2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/00739

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28

191/ШШ2025/00739

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Г ХК  хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Л-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******ы гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: М.******* нь 2023.05.31-ний өдөр ******* *******тай ЗГ2105186975 тоот зээл гэрээ байгуулж 14,400,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай авсан. Зээлдэгч М.******* нь 3Г2105186975 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 203 хоног хугацаа хэтрүүлэн зөрчин зээлийн төлөлт болох нийт 11,091,920.90 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байна. М.*******ид холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024.10.08-ны өдрийн 183/ШЗ2024/21606 дугаар захирамжаар тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх олгох тухай тушаал, М.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээл хүсэгчийн анкет, 2022.05.31-ний өдрийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.08-ны өдрийн 183/ШЗ2024/21606 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийнхээ үндэслэлийг ...М.******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна... гэж тайлбарлажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, хүсэлт гаргагчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Хүсэлт гаргагчийн тайлбар, М.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээл хүсэгчийн анкет, 2022.05.31-ний өдрийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэрэг тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаас үзвэл, М.******* нь хүсэлт гаргагч ******* ******* ХК-нд 16,747,998 төгрөгийн өр төлбөртэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* нь Хан-Уул дүүргийн ... тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.08-ны өдрийн 21608 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.

 

3.Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* нь ******* ******* ХК-нд зээлийн өр төлбөртэй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ХК-ийн хүсэлтийг хангаж, М.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2.‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар М.Л-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар М.*******ийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.О-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА