Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/00437

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ,  тоот хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-т холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 11,132,280 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2025.01.28-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь барьцаа хөрөнгө болох 5235УАК улсын дугаартай, Тоёота камри маркийн тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,132,280 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.02.15-ны өдөр 3,710,760 төгрөг, 2025.03.15-ны өдөр 3,710,760 төгрөг, 2025.04.15-ны өдөр 3,710,760 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,132,280 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа барьцаа хөрөнгө болох 5235УАК улсын дугаартай, Тоёота камри маркийн тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгээс татгалзаж, хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,132,280 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.02.15-ны өдөр 3,710,760 төгрөг, 2025.03.15-ны өдөр 3,710,760 төгрөг, 2025.04.15-ны өдөр 3,710,760 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1-т зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа барьцаа хөрөнгө болох 5235УАК улсын дугаартай, Тоёота камри маркийн тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгээс татгалзаж, хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,132,280 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.02.15-ны өдөр 3,710,760 төгрөг, 2025.03.15-ны өдөр 3,710,760 төгрөг, 2025.04.15-ны өдөр 3,710,760 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 96,534 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.*******аас 96,534 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.

4. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН