150 төгрөг” гэх дүгнэлт /5-р хх-ийн 118/ зэргээр,

7. Шүүгдэгч Г.Г ганцаараа 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фокус” нэртэй биллярдны газраас иргэн Б.Лхын эзэмшлийн Самсунг А71 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Лхын “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...текний хажуу талд өөрийн самсунг А71 маркийн гар утсыг цэнэглээд үлдээсэн байсан бөгөөд тоглож байгаад гар утсаа авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэхэд нэг үл таних 170-175 см орчим өндөртэй, шар өнгийн царайтай, шонтгор хамартай, халимаг үстэй залуу нь миний гар утсыг аваад гарсан байсан....” /5-р хх-ийн 159/,

гэрч Э.Т-ийн “...биллиарданд очиж Ө, С, Г нартай уулзаад биллиард тоглосон. Тэгээд тоглож дуусаад гарч иртэл Г нэг утас аваад гараад ирсэн байсан. Тэгээд уг гар утсыг Монтел дээр очиж танихгүй ченжэд 300.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би 150.000 төгрөгийг нь Гд өгөөд өөрөө 150.000 төгрөгийг нь авсан...” /5-р хх-ийн 165/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын №СБ1-21-1252 дугаартай үнэлгээний дүн “520,000 төгрөг” гэх дүгнэлт /5-р хх-ийн 168/ зэргээр,

8. Шүүгдэгч Г.Г ганцаараа 2021 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 5 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны эцэст байрлах “Эгүүшин” худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах барааны зах буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч Ш.Цгийн эзэмшлийн лангуунаас зүүлт 20 ширхэг, цамц 1 ширхэг, даавуун подволк 3 ширхэг, бэлтгэлийн өмд 1 ширхэг, бэлэн 30.000 төгрөг зэргийг хулгайлж 266.000 төгрөгийн, П.Дгийн лангуунаас цамц, үстэй дотуур өмд зэргийг хулгайлж 128.000 төгрөгийн, Д.Бгийн лангуунаас чихэвч 1 ширхэг, гар утасны 11ЗВ оролт 1 ширхэг, гутлын улавч 1 ширхэг, бэлэн 3000 төгрөгийг хулгайлж, 47.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч нийт 441.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-ийн 212/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 224-229/,

хохирогч Ш.Ц-ийн “...захын 2 давхрын лангуу дээрээ ирэхэд манай лангууны хаалт хөшгийг хөшсөн байдалтай байсан. Лангуугаа онгойлгоод орсон чинь манай кассын хажуу талд байрлах гоёлын эд зүйлс зардаг лангууны гоёлын эд зүйл байсан хайрцгаас 14 ширхэг төмөр гоёлын зүүлт, сувдтай гоёлын зүүлтээс 6 ширхэг алга болсон байсан. Мөн кассын хойд талд өлгөөтэй байсан хар өнгөтэй, баруун зүүн гаран дээрээ 3 цагаан канттай цахилгаантай цамц нэг ширхэг, 3 ширхэг даавуун подволк, 1 ширхэг бэлтгэлийн даавуун өмд, кассын доод талын тавиур дээр байсан жижиг цүнхнээс 30.000 төгрөг алга болсон байсан. Барааны захын хяналтын камерыг шүүж үзэхэд 16-20 орчим насны эрэгтэй хүн, үүрдэг цүнхтэй, манай барааны зах руу орж ирээд лангуунууд руу ороод манай лангуу руу орж хар өнгийн цамц өмсөөд гарч байгаа хяналтын камерын бичлэг байсан. Тухайн бичлэг дээр 16-20 орчим насны эрэгтэй, пүүзтэй, 2 мөрөөр үүрдэг цүнхтэй, саравчтай малгайтай, масктай бэлтгэлийн өмдтэй хүн манай худалдааны төвийн 1 давхрын махны лангууны хэсгээс гарч ирж байгаа бичлэг байсан. Манай лангуунаас 14 ширхэг төмөр гоёлын зүүлт, сувдтай гоёлын зүүлтээс 6 ширхэг алга болсон байсан. Мөн кассын хойд талд өлгөөтэй байсан хар өнгөтэй, баруун зүүн гаран дээрээ 3 цагаан канттай цахилгаантай цамц нэг ширхэг, 3 ширхэг даавуун подволк, 1 ширхэг бэлтгэлийн даавуун өмд, кассын талын тавиур дээр байсан жижиг цүнхнээс 30.000 төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан...” /5-р хх-ийн 234-235/,

хохирогч П.Дгийн “...барааны зах дээр ирээд лангуугаа онгойлгоод орсон чинь манай лангууны хойд талд өлгөөтэй байсан малгайтай хар саарал өнгийн цамц, лангуун дээр байсан үстэй дотуур өмд байхгүй байсан. Тэгээд Барааны захын хяналтын камерын бичлэгийг үзэхэд 16-20 орчим насны эрэгтэй хүн, үүрдэг цүнхтэй, манай барааны зах руу орж ирээд манай 9 дугаартай лангууны хаалт хөшигний доогоор мөлхөж орж байгаа хяналтын камерын бичлэг байсан. Тухайн бичлэг дээр 16-20 орчим насны эрэгтэй, пүүзтэй, 2 мөрөөр үүрдэг цүнхтэй, саравчтай малгайтай, масктай бэлтгэлийн өмдтэй хүн манай худалдааны төвийн 1 давхрын махны лангууны хэсгээс гарч ирж байгаа бичлэг байсан. Манай лангуунаас хар саарал өнгийн малгайтай цамц, үстэй дотуур өмд зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би хулгайд алдагдсан зүйлийг Нарантуул захаас 25.000 төгрөгөөр 2021 оны 10 дугаар сард авч байсан. Өмдөө мөн 2021 оны 10 дугаар сард Нарантуул захаас 10.000 төгрөгөөр авч байсан. Би цамцаа 38.000 төгрөгөөр зардаг юм. Би зардаг Үнээрээ үнэлж байна. Өмдөө 15.000 төгрөгөөр зардаг юм бас зардаг үнээрээ үнэлж байна...” /5-р хх-ийн 240/,

хохирогч Д.Бий “...манай лангууны хаалт хөшгийг эвдсэн байхаар нь лангуу руугаа ороод үзсэн чинь шилэн лангуун дээр байсан утасгүй гар утасны чихэвч 1 ширхэг, гар утасны геmах маркийн USB оролт 1 ширхэг, лангууны зүүн талын жижиг бараанд байсан 1 ширхэг шар өнгийн гутлын улавч, мөнгөний хайрцагт байсан 3000 төгрөг зэрэг эд зүйлс байхгүй байхаар нь би барааны захын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 16-20 орчим насны эрэгтэй, пүүзтэй, 2 мөрөөр үүрдэг цүнхтэй, саравчтай малгайтай, масктай бэлтгэлийн өмдтэй хүн манай худалдааны төвийн 1 давхрын махны лангуунаас гарч ирээд манай хаалт хөшгийг эвдээд орж байгаа хяналтын камерын бичлэг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн бичлэг дээр 16-20 орчим насны эрэгтэй, пүүзтэй, 2 мөрөөр үүрдэг цүнхтэй, саравчтай малгайтай, масктай бэлтгэлийн өмдтэй эрэгтэй хүн байсан. Би тухайн хүмүүсийн одоо харвал танихгүй. ...” /5-р хх-ийн 247/ гэх мэдүүлгүүд,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хохирогч Ж.Ц-д учирсан хохирлын хөрөнгийн үнэлгээний “236.000 төгрөг” гэх дүгнэлт /6-р хх-ийн 8/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хохирогч П.Дд учирсан хохирлын хөрөнгийн үнэлгээний “44.000 төгрөг” гэх дүгнэлт /6-р хх-ийн 12/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хохирогч П.Дд учирсан хохирлын хөрөнгийн үнэлгээний “128.000 төгрөг” гэх дүгнэлт /6-р хх-ийн 14/ зэргээр,

9. Шүүгдэгч Г.Г нь ганцаараа 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-224 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Гурван сайхан” нэртэй хүнсний дэлгүүрээс иргэн Г.Цгийн эзэмшлийн Samsung galaxy S болон LG Q8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, 205.000 төгрөгийн хохирол, мөн тухайн гар утасны интернэт банкнаас 730.000 төгрөгийг С.Өын эзэмшлийн 5032985585 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 935.000 төгрөгийн хохирол учруулсан бололх нь:

     хохирогч Г.Цгийн “...2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр миний өөрийн гар утас болон дэлгүүрийн нэгж зардаг утастай хамт хулгайд алдсан байсан. Тэгээд маргааш өглөө нь сим картаа сэргээгээд интернет банк руугаа ортол 730.000 төгрөг байхгүй болсон байсан...” /6-р хх-ийн 70-71/,

гэрч Ч.Ж-ын “...2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр дэлгүүр дээрээ ажиллаж байгаад орой 17 цагийн үед лангууны араас Gаlаху S1 болон LG Q8 загварын 2 ширхэг гар утас хулгайд алдсан юм. Нэг нь дэлгүүрийн нэгж зардаг, нөгөө нь манай дэлгүүрийн эзэн Цэцэгээгийн утас байсан...” /6хх-ийн 72-73/,

гэрч С.Өын “...Би 5032985585 дугаарын данс эзэмшдэг. Тухайн үед Г дансаа өгөөч, хүнээр мөнгө хийлгэх гэсэн юм гээд надаас миний картыг аваад тухайн мөнгийг авсан...” /6-р хх-ийн 115/ гэх мэдүүлгүүд,

хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх-ийн 106-107/,

Г.Цгийн Хаан банкны 5011428755 дугаар дансны хуулга /6-р хх-ийн 64/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “205.000 төгрөг” гэх дүгнэлт /6-р хх-ийн 84/ зэргээр,

10. Шүүгдэгч Г.С нь ганцаараа 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Агийн халааснаас түүний эзэмшлийн Iphone XR гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

    хохирогч Л.Агийн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ...гадуур хувцасны зүүн халаасанд хийсэн байсан Iphone XR маркийн цагаан өнгийн гар утас алга болсон байсан. Тэгээд хойшоо эргээд харсан чинь хэдэн залуучууд явж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 66-67/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...1.100.000 төгрөг” гэх дүгнэлт /3-р хх-ийн 69-71/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Г.Гийн ганцаараа 3 удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр нийт 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн авч, нийт 41,530,310 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэх” гэж заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь,

шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Г.С нарын бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, болон хутга хэрэглэн довтолж, автомашиныг нь дээрэмдэн авч 8,673,280 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэх” гэж заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн...” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь,

шүүгдэгч Г.Сийн ганцаараа 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бага хэмжээний буюу 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан...” гэж зүйлчилсэн нь,

шүүгдэгч Л.Чий бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 14,020,050 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэх” гэж заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь тус тус хууль зүйн үндэслэлтэй байна.  

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлдэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан журмыг хэрэглэн шүүгдэгч Г.Г, Г.С нарын үйлдсэн “Дээрэмдэх” гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсэн нь,

“Хулгайлах” гэмт хэрэгт нь шүүгдэгч Г.Гийг 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Чийг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Сийг  720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд нийцсэн байх ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хор уршигт тохирсон бөгөөд хэмжээ нь хүнд биш байна.

Түүнчлэн, Г.Г, Г.С, Л.Ч нарын энэ шийтгэх тогтоолоос өмнө шийтгүүлсэн хорих ял нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар зорчих эрх хязгаарлах ялаар солигдсон байх ба анхан шатны шүүх энэхүү зорчих эрхийг хязгаарлах ялыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. ...” гэж зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.Г, Л.Ч нарын гэм буруутай үйлдлээрээ хохирогч нарт учруулсан төлөгдөөгүй хохирлыг тогтоогдсон хэмжээгээр нь гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Л.Чийг хулгайн гэмт  хэрэг үйлдээгүй гэж цагаатгуулах агуулга бүхий давж заалдах гомдлыг түүний өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ гаргажээ.

Шүүгдэгч Л.Чий Г.Г, Б.С нартай бүлэглэн үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн нотлогдож байгаа байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх ба Л.Чий өөрийнх нь тус үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч С.Өын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн нөхцөл байдалтай харилцан уялдаатайгаар нотлогдож байна. Энэ дүгнэлт /шийтгэх тогтоолын 22-23 тал/-ийг буруутгах, үгүйсгэх үндэслэл, нотлох баримт хэрэгт байхгүй байна. 

Дээр хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээр шүүгдэгч Г.Гийн гаргасан ял хөнгөрүүлэх талаарх, шүүгдэгч Л.Чий өмгөөлөгч Б.Агар-Эрдэнийн гаргасан Л.Чд холбогдох үйлдлийг цагаатгах талаарх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.Г, Л.Ч нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 114 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Л.Чий өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Л.Ч нарын 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 114 /нэг зуун арван дөрөв/ хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

     ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ

     ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ