| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 181/2024/05699/И |
| Дугаар | 197/ШШ2025/00503 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/00503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн ******* шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус ******* танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, хаягт байрлах ******* ******* ******* ******* *******т холбогдох
битүүмжилсэн ******* дээр явуулсан ******* гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан ******* гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хуульд нийцээгүй, үндэслэлгүй явагдсан гэж үзэж хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Үндэслэлдээ битүүмжилсэн хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байхад бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр ******* ******* ажиллагаа явуулсан гэжээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн магадлалаар Д.*******аас 106,482,300 төгрөг гаргуулж д, 150,000,000 төгрөг гаргуулж д олгож *******лэсэн. Шүүхийн *******ийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дугаар ******* хуудас бичигдэж, ******* гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №24410074 дугаар тогтоолоор ******* ******* ажиллагааг үүсгэсэн.
3. Шийдвэр гүйцэтгэгчээс ******* ******* ажиллагааны талуудад эрх, үүргийг танилцуулж, төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн талаар мэдүүлэг авсаны үндсэн дээр ******* гүйцэтгэгчийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн , дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор төлбөр төлөгч Д.*******ын эзэмшлийн, Сүхбаатар дүүргийн 20-р хороонд байрлах нэгж талбарын , дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газруудыг битүүмжиллэх арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдсан байна.
4. Нэхэмжлэгч Д.******* тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дангаар эзэмшиж байгаа нь гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхэнд халдсан гэж үзэх үндэслэл болохгүй, энэ тохиолдолд гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авах шаардлага үүсэхгүй ба хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх эрхтэй байдаг.
5. Иймд нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр ******* ******* ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож *******лэв.
6. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловж тэднээс хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд *******лүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд *******лэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох битүүмжилсэн ******* дээр явуулсан ******* гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан *******лэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь *******ийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН