Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/00438

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ,  тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-т холбогдох

 

гэм хорын хохирол 1,250,200 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие Ж.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүрэг 10-р хороо нисэхийн уулзварын хойд автобусны буудлын явган хүний гарц дээр Тоёота приус маркийн ******* улсын дугаартай машиныг жолоодож явсан Н.******* гэгчид мөргүүлж эрүүл мэнддээ хохирол учруулсны улмаас тээврийн прокурорын газарт гомдол мэдүүлгээ өгсөн боловч тус Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1392 тоот тогтоолоор өөрт учирсан эрүүл мэндийн хохирлоо холбогдох материалаа бүрдүүлж иргэний журмаар шүүхээр нэхэмжилж болно гэсэн хариу өгсөн. Иймд миний эрүүл мэндэд учирсан хохирол одоогийн байдлаар 1,250,200 төгрөг гарсан тул уг мөнгийг хариуцагч Н.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан гэм хорын хохирол 1,250,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.     Ж.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******т холбогдох гэм хорын хохирол 1,250,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.*******аас 17,277 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН