Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/00457

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ,  байрлах ******* ******* ******* ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******ын //-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 3,864,097.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч А. нь ******* лизиг ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 3,864,097.03 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 500,000 төгрөг, үлдэх 864,097.03 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,864,097.03 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,864,097.03 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 500,000 төгрөг, үлдэх 864,097.03 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75дугаар зүлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75дугаар зүлийн 758.1-т зааснаар ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,864,097.03 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 500,000 төгрөг, үлдэх 864,097.03 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38,390 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.өөс 38,390 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН