| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 183/2024/07194/И |
| Дугаар | 197/ШШ2025/00414 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/00414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, .. дүгээр хороо, ... дүгээр хороолол, ...байр, ....тоотод оршин суух, Ү.Б /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ... дугаар хороо, .... .... хороолол, ..... гудамж, ..... байр, .... тоотод оршин суух, Ч.Б /РД: 0000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,563,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ү.Б нь хариуцагч Ч.Б холбогдуулан гэм хорын хохиролд 1,563,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .... дүүрэг, .... дүгээр хороо, .. дүгээр хороолол, .... байр, .... тоотоос 2023 оны 08 дугаар сард ус алдаж үүдний хэсэг, ОО-ын өрөө, гал тогоо, жижиг, том өрөөний хана, тааз гэмтэж, обойг хууларсан. Ч.Б нь ус алдсан орон сууцыг жил гаран түрээслэж байхдаа 3 удаа ус алдсан. Одоо болтол хохирлыг барагдуулаагүй тул хохирлын үнэлгээ 1,443,800 төгрөг, үнэлгээний хөлс 120,000 төгрөг, нийт 1,563,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгчийн орон сууцанд ус алдуулсан талаар маргахгүй. Харин хохирлын хэмжээ их гарахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Ү.Б нь эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, Нийслэлийн ..... дүүрэг, .... дүгээр хороо, ... дүгээр хороолол, .....гудамж, ...байр, ... тоот хаягт байрлах 52.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй. /1хх 16/
4.2. Хариуцагч Ч.Б нь дээрх орон сууцны зэргэлдээ дээд давхар буюу 44 тоот орон сууцыг 2023 оны 06 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал түрээслэн амьдарч байсан, 2023 оны 08 дугаар сард тус орон сууцны угаалгын өрөөнөөс ус алдсан байх бөгөөд тухайн үйл баримтад зохигч маргаагүй.
4.3. Нэхэмжлэгч Ү.Б захиалгын дагуу Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-аас Нийслэлийн ...дүүрэг, ...дүгээр хороо,.... дүгээр хороолол, .... гудамж, .... байр, ..... тоот орон сууцанд ус алдсаны улмаас эвдэрч, гэмтсэн хэсэгт хохирлын үнэлгээ хийж 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлан гаргасан байна. /1хх 5-16/
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.
Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд зөрчил үйлдсэн обьект, гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй, тэдгээрийн улмаас учирсан шалтгаант холбоо, зөрчил үйлдэгчийн гэм буруу тогтоогдсон байх ёстой.
5.1. Нэхэмжлэгч Ү.Б өмчлөлийн Нийслэлийн ..... дүүрэг,.... дүгээр хороо,.... дүгээр хороолол, ..... гудамж, .... байр, ..... тоот орон сууцны хана, тааз халтартаж гэмтсэн, обой норж хуурсан байх тул түүний үл хөдлөх эд хөрөнгөд хохирол учирсан байна.
5.2. Дээрх хохирол хариуцагч Ч.Б эзэмшлийн орон сууцнаас ус алдсаны улмаас учирсан шалтгаант холбоо тогтоогдож байх бөгөөд тухайн орон сууцнаас ус алдаж гэм хор учирсан үйл баримтад зохигч маргаагүй.
5.3. Хариуцагч Ч.Б гэм хор учруулсан үйл баримтад маргаагүй боловч гэм хорын хэмжээнд маргасан.
Нэхэмжлэгч гэм хорын хэмжээг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар тогтоолгосон байх бөгөөд хариуцагч тухайн үнэлгээний тайланг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. /1хх 5-16/
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэм хорын хохиролд 1,563,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Б-с 1,563,800 /нэг сая таван зуун жаран гурван мянга найман зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Б д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ү.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,971 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-с улсын тэмдэгтийн хураамж 39,971 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Б д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ