2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/00737

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28 191/ШШ2025/00737

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ДФ ХХК хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Б-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******ын гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь манай байгууллагатай 2021.08.25-ны өдөр ЗГ2122896х тоот зээлийн гэрээ байгуулж 1,099,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.20-ны өдрийн 184/ШЗ2024/14855 дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан Сонгинохайрхан дүүргийн ... тоот хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээл хүсэгчийн анкет, 2021.08.25-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн тооцоолол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.20-ны өдрийн 14855 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, зээл хүсэгчийн анкет, 2021.08.25-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн тооцоолол зэрэг баримтуудаар ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

2.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.20-ны өдрийн 14855 дугаар шүүгчийн захирамжаар ...******* нь Сонгинохайрхан дүүргийн ... тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолт бүхий мэдэгдэх хуудасны буцаалтаар тогтоогдсон... гэх үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Харин дээрх шүүгчийн захирамж болон зээлийн гэрээнд дурдсан *******гийн оршин суугаа хаяг, хэрэгт авагдсан зээл хүсэгчийн анкетад бичигдсэн *******гийн оршин суух хаяг хоорондоо зөрүүтэй байсан тул шүүхээс зээл хүсэгчийн анкетад дурдсан Хан-Уул дүүргийн ... тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг 2025.01.13-ны өдөр шуудангаар хүргүүлэхэд шүүхийн мэдэгдэх хуудсыг ******* нь 2025.01.15-ны өдөр өөрөө хүлээн авсан болох нь тогтоогдсон.

 

3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь зээл хүсэгчийн анкетад дурдсан хаяг болох Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хапидат 1-5а тоотод оршин суудаг болох нь тогтоогдсон, түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар эрэн сурвалжлах үндэслэлгүй байх тул ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Х.Б-г эрэн сурвалжлуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийг хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА