| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0022/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 29
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
******* аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******од холбогдох 1731000000122 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, ******* аймгийн Сайн цагаан суманд 1971 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний их эмч, эм найруулагч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, зээлийн 23-07 тоотод оршин суух, Улаанбаатар хотын “*******” эмийн сангийн эм найруулагч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэг, 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн *******, /РД: *******/,
Шүүгдэгч М.******* нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө ******* аймгийн ******* сумын хилийн боомтоор 42 нэр төрлийн эм, эмийн зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 25-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ОХУ-руу явж “Итгэлт хамба” дээр очиж мөргөх зорилгоор зүс таньдаг Д.ын хамтаар 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед Улаанбаатар хотын галт тэргэнд суугаад маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөөний 04 цаг өнгөрч байхад ******* аймгийн Сүхбаатар өртөөнд буусан. Ингээд бид 2 вокзалын арын талбай дээрээс цагаан өнгийн дугаарыг нь одоо санахгүй байна, жижиг машинтай үнэ хөлсийг нь тохироод ОХУ-ын Улаан-Үд хот руу явцгаасан. Ингээд тэр өдрийн өглөөний 05-06 цагийн үед байх Оросын хилээр гараад шууд “Итгэлт хамба” дээр очиж мөргөсөн. Орой болчихсон болохоор , таксины жолооч бид 3 Улаан-Үд хотын төв орж “Цагаан морь” нэртэй зочид буудалд орж хоноод маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 08 цагт буудлаас гараад Улаан-Үд хотын хүнс барааны зах, дэлгүүрүүдээр орж гэртээ хүнс, барааны зүйл худалдаж авсан. Ингээд би өөрөө эм найруулагч, өөрийн гэсэн эмийн сантай болохоор Улаан-Үд хотын “Лара” нэртэй эмийн санд орж эмийн үнэ асуухад Монголд байдаг эмийн бөөний төвийн үнээс 3-4 дахин бага хямд үнэтэй байсан болохоор нь өөрийн эмийн сандаа худалдан борлуулах зорилгоор олон тооны эм худалдан авсан. Мөн өөрийн хэрэгцээнд хэрэглэх зорилгоор 4-5 төрлийн эм авсан. Би нийт 42 нэр төрлийн эмийг худалдаж аваад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 05 цагийн үед цагаан өнгийн такситай Монгол улсын хилээр зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон орж ирээд Сүхбаатар өртөөн дээр очиж буугаад 4 дүгээр вагоны 21,32 дугаар местенд билет аваад Улаанбаатар чиглэлд явж байгаад вагоны цагдаад баригдсан юм. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 93-94-р ху/,
2. Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 05-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гаалийн улсын байцаагч Л.Соёл-Эрдэний гаргасан дүгнэлтийг уншиж танилцсан. Дүгнэлтэнд миний зохих зөвшөөрөлгүйгээр импортлосон эмийн нийт үнийн дүн нь 1.866.190.79 төгрөгөөр гаргасан байсан ба үүнээс гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар нь 289.259.57 төгрөгөөр гаргасан байсан. Надад дүгнэлтийн талаар ямар нэгэн санал хүсэлт алга. Би дээрх хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Улсад учруулсан 289.259.57 төгрөгийн хохирлыг ******* аймгийн Сүхбаатар сумын 100131400952 дугаартай төрийн санд бүрэн хийсэн байгаа. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 95-р ху/,
3.Шүүгдэгч М.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 13-нд 42 нэр төрлийн эм Орос улсаас оруулж ирсэн. Үүнд миний өөрийн хэрэглэдэг багтрааны эм, бусад хүмүүсийн захисан эмнүүд байгаа. Хуулийн мэдлэг дутуугаас болж монголд хэрэглэх хориотой эмнүүд оруулж ирсэндээ гэмшиж байна гэв. ...гэх мэдүүлэг,
4.Хохирогч О.ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ...Би М.******* гэдэг хүнийг танихгүй. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн гаалийн газарт томилсон шинжээчийн тогтоол болон 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гаалийн байгууллагын улсын байцаагч Л.Соёл-Эрдэний гаргасан уншиж танилцсан. Дээрх дүгнэлтэнд нийт эмийн дүн нь 1.866.190.79 төгрөг болсон ба үүнээс гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн татвар нь 289.259.57 төгрөг болж байсан. Тиймээс миний хувьд 289.259.57 төгрөгийг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 57-р ху/,
5. Хохирогч О.ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ...М.******* нь манай Сүхбаатар сумын хүү торгуулийн орлгогын 100131400952 дугаартай дансанд улсад учруулсан хохирол болох 289.296 төгрөгийг шилжүүлсэн байсан тул одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 59-р ху/,
6.Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ...Би М.*******той ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. М.******* нь манай байрны хажуу талд “Наран өгөөж” нэртэй эмийн санд ажилладаг болохоор эмийн сангаас эм авч байгаад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны үед танилцаж нэрийг нь мэддэг болсон. Би харшилтай болохоор гэрийнхээ хажуухан талд байдаг эмийн санд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед ортол эмийн санд ******* ах сууж байсан. Ингээд харшлын эм аваад ******* ахтай ойр зуурын юм яриад зогсож байтал ******* ах “би ОХУ-ын Улаан-Үд хотод очиж Итгэлт хамба дээр мөргөх гэж байгаа” гэхээр нь надад бас ахыг дагаад газар үзэх хүсэл төрөөд “намайг хамт аваад явчих” гэж гуйсан чинь “хамт яваад ирье” гэхээр нь баярлаад ажлаас 7 хоногийн чөлөө аваад 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой ******* ахын хамт Улаанбаатараас Сэлэнгийн чиглэлд галт тэргэнд суугаад өглөөний 04 цаг 30 минутанд буусан. Сүхбаатар өртөөний арын талбай дээрээс “ОХУ-ын Улаан-Үд хот руу явна” гэсэн цагаан өнгийн жижиг тэргэнд нэг хүнийг монгол мөнгөөр 70.000 төгрөгөөр явдаг гэхээр нь ******* ах 210.000 төгрөг өгөөд бүтэн явсан. Ингээд хил дээр очоод бичиг баримтаа шалгуулаад өглөөний 7 цагийн үед ОХУ-руу гараад орой 17 цагийн үед “Итгэлт хамба” дээр очиж мөргөөд 18 цагийн үед Улаан-Үд хотод очиж буудалд хоноод маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөөний 08 цагийн үед буудлаас гараад Улаан-Үд хотын хүнсний дэлгүүр, зах орж ойр зуурын гэрт хэрэглэгдэх хүнсний зүйлс аваад өдөр 13 цагийн үед буцаад буудалдаа очиж би буудалд үлдсэн. Харин ******* ах жолоочтой хамт “эмийн сан орж эм сонирхоно” гээд гарсан. Ингээд орой 20 цагийн үед ирээд бид 3 өдөр авсан хүнсний зүйлээ зөөж машиндаа хийгээд Монгол руу явцгаасан. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 05 цагийн үед гараад шууд Сүхбаатар өртөөн дээр очиж 4 дүгээр вагоны 21,23 дугаар местенд билет аваад Улаанбаатар чиглэлд явж байгаад вагоны цагдаа нарт баригдсан юм. Орос, Монголын хилээр шалгуулаад ямар нэгэн зөрчил гараагүй. ******* ахын бараан дунд эм, эмийн зүйл байсныг би мэдээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 62,63-р ху/,
7.Гэрч Л.ын 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны орой 20 цагаас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг хүртэл ******* боомт дээр албан үүрэг гүйцэтгэж байсан ба 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 05 цаг 39 минутанд ОХУ-аас УНО улсын дугаартай “Марк 2” маркын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь ******* боомтоор тухайн үед нэвтэрсэн байдаг. Тэр үед би тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийсэн. Уг тээврийн хэрэгсэл дотор хориглосон буюу хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй юм. Жолоочоос гадна 2 зорчигчтой байсан санагдаж байна. Уг тээврийн хэрэгслийг шалгасан, хаанаас яаж эм оруулж ирсэн талаар би мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 65-р ху/,
8.Гэрч Д.ийн 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 04 цаг 40 минутанд Сүхбаатар өртөөний арын талбай дээр машинтайгаа очиж галт тэрэг ирэх үед Улаан-Үд явах хүн авах зорилгоор суудал тоссон. Тэгтэл 2 хүн ирээд бид 2-с өөр хүн авахгүйгээр шууд ОХУ-ын Улаан-Үд хот руу хэдэн төгрөгөөр явах талаар асуусан би “210.000 төгрөгөөр шууд явна” гэж хэлсэн чинь тэр 2 залуу надтай тохироод Улаан-Үд хотын Итгэлт хамба явцгаасан. ******* бие муутай болохоор “ОХУ-руу анх удаа явж Итгэлт хамба дээр очиж мөргөнө, Улаан-Үд хот руу орж үзнэ” гэх мэт яриа ярьж байсан. Өдөр 16 цагийн орчим байх Итгэлт хамба дээр очсон. *******, 2 машинаас буугаад 30-40 орчим минут л болсон байх тэгээд удаагүй гараад ирсэн. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөөний 10 цагийн үед *******, 2-г аваад Улаан-Үд хотын худалдааны төв, зах, дэлгүүрээр дагуулж явсан. Ингээд нь дэлгүүрээс бараагаа авч дуусаад буудал руу хүргүүлсэн. Харин ******* бид 2 дахин Улаан-Үд хотын төвөөр явж байгаад дэлгүүрийн гадаа зогсоод ******* буугаад явсан замдаа эмийн сангийн газар асуугаад байсан санагдаж байна. 1-2 цаг гаран дэлгүүр хэсэж байгаад ******* хайрцагтай зүйл тэврээд ирж байгаа харагдсан. Би машинаас буугаад *******ын хайрцагтай зүйлийг аваад багаажинд хийгээд бид 2 буудал явж ыг аваад хилийн зүг яваад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 05 цагийн үед Монголын хил гараад *******, нарыг Сүхбаатар өртөөний ард талбай дээр буулгаад би гэртээ харьсан юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 67-р ху/,
9.Гэрч Ц.гийн 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Би гаалийн газарт хяналт шалгалтын улсын байцаагчаар 2000 оноос хойш ажиллаж байна. ******* аймаг дахь гаалийн газарт 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны орой 20 цагаас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг хүртэл ******* хилийн боомт дээр албан үүрэг гүйцэтгэж байсан ба хамт үүрэг гүйцэтгэж байсан гаалийн байцаагч ыг боомтын 104 дүгээр постонд гаргаад би өөрөө шөнө амарсан болохоор УНО улсын дугаартай Марк 2 маркын тээврийн хэрэгслийг хэдэн хүнтэй ямар бараа бүтээгдэхүүнтэй гарсан талаар мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 68-р ху/,
10.Шинжээч Л.Соёл-Эрдэний 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус Цагдаагийн газраас №2162 дугаартай гомдол мэдээлэл иргэн М.******* нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 42 нэр төрлийн эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилээр импортолсон байх тул дээрх эмийн үнэлгээ, гаалийн албан татвар зэргийг тогтоох зорилгоор шинжээч томилсон тогтоол, мөн эд мөрийн баримт болох 42 нэр төрлийн эмийн хамт манай байгууллагад хүргүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор дээрх 42 нэр төрлийн эмийг интернэтийн сүлжээгээр олон нийтэд тараасан үнийг үндэслэн нийт 42 нэр төрлийн эмийн дүн нь 1.866.190.79 төгрөг болсон ба үүнээс гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн татвар нь 289.259.57 төгрөг болж байсан тул дүгнэлтийг гаргасан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 75-р ху/,
11.2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн № 18-03-014/ 50 дугаар шинжээчийн дүгнэлт:
Хариулт: 1.2 Жир барсучий 100 гр бүртгэлгүй, /арьс салстын шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор түрхэнэ/
2. Барсукор 100.0 бүртгэлгүй, /арьс салстын шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор түрхэнэ/
3. Виферон 150000 бүртгэлгүй /янз бүрийн гаралттай халдварт өвчний үед хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ/
4. Виферон 300000 бүртгэлгүй /янз бүрийн гаралттай халдварт өвчний үед хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ/
5.Нифедипин 10 млг№50 бүртгэлгүй /цусний даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэдэг/
6.Нифедипин 10 млг№10 бүртгэлгүй /цусний даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэдэг/
7.Вентолин 100 мг бүртгэлгүй /Вронхын багтраа өвчний үед хэрэглэдэг/
8.Корвалол бүртгэлгүй / зүрх судасны өвчин тайвшруулах зорилгоор хэрэглэдэг/
9. Валосердин бүртгэлтгүй / зүрх судасны өвчин тайвшруулах зорилгоор хэрэглэдэг/
10. Калия иодид №100 бүртгэлгүй /бамбай булчирхайн өвчин, амьсгалын замын өвчин, бронхын багтраа өвчний үед хэрэглэдэг/
11.Калия иодид №100 бүртгэлгүй бамбай булчирхайн өвчин, амьсгалын замын өвчин, бронхын багтраа өвчний үед хэрэглэдэг/
12. Антиполицей бүртгэлгүй /архи, тамхи, сонгино, сармисны хурц үнэр дарах зорилгоор хэрэглэдэг/
13. Актовегин №5х5мл бүртгэлгүй /тархи судас бодисын солилцооны хямралын үед хэрэглэнэ/
14. Авамис бүртгэлтэй /хамар, нүдний харшил, үрэвслийн үед хэрэглэнэ/
15. Вифорен 500000 бүртгэлгүй /янз бүрийн гаралттай халдварт өвчний үед хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ/
16. Венолгон 100мл бүртгэлгүй /биеийн тэжээлийн тос/
17.Травмалгон 100мл бүртгэлгүй /биеийн тэжээлийн бальзам/
18.Пимфуцин бүртгэлтэй /янз бүрийн гаралтай халдварт өвчний үед хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ/
19.Улькавис 120млг бүртгэлгүй /ходоод гэдэсний шархлаат үрэвслийн үед хэрэглэнэ/
20.Ринонорм спрей бүртгэлгүй /харшил хамрын салст бүрхүүлийн үрэвслийн үед хэрэглэнэ/
21.Для нос спрей бүргтгэлгүй / харшил хамрын салст бүрхүүлийн үрэвслийн үед хэрэглэнэ/
22.Нифедипин 50х10 бүртгэлгүй /цусны даралт ихсэх өвчний үед хэрэглэнэ/
23. Нифедипин 50х10 бүртгэлгүй /цусны даралт ихсэх өвчний үед хэрэглэнэ/
*******.Энтерол №30х0,25 бүртгэлгүй /гэдэсний суулгалт өвчний үед хэрэглэнэ/
25.Лидаза №10 бүртгэлгүй /янз бүрийн гаралтай сордины шимэгдүүлэлтийн үед хэрэглэнэ/
26.Креон №20 бүртгэлгүй /хоол боловсруулах замын ферментын дутагдлын үед хэрэглэнэ/
27.Ксимелин спрей бүртгэлгүй харшил хамрын салст бүрхүүлийн үрэвслийн үед хэрэглэнэ/
28. Климаксан 10гр бүртгэлгүй /цэвэрлшилтийн хам шинжийг бууруулах зорилгоор хэрэглэдэг/
29.Атенолол №30 бүртгэлгүй /зүрх,г судасны өвчин, даралт бууруулах зорилгоор хэрэглэдэг/
30.Стоптуссин 10мл бүртгэлгүй /ханиадны эсрэг, цэр шингэлэх зорилгоор хэрэглэнэ/
31.Називин спрей бүртгэлгүй / харшил хамрын салст бүрхүүлийн үрэвслийн үед хэрэглэнэ/
32.Отривин №18 бүртгэлгүй / харшил хамрын салст бүрхүүлийн үрэвслийн үед хэрэглэнэ/
33.Эритромицины мазь бүртгэлээс хасагдсан /Арьс салстын идээт үрэвслийн үед хэрэглэнэ/
34.Сустамед бүртгэлгүй /арьс салстын шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор түрхэнэ/
35.Бальзам с медвежьим 75г бүртгэлгүй / арьс салстын шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор түрхэнэ/
36. Бальзам с Барсучьим жиром 75г бүртгэлгүй / арьс салстын шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор түрхэнэ/
37. Агри детский №40 бүртгэлгүй /ханиадны эсрэг эм/
38. Теймурова паста 50 гр бүртгэлгүй /шивэрний тос, хуурайшуулах үйлдэлтэй/
39. Линимент бальзамический 30.0 бүртгэлгүй /үрэвслийнг эсрэг арьс салстын шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор түрхэнэ/
40. Панингин №50 бүртгэлгүй /зүрх судасны өвчний үед хэрэглэнэ/
41. АЦЦ 100.0 бүртгэлгүй /ханиадны эсрэг цэр шингэлэх зорилгоор хэрэглэнэ/
42. АЦЦ 200.0 бүртгэлгүй / ханиадны эсрэг цэр шингэлэх зорилгоор хэрэглэнэ/
Хариулт: 3. 40 нэр төрлийн эмийн бэлдмэлүүд нь Монгол улсын эмийн бүртгэлд байхгүй учир стандартын шаардлагад нийцэхгүй. 2 нэр төрлийн эм эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага MNS-5530:2014 стандартыг хангахгүй байгаа учир хадгалалт тээвэрлэлтийн шаардлага хангаагүй.
Хариулт: 4. Дээрх нэр төрлийн бэлдмэлүүд нь
-Монгол улсын бүртгэлийн стандартаас зөрсөн.
-MNS-5530:2014 стандартын шаардлагыг хангаагүй учир хүн амын хэрэгцээнд ашиглаж болохгүй. Дээрх нэр төрлийн эмийн бэлдмэлүүд хугацаа дуусаагүй болно.
Хариулт: 5. Байхгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 82-83-р ху/,
12. Шинжээч Г.ы 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ...Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.ын өгсөн албан тоот болон шинжээч томилсон тогтоол мөн эд мөрийн баримт болох нийт 42 төрлийн эмийн бэлдмэлээс 2 нь бүртгэгдсэн. 40 нэр төрлийн бүртгэлээс зөрсөн байсан. Харин бүртгэлтэй 2 нэр төрлийн эм нь импортлох хугацаандаа хадгалах, тээвэрлэх горим зөрчсөн гэж үзэж байна. Дээрх 42 нэр төрлийн эм нь хадгалалт, тээврлэлт, импортлоход шаардлага, хориглох зүйлийг зөрчсөн. Монгол улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй байгаа учир хүн амийн эмчилгээнд ашиглаж болохгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 85-р ху/,
13.Шүүгдэгч М.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 112-р ху/, эд мөрийн баримт тооцох тухай тогтоол, /хх-ийн 29-р ху/, эд мөрийн баримтыг хураан авах тухай санал, /хх-ийн 30-р ху/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 31-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 32-34-р ху/, шүүгдэгчийн талаарх баримтууд, /хх-ийн 37-52-р ху/, шүүгдэгч хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 76-77,87 шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 103-р ху/, яллагдагчаар татсан тогтоол, /хх-ийн 91-92-р ху/ ,яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 93-95-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.*******ыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* боомтоор 42 нэр төрлийн эм, эмийн зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн болон прокурорын 5400 нэгжээр торгох ялын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь эд мөрийн баримт тооцох тухай тогтоол, эд мөрийн баримтыг хураан авах тухай санал, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчаар татсан тогтоол ,яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 1 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 20.14-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль бусаар эм ... импортлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******од мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 2.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1.Жир барсучий 100 гр 20 хайрцаг, 2. Барсукор 100.гр 4 ширхэг, 3. Виферон 150000 36 хайрцаг, 4. Виферон 300000, 7 хайрцаг, 5.Нифедипин 10 млг 23 хайрцаг, 6.Нифедипин 10 млг 4 хавтгай, 7.Вентолин 100 мг 13 хайрцаг, 8.Корвалол 25 мл 12 хайрцаг, 9. Валосердин 25 мл 2 хайрцаг, 10.Калия иодид №100х01 мг 2 хайрцаг, 11.Калия иодид №100х01 мг 2 хайрцаг, савалгаа нь өөр, 12. Антиполицей 47 ширхэг, 13. Актовегин №5х5мл 5 хайрцаг, 14. Авамис спрей 5 хайрцаг, 15.Вифорен 500000 1 хайрцаг, 16.Венолгон 100мл 1 хайрцаг, 17.Травмалгон 100мл 2 хайрцаг, 18.Пимфуцин лаа 6 хайрцаг, 19.Улькавис 120млг 8 хавтгай, 20.Ринонорм спрей 6 хайрцаг, 21.Для нос спрей 4 хайрцаг, 22.Нифедипин 50х10 2 хайрцаг, 23. Нифедипин 50х10 5 хавтгай, *******.Энтерол 25 мг 1 хайрцаг, 25.Лидаза №10 3 хайрцаг, 26.Креон №20х10000 ед, 4 хайрцаг, 27.Ксимелин спрей 4 хайрцаг, 28. Климаксан 10гр 2 хайрцаг, 29.Атенолол №30 2 хайрцаг, 30.Стоптуссин 10мл 2 хайрцаг, 31.Називин спрей 2 хайрцаг, 32.Отривин №18 3 хайрцаг, 33.Эритромицины мазь 4 хайрцаг, 34.Сустамед 75 г, 3 хайрцаг, 35.Бальзам с медвежьим 75г 3 хайрцаг, 36. Бальзам с Барсучьим жиром 75 мг 2 ширхэг, 37. Агри детский №40 2 хайрцаг, 38.Теймурова паста 50 гр 14 хайрцаг, 39. Линимент бальзамический 30.0, 32 хайрцаг, 40. Панингин №50 35 хайрцаг,41. АЦЦ 100.0 60 ширхэг, 42. АЦЦ 200.0 169 хайрцаг эм, эмийн бүтээгдэхүүнийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүгдэгч М.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН