Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 28

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:     

 

      Прокурор                                           Д.Нямдэлэг

      Шүүгдэгчийн өмгөөлөгч               Л.Доржпүрэв

      Нарийн бичгийн дарга                 Б.Намуунзул нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******  овогт *******гийн *******т холбогдох 1731001690115 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

         Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* аймгийн Цэцэрлэг суманд 1984 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн ******* сум 3 дугаар баг 2 дугаар хэсэг 7 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт Пүрэвдоржийн *******, /РД: *******/,

          

         Шүүгдэгч П.******* нь гэрээгээр 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс ажиллах хугацаандаа тус компаний өмчлөлийн 10.4 тонн цементийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад борлуулан “******* констакшн” ХХК-нд 1.635.920 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

        1. Шүүгдэгч П.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 18-нд яллагдагчаар өгсөн:  ...Би албан ёсоор өмгөөлөгч аваагүй байгаа, одоо өмгөөлөгчгүйгээр байцаалт мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 53-р ху/,

        2. Шүүгдэгч П.*******ийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 27-нд яллагдагчаар дахин өгсөн:  ...Би 2017 оны 08 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Сэлэнгэ аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ 10 давхрын дэргэд байрлах “*******” констракшин ХХК-ийн барилгын жолоочоор анх ажилд орсон. Тухайн үед барилгын инженер нь надад агуулахын түлхүүр өгч туслах ажилтан ын хамт явуулсан би барилгын цемент зөөж байх хугацаандаа нийт 63 шуудай цементийг хувьдаа авч зарсан минь үнэн. Харин манай барилгын компаний захирал намайг нийт 10.4 тонн цемент авсан гэж мэдүүлсэн байдаг. Гэхдээ миний хувьд дээрх компаний гаргасан хохирлын үнэлгээтэй ямар нэгэн маргаантай зүйл байхгүй, гарсан хохирол 1.635.920 төгрөгийг бүрэн төлж байгаа. Би барилгын цементийг хувьдаа ашиглах үедээ хэн нэгэн хүнтэй хамтарсан зүйл огт байхгүй. Дээрх тээврийн хэрэгсэл нь манай эхнэр *******ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа юм. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, маш их харамсаж байна. Хохирлыг бүрэн барагдуулна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 54-р ху/,

      3.Шүүгдэгч П.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...гэх мэдүүлэг,

      4.Хохирогч М.*******ы мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:  ...”******* констракшин” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Сэлэнгэ аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ 10 давхрын ард төмөр замын өртөөний ажилчдын 32 айлын орон сууц байр барих зорилгоор ирсэн. ”******* констракшин” ХХК нь Улаанбаатар хотоос үндсэн ажилтан гэж нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Барилгын туслах ажилтангаар ******* сумын ажилгүй иргэдийг авч ажил хийлгэж байсан. Тухайн үед нийт 15 хүнийг туслах ажилтнаар авч байсан ба сарын 900.000 төгрөгийн цалингаар тооцож ажил хийлгэж байсан. Манай туслах ажилтан П.*******ийн хувьд өөрийн гэсэн жижиг ачааны машинтай байсан болохоор *******ийг 1.400.000 төгрөгийн цалинтай туслах ажил хийдэг байсан. Харин нь сарын 900.000 төгрөгний цалинтай байсан. Эдгээр хүмүүс нь манай барилгын цементийг агуулахаас *******ийн машинаар зөөдөг байсан. Манай компани нь өөрийн гэсэн агуулахгүй болохоор Сэлэнгэ аймгийн “ уул” ХХК-тай гэрээ хийж агуулах дотор нь барилгын цементийг хадгалж байсан юм. Тэгтэл *******, нар нь барилгын цемент зөөж байх үедээ замдаа цемент хулгай хийж зардаг байсан юм. Тухайн үед бид нар цемент хулгай хийсэн талаар мэдээгүй байж байгаад барилгын сүүлийн цутгалтын ажил хийх үед манай агуулахын цемент дутах үед би тооцоо хийсэн. Ингээд *******, нар нь цемент хулгай хийсэн тухай мэдсэн. Би барилгад хэрэглэх зорилгоор нийт 396 тонн цементийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цементийн үйлдвэрээс ачиж авчирсан. Би барилгын ажилд 386 тонн цементийг ажилд зарцуулсан. Харин үлдсэн 10.4 тонн цементийг хулгайд алдсан юм. *******, нар нь надад хохирлын 1.635.920 төгрөгөөс 1.370.000 төгрөгийг цалингаас нь би суутгаж авсан. Одоо 265.920 төгрөгийн хохирол үлдсэн байгаа. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 25-26-р ху/,

      4.Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ...Би гэдэг хүнийг танихгүй. П.******* гэдэг хүнийг таньдаг. ******* бид 2 2017 оны 07 дугаар сард “******* констракшин” ХХК-ний барилгын туслах ажилд анх ороод танилцсан. Би “******* констракшин” ХХК-ний дарга нарын хий гэсэн ажил болгоныг хийдэг байсан. Сүүлийн үед *******ийн машинтай агуулахаас барилгын цемент зөөдөг байсан. Харин би цементийг ачих, буулгах ажил хийдэг байсан. Барилгын цемент дуусаад Хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл ахуйн ажилтан инженер ******* бид 2-г “агуулахаас цемент авчир” гэж явуулдаг байсан. Тухайн үед ******* барилгын цемент зөөх гэж очоод агуулахаас олон удаагийн үйлдлээр цемент хулгай хийж ээжийнхээ хашаанд буулгаж зардаг байсан ба би өдөр хоногийг нь санахгүй байна ******* надтай хамт анх 5 шуудай цементийг ээжийнхээ хашаанд буулгаж байсан. Мөн надтай хамт 6,7,10,4 гэх мэтээр нийт 32 шуудаа цементийг ээжийнхээ хашаанд буулгаж байсан. Мөн “ Уул” ХХК-ний манаачид 21 шуудай цементийг зарсан. Дараа нь агуулахаас гараад ПСМК-гаас барилга орох замд танихгүй хүнд 10 шуудай цементийг зарсан. Миний мэдэж байгаагаар нийт 63 шуудай цементийг худалдан борлуулсан өөр надад мэдэх зүйл байхгүй. ******* бид 2 ээжийнх нь хашаанд буулгах үед гэрт хүн байдаггүй байсан. Хашааны хаалгыг нь онгойлгож ороод дотор нь ороод гардаг байсан ба тухайн үед ямар ч хүн гарч ирдэггүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,

       5.Гэрч Ш.ын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Пүрэвдорж манай нөхөр байсан юм. Харин ******* нь манай хүүхэд байгаа юм. Би өөрийн хүү П.*******ийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 29-р ху/,  

      6.Гэрч Д.ийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2017 оноос хойш “******* констракшин” ХХК-ний талбайн инженерээр ажилладаг. Миний ажил үүргийн хувиарт барилгын ажилчдыг мэргэжлийн дагуу ажилд гаргах үүрэг чиглэл өгч, барилгын ажилд хяналт тавих үүрэгтэй. Барилгын бараа материалын захиалга өгөх, орц хэмжээг тааруулах гэх мэт олон ажил хариуцаж хяналт тавьдаг. Би П.*******, С., Б. гэх хүмүүсийг мэднэ. “******* констракшин” ХХК-ний туслах ажилчид байгаа юм. *******ийн хувьд өөрийн гэсэн ачааны машинтай гэрээгээр ажил хийдэг байсан болохоор барилгын бараа материалыг агуулахаас барилгын талбай хүртэл зөөдөг байсан. Эдгээр хүмүүс нь манай барилгын цементийг агуулахаас *******ийн машинаар зөөдөг байсан. Манай компани нь өөрийн гэсэн агуулахгүй болохоор Сэлэнгэ аймгийн “ уул” ХХК-тай гэрээ хийж агуулах дотор нь барилгын цементийг хадгалж байсан юм. Тэгтэл *******, нар нь барилгын цемент зөөж байх үедээ замдаа цемент хулгай хийж зардаг байсан юм. Тухайн үед бид нар цемент хулгай хийсэн талаар мэдээгүй байж байгаад барилгын сүүлийн цутгалтын ажил хийх үед манай агуулахын цемент дутах үед би тооцоо хийсэн. Ингээд *******, нар нь цемент хулгай хийсэн тухай мэдсэн. Би барилгад хэрэглэх зорилгоор нийт 396 тонн цементийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цементийн үйлдвэрээс ачиж авчирсан. 386 тонн цементийг ажилд хэрэглэсэн. Харин үлдсэн 10.4 тонн цементийг хулгайд алдсан юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 33-р ху/,  

          7.Гэрч Б.ын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би П.*******, С. нарыг барилгын ажил хийж байх  хугацаандаа таньж мэддэг болсон. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би “******* констракшин” ХХК-ний туслах ажилтнаар ажиллаж байсан. 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Надад гэрийнхээ амбаарыг шавардах гэсэн чинь цемент хэрэг болоод байхаар нь барилгын цементийг зөөж байсан *******аас 10 шуудай цементийг гуйж авсан. Өөр дахин аваагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35,36-р ху/,          

         8.Гэрч Ж.ын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Б. миний төрсөн хүү байгаа юм. Манай хүү 2017 оны 07 дугаар сараас “******* констракшин” ХХК-ний туслах ажилтнаар ажиллаж байна. Би хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 37-р ху/, 

          9.Гэрч А.*******ийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Манай нөхөр Пүрэвдоржийн 5 дахь хүүхэд болж төрсөн. Бага насандаа ээж, аавтайгаа мал маллаж өссөн. ******* ямар нэгэн сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй. 2016 онд надтай танилцаж гэр бүл болсон. Хүнд их тусархаг, хар ажилдаа сайн, гэр бүлдээ халамжтай, архи, тамхи хэрэглээд байдаггүй. Амьдралаа аваад явах чадвартай ийм л хүн байгаа юм. Портер маркын 12-98 улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр байдаг юм.  ...гэх мэдүүлэг, / хх-ийн 39-р ху/,

        10.Гэрч Г.ы 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... “******* констракшин” ХХК-ний эзэмшлийн цементийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өглөөний 09 цаг 44 минутанд 70 тонны даацтай галт тэргээр цемент буусан. 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг 16 минутанд 68 тонны даацтай галт тэргээр цемент буусан. 2017 оны 08 дугаар сарын 21-ний орой 19 цагт 68 тонны даацтай галт тэргээр цемент буусан, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөөний 07 цаг 40 минутанд 68 тонны даацтай галт тэргээр цемент буусан, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 05 цаг 39 минутанд 68 тонны даацтай галт тэргээр цемент буусан, 2017 оны 09 дүгээр сарын 08-ний өглөө 07 цаг 30 минутанд 68 тонны даацтай галт тэргээр тус тус цемент буусан байдаг. Намайг гаалийн хяналтын бүсэд жижүүр харуулын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 12-98 улсын дугаартай цагаан өнгийн Портер тээврийн хэрэгслийн жолооч ******* нь цементийг зөөдөг байсан. Тухайн үед барилгын инженер ийн зөвшөөрлөөр нар цементийг өгдөг байсан. Хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 40-р ху/,

        11.Гэрч Д.ийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Б.******* гэдэг хүнийг ер нь бол танихгүй. Манай компаний хашаанаас цемент зөөдөг болсноос хойш мэддэг болсон. Надтай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Манай бүртгэл дээр “******* констракшин” ХХК-ний эзэмшлийн цементийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өглөөний 09 цаг 44 минутанд 70 тонны даацтай галт тэргээр цемент буусан. 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг 16 минутанд 68 тонны даацтай галт тэргээр цемент буусан. 2017 оны 08 дугаар сарын 21-ний орой 19 цагт 68 тонны даацтай галт тэргээр цемент буусан, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөөний 07 цаг 40 минутанд 68 тонны даацтай галт тэргээр цемент буусан, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 05 цаг 39 минутанд 68 тонны даацтай галт тэргээр цемент буусан, 2017 оны 09 дүгээр сарын 08-ний өглөө 07 цаг 30 минутанд 68 тонны даацтай галт тэргээр тус тус цемент буусан байдаг. Намайг гаалийн хяналтын бүсэд жижүүр харуулын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 12-98 улсын дугаартай цагаан өнгийн Портер тээврийн хэрэгслийн жолооч ******* нь цементийг зөөдөг байсан. Тухайн үед барилгын ниженер ийн зөвшөөрлөөр нар цементийг өгдөг байсан. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр санаж байна. Галт тэрэгнээс цемент бууж байхаар нь 12-98 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******аас “цемент зардаг юм уу” гэж асуусан чинь “манайх зарж байгаа, та авах  юм уу” гэхээр нь би 20 шуудай цементийг 100,000 төгрөг бэлэн өгөөд худалдаж авсан. Дахин цемент худалдаж аваагүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 42-р ху/,

    12.Гэрч А.ы 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ Уул” ХХК-ний гаалийн хяналтын жижүүр ажилтай. Би Б.******* гэдэг хүнийг ер нь бол танихгүй. Манай компаний хашаанаас цемент зөөдөг болсноос хойш мэддэг болсон. Намайг гаалийн хяналтын бүсэд жижүүр харуулын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 12-98 улсын дугаартай цагаан өнгийн Портер тээврийн хэрэгслийн жолооч ******* нь цементийг зөөдөг байсан. Тухайн үед барилгын ниженер ийн зөвшөөрлөөр нар цементийг өгдөг байсан. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 45-46-р ху/,

    Шүүгдэгч П.*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 93-р ху/, гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай /хх-ийн 21-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт 23-р ху/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 58-72-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 84-р ху/, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 51-52-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 53-55-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.*******ийг “******* констракшн”  ХХК-д 2017 оны 08-р сарын 09-ний өдрөөс эхлэн гэрээгээр ажиллаж байхдаа  тус компаниас 10.4 тн буюу 1.635.920 төгрөгний цемент нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөдөлмөрийн гэрээ, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

        Шүүгдэгч П.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх 1.635.920 төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

        Шүүгдэгч П.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн 1.635.920 төгрөгийг төлж барагдуулсан, зэргийг харгалзаж хорих ял оногдуулж, уг ялыг  тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх бол  хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад мэдэгдэж байхыг үүрэг болгох нь  зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р  зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус  удирдлага болгон Тогтоох нь:

1.Шүүгдэгч *******  овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийг 01 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан 01 /нэг/ жилийн  хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан 01 /нэг/ жилийн  хорих ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх бол  хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

5. Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, буёсдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

6.Шүүгдэгч П.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН