| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 181/2025/00031/И |
| Дугаар | 197/ШШ2025/00439 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/00439
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, хаягт байрлах ******* ******* ГХОХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох
881,212 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2025.02.05-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Н.******* нь ******* ******* ГХОХХК-ийн нэхэмжилсэн 881,212 төгрөгийг 2025.02.20-ны өдрөөс 2025.06.20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 150,000 төгрөг, үлдэх 131,212 төгрөгийг 2025.07.20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ГХОХХК нь хариуцагч Н.*******од холбогдуулан 881,212 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 881,212 төгрөгийг 2025.02.20-ны өдрөөс 2025.06.20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 150,000 төгрөг, үлдэх 131,212 төгрөгийг 2025.07.20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар ******* ******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******од холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 881,212 төгрөгийг 2025.02.20-ны өдрөөс 2025.06.20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 150,000 төгрөг, үлдэх 131,212 төгрөгийг 2025.07.20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,699 төгрөгийн тал хувь 12,849 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.*******оос 12,849 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******* ******* ГХОХХК-нд олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН