Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Улсын яллагч                                                     А.Энхтуяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Д.Даваасүрэн

      Хохирогч                                                 Ж.*******

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох 1831000000005 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн ******* суманд 1970 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, урианхай, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн *******, /РД: *******/,

          

Шүүгдэгч Ж.******* нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг, ******* сумын нутаг дэвсгэрт Ж.*******тэй маргалдаж үснээс нь зулгааж зодолдсоны улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Ж.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын  03-нд  яллагдагчаар  өгсөн:  ...Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг хөдөө  нөхрийн хамт амьдардаг. Манай гэрийн хажууд миний хүү *******, бэр ******* нар тусдаа мал маллаж амьдардаг. Манай худ *******, нар ******* суманд манайхаас зайтай амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17-18 цагийн орчим манай худ , ******* нар манай хүргэний гэрт ирээд манай гэрт орж ирээд “хэдэн мал танайд багтахгүй байна уу” гэж хэрүүл өдөөд байхаар нь “2-лаа гараад ярилцъя” гээд гэрийнхээ хаалгыг онгойлгоход намайг үсдэхээр нь би түүнийг үсдэж, үсдэхдээ нүүр лүү нь цохисон санагдаж байна. Гэрийн гадаа энэ асуудал болж манай нөхөр , ******* нар салгасан. Энэ асуудал маш богино хугацаанд болж өнгөрсөн. Зодоон сүйдтэй болоогүй. Энэ өдрийн орой манай хүүгийн гэрт *******, ******* нар хоноод маргааш өглөө нь манай гэрт орж ирэхээр нь би түүнтэй дуугараагүй. *******, ******* нарт үлдээсэн өөрсдийнхөө малыг өгнө, авна гээд хэрүүл маргаан болсон. Түүнээс бид нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Өмнө нь маргалдаж зодолдож байгаагүй. ******* манайд ирэхдээ ямар ч гэмтэлгүй ирсэн. Шинжээчийн дүгнэлт дээрх гэмтлийг би учруулсан. Манай нөхөр , ******* нар цохиж зодоогүй. Харин зодоон, маргааныг салгасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/,

2.Шүүгдэгч Ж.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: : 2017 оны 10 дугаар сарын 19-нд худ Ж.******* манай гэрт нөхөртэйгээ ирсэн. Тэгээд манай нөхөртэй  ирээд “манай хэдэн мал танайд багтахгүй байна уу” гээд маргаад хэрүүл өдөөд байсан. Би гэртээ *******тэй маргаж байгаад үс үснээсээ зулгаалцаад зодолдсон. Гэтэл бид хоёрыг манай нөхөр болон хохирогчийн нөхөр ирж салгасан. Тэгээд ******* охиноо манай хүүгээс салгана гээд аваад явчихсан. Би уг нь маш олон удаа уучлалт гуйсан ч хохирогч хэл амаар доромжлоод уучлалыг минь хүлээж авахгүй байсан. Хохирогчид учруулсан гэмтлийн талаархи шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа Хохиролыг нь төлөх гээд уучлалт гуйгаад байхад өөдөөс загнаад байсан  болохоор төлж чадаагүй байгаа. Мөн миний  бие өвдөөд  цус харвасан  болохоор мөнгөний хэрэг их гараад хохирогчид төлж чадаагүй байгаа. Одоо 7 хоногийн дотор төлбөрийг нь барагдуулна. Сарын дотор прокурорын санал болгож байгаа торгуулийн мөнгийг төлж барагдуулна. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна....гэх мэдүүлэг,

3.Хохирогч Ж.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:  ...Нөхөр бид 2 гэр бүл болоод 4-5 жил болж байна. Сэлэнгэ аймгийн ******* суманд амьдраад 4 жил болж байна. Би өөрийн 3, ын 4 хүүхэдтэй 2 талаасаа нийлсэн. Хүүхдүүд ******* сум, Улаанбаатар хотод тус тусдаа гарцгаасан. *******, ын хүү *******тай миний бага охин ******* 2016 онд гэр бүл болсон. ******* суманд манайхтай ойрхон тусдаа амьдардаг. Нөхөр бид 2 хувийн малтай, *******, ******* хоёр ч хувийн цөөн тооны малаа маллаж амьдардаг. Манай худ болох *******, нар хүү *******ынхаа гэрийн хажууд тусдаа айл байдаг. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай худ манай гэрт согтуу ирээд *******, ******* 2 “хүүхдэд өгсөн малаа ав, уналгын ганц морь өгч чадахгүй байж” гэж хэл үгээр басамжилж, хэрүүл өдөөд, гэр лүүгээ явсан. Энэ явдлаас 2 хоногийн дараа 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн орчим гэрээсээ ойролцоо намаржиж байгаа хүргэн *******ын гэрт очиход тэдний гэрт манай охин *******, ******* хажуу гэрээсээ ороод ирчихсэн сууж байсан. Тэгэхээр нь би “аав чинь мал ахуйгаа ав гээд агсам тавиад байна, уналгын морь нэхээд байна” гэхэд хүргэн ******* “тэг тэг, малаа ав” гэж хэлээд мал өгөх, өгөхгүй байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь гэрээс нь гараад ын гэрт ороход ******* гэртээ ороод ирчихсэн, гэрийн гадаа байсан. Би *******т хандан “хэдэн малнаас болж 2 хүүхдэд дарамт үүсэж байна, хэдүүлээ хэцүү байна, эв найртай байцгаая” гэхэд ******* уурлаж намайг “зайл” гэж хэлээд хаалгаа дэлгэж онгойлгоод уурласан. Гэрээс гарахад ******* намайг гэрийн гадаа үсдэж, миний нүүр лүү гараараа цохиод би түүнийг тавиулах гэж толгойноос нь үсдсэн. Ингэж үсдэж байхдаа “10 эрийн доо хэвтсэн охиныг чинь ******* болоод гэртээ багтааж байна” гэсэн утгатай доромжилсон. Энэ үед , ******* 2 миний ардаас намайг татаж салгасан. Намайг ингэж зодуулж байхад нөхөр байсан. Энэ асуудал маш богино хугацаанд болж өнгөрсөн. Нөхөр бид 2 орой болчихсон учраас малаа авалгүй хүргэн *******ын гэрт хоносон. Маргааш өглөө нь нөхөр бид 2 малаа аваад гэр лүүгээ явсан. Уг нь явахынхаа өмнө нь учраа олох гээд гэр лүү нь ороход ******* надтай юу ч дуугарахгүй, буруу хараад суухаар нь би түүнд “та надад гомдох юм байхгүй, би таныг зодоогүй, харин та миний уруул хавдаж, толгой тархи хөхөртөл нь зодсон” гэж хэлэхэд үл тоосон. Надаас уучлалт гуйгаагүй болохоор нь арга ядаад цагдаагийн байгууллагад хандсан. Би *******т гомдолтой байна. Цаашид нэхэмжлэлээ гаргах болно. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 15-16-р ху/,

4. Хохирогч Ж.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн:  ... Надад эмчилгээний 373.970 төгрөгний баримт байна. Энэ баримттай мөнгөнөөс гадна баримтгүйгээр 2 сая төгрөг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/,

 5. Хохирогч Ж.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай охин надад хэд хэдэн удаа гэр бүлийн асуудал болон хадам ээжийнхээ ямар зан ааш гаргасан талаар ярьж байсан. Худ маань намайг “хужир авчраад өгчих” гэж хэлэхээр нь “надад боломж байхгүй байна” гэсэн чинь намайг “малаа ав” гэж хэлэхээр нь би малаа авсан. Хэл амаараа учраа олъё гэж бодоод очсон чинь гадаа таараад миний үснээс зулгаагаад гараараа цохиод байсан. Бид хоёрыг нөхөр болон хүргэн хүү салгасан. Маргааш нь мал болон охиноо аваад явсан. Би охиноо гэртээ 2 хонуулчихаад буцаагаад явуулъя гэж бодоод авчирсан чинь хүргэн хүү маргааш нь согтуу ирж шөнөжин агсан тавьсан. Тэгээд 15 хоногийн дараа худ маань охиныг минь “аваад явна” гээд ирэхээр нь “намайг ийм болгосон байж охиныг минь авч явж яах гээд байгаа юм” гэж хэлсэн. Намайг зодсоноос хойш манай охиныг дарамталж байсныг охиноосоо сүүлд сонссон. Худ маань мэдүүлэг өгөхдөө миний талаар маш худлаа зүйл ярьсан байна лээ. Би эрүүл мэнд болон 2 хүүхдийнхээ амьдралаар хохирч байна. Хохирол төлбөрөө барагдуулмаар байна. Хавтаст хэрэгт хавсаргасан хохирол төлбөрөөс гадна 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтйиг хүлээн зөвшөөрч байгаа. Яг тухайн үед эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсэн бол хүнд хохирол гарах байсан. Би тэр явдлаас хойш нэг сарын дараа цагдаад өргөдөл гаргаж эмчид үзүүлсэн болохоор хохирол нь хөнгөн гарсан байх гэж бодож байгаа гэв.  ...гэх мэдүүлэг,

 6.Гэрч Ч.ын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай худ болох *******, нар хүү *******ынхаа гэрийн хажууд тусдаа айл байдаг. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай худ манай гэрт согтуу ирээд “*******, ******* 2 хүүхдэд өгсөн малаа ав, уналгын ганц морь өгч чадахгүй байж” гэж хэл үгээр басамжилж, хэрүүл өдөөд, гэр лүүгээ явсан. Энэ явдлаас 2 хоногийн дараа 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн орчим гэрээсээ ойролцоо намаржиж байгаа хүргэн *******ын гэрт очиход тэдний гэрт манай охин *******, ******* хажуу гэрээсээ ороод ирчихсэн сууж байсан. Эхнэр ******* “аав чинь мал ахуйгаа ав гээд агсам тавиад байна, уналгын морь нэхээд байна” гэхэд хүргэн ******* “тэг тэг, малаа ав” гэж хэлсэн. ******* ч дуугаралгүй гэрээс гараад хажуу өөрийнхөө гэр лүү орсон. Би анх гэрээс гараад ******* ын гэр лүү ороод *******тэй маргалдаад байсан. Гэтэл гэрийн хаалга онгойлгоод ******* гэрээс нь хөөгдөөд гарч ирэхэд ******* *******ийг гэрийн гадаа үсдэж нүүр лүү нь гараараа цохисон. Энэ үед , ******* нар ирээд *******ийг салгасан. Би хэрүүл маргаан зодоонд огт оролцоогүй. ******* бид 2 орой болчихсон учраас малаа авалгүй хүргэн *******ын гэрт хоносон. Маргааш өглөө нь нөхөр бид 2 малаа аваад гэр лүүгээ явсан. Явахынхаа өмнө өглөө ******* гэрт нь ороход ******* юу ч дуугарахгүй буруу хараад суусан талаар надад хэлсэн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 18-р ху/,  

7. Гэрч Ж.ын 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: ...Би хуульд заасан өөрийн эрх үүргээ ойлгож мэдлээ. Миний хувьд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. ...гэх мэдүүлэг, /хх 20-р ху/,

         8. Гэрч Б.ийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад болсон хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй байна. Манай аав, ээж 2 1991 онд гэр бүл болсон. Насаараа мал малласан. Сэлэнгэ аймгийн ******* суманд 2013 онд шилжин ирээд өнөөдрийг хүртэл хувийн цөөн тооны мал маллаж байна. Миний ээж шулуун шударга зантай, хүнд тусархаг, өрөмч нинжин сэтгэлтэй хүн. ...гэх мэдүүлэг, /хх 21-р ху/,

9. Гэрч Д.гийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багт малаа малладаг. 2017 оны 10 дугаар сарын дундуур төрсөн хүү Хуумангаа дагуулаад гэрээсээ 2-3 км газарт байдаг ын гэрээс сүхээ авахаар очсон, цагийг нь хэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор 17 цаг орчим очсон. Тэдний гэрт худ *******, нөхрийнхөө хамт ирчихсэн байсан. Хууман бид 2 гэрийн гадаа байсан. Хоорондоо юунаас болсон болохыг мэдэхгүй эв түнжин муутай харагдсан. Бид 2 удалгүй явсан. *******ийг хэн цохисон болохыг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх 22-р ху/,

10. Гэрч Б.*******ийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...Миний хувьд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Харин ээжийнхээ зан байдлын талаар ярихад даруу төлөв, шулуун шударга, тайван хүн. Миний төрсөн ээж нь нь нилээн ааш авиртай, аливаа асуудалд өөрийнхөөрөө болгох бодолтой хүн. Өөрөө л болж байвал болоо хүн. Манай ээж, хадам ээж 2 өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх 23-р ху/,

11. Гэрч Б.*******ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хадам ээж *******ийг цохиж зодоогүй. Би тухайн үед хэрүүл, зодооныг салгасан. Миний хувьд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би өөрийнхөө төрсөн ээжийн зан байдлыг ярихад тайван, дөлгөөн, илүү дутуу зан ааш байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. ...гэх мэдүүлэг, /хх 24-р ху/,

12.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн № 22 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ж.*******ийн биед баруун нүдний зовхи, баруун хацар, уруулын дээд хэсэг, баруун гуяны дотор хэсгийн цус хуралт, зүүн хацрын зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ж.*******ийн биед 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн КТГ-д ж.*******ийн биед “тархи доргилт” гэж бичигдсэн нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бусдад зодуулсантай холбоогүй болно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 34-р ху/, 

        13.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн № 52 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ж.*******ийн гэмтэл тогтоогдсонгүй. гэх дүгнэлт /хх-ийн 37-р ху/, 

 

Шүүгдэгч Ж.*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 43-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 44-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 26-27-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 28-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 38-40-р ху/, хохирогчийн хохирлын баримтууд, /хх-ийн 46-54-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ж.******* нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг, ******* сумын нутаг дэвсгэрт Ж.*******тэй маргалдаж үснээс нь зулгааж зодолдсоны улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх санал ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 450 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.         

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Хохирогч Ж.******* нь 2.000.000 төгрөг нэхэмжилж байна гэж байгаа боловч үүнийг нотлох нотлох баримт хавсаргаагүй тул энэ нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй ба энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс болж цаашид эмчилгээ хийлгэвэл нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.*******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******т мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.   

6.Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******ээс 373.970 төгрөг гаргуулан хохирогч ******* сумын 2-р багт оршин суух Ахсум овогт Жамцын *******т олгсугай.

7.Хохирогч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс болж цаашид эмчилгээ хийлгэвэл нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисугай.

8.Шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН