Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/00411

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 27 197/ШШ2025/004

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БЗД ... тоотод оршин суух, Ц.С /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЗД..... тоотод оршин суух, С.Г /РД: 00000000/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,005,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С, хариуцагч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч С.Г т холбогдуулан гэм хорын хохиролд 3,005,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл авто замын цагаан зураас давж, миний эзэмшлийн 00-00 000 тээврийн хэрэгслийг мөргөн гэмтэл учруулсан. Тус гэмтлийн улмаас нийт 3,005,500 төгрөгийн хохирол учирсан тул гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

3. Хариуцагч С.Г нь нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөсөн талаар маргахгүй. Харин хохирлын хэмжээ 1,825,500 төгрөг болсон гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн.

4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 805 дугаар цэргийн ангийн баруун замд 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тиймээс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0966318 дугаар шийтгэлийн хуудсаар 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Г ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар зөрчил үйлдсэн буруутайд тооцож, 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. /1хх 20/

4.2. Нэхэмжлэгч гэмтэл учирсан 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хохирлын үнэлгээ хийлгэхэд 1,825,500 төгрөг, үнэлгээний хөлс 135,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр оношлогоо хийлгэхэд 75,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд 900,000 төгрөг, үнэлгээний хөлс 65,000 төгрөг болсон байна. /1хх 10-16/

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд зөрчил үйлдсэн обьект, гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй, тэдгээрийн улмаас учирсан шалтгаант холбоо, зөрчил үйлдэгчийн гэм буруу тогтоогдсон байх ёстой.

5.1. Нэхэмжлэгч Ц.Сийн эзэмшлийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд буфер цуурч хагарсан, зүүн урд их гэрлийн сэнж тасарсан, зүүн урд амортизатор болон цап гулзайсан, зүүн урд өндгөн тулгуур гулзайсан, рулийн хөндлөн аппрад дуугарсан эвдрэл учирсан байна.

5.2. Дээрх эвдрэлийг хариуцагч С.Г нь жолоодож явсан 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөн хохирол учруулсан шалтгаант холбоо тогтоогдож байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй.

5.3. Хариуцагч С.Г нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хохирлын үнэлгээ 1,825,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Харин 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр оношлогоо хийлгэхэд 75,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд 900,000 төгрөг, үнэлгээний хөлс 65,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин оношлуулж, нэмэлт эвдрэл гарсан талаар хохирлын үнэлгээ гаргасан байх бөгөөд хариуцагч тухайн үнэлгээний тайланг татгалзах, үндэслэл, түүнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. /1хх 10-13/

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсан гэм хорыг тодорхойлох нотлох баримтуудын дүн 3,000,500 төгрөг /1,825,500+135,000+75,000+900,000+65,000/ байх тул энэхүү хэсгийг хангаж, үлдэх 5,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.Г аас 3,000,500 /гурван сая таван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.С ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г аас улсын тэмдэгтийн хураамж 62,958 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.С д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.БАТМӨНХ