| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00008/И |
| Дугаар | 303/ШШ2025/00100 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 303/ШШ2025/00100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***************
Хариуцагч: ***************** холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 12,949,596 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч ************ хариуцагч ****************, хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ************** нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 44 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч ************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2-т заасан Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчид хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шүүх хурал орох тухайн өдрөөс өмнө гарсан хохирлыг Нэгдсэн эмнэлгээс гаргуулан шийдсэн. Одоо миний бие нь шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш эмчилгээ, үйлчилгээнд гарсан зардал болох 10,230,569 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд аймгийн төвд байрлан эмчилгээнд явж байгаа байрны цахилгааны төлбөр 3,857,776 төгрөг, хүүхдийн асаргаа сувилгаа, эм тариа, эмчилгээний банн, сумаас аймаг, аймгаас хот ирэх явах бензиний зардал болон хүнс, эм, тариа, нэмэлт хоолны зардалд 7,321,820 төгрөг, рашаан сувилалд сэргээн засах эмчилгээний 1,770,000. Нийт 12,949,596 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч *************** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ************** гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. *************** надаас нэхэмжилсэн 12,949,596 төгрөгөөс ****************** эмчилгээ хийсэн эм тарианы мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин гэрэл цахилгааны үнэ болон өөрсдийнх нь хэрэглэсэн хоол хүнс, бусад ахуйн зардлын мөнгийн төлөхгүй. Тухайн хүмүүс нь өөрсдийнхөө хэрэглэсэн хоол хүнснийхээ мөнгийг надаас гаргуулах гэж нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Шүүх нэхэмжлэгч ****************** хариуцагч ********************холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 12,949,596 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч ***************** нь хариуцагч **************** холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 12,949,596 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5. Хариуцагч *************нь хүү ***************** эмчилгээ хийсэн эм тарианы мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин гэрэл цахилгааны үнэ болон өөрсдийнх нь хэрэглэсэн хоол хүнс, бусад ахуйн зардлын мөнгийг төлөхгүй гэж маргажээ.
6. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2-д заасан “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан **************** холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2-т заасан 1914005440344 дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон үйл баримт байна.
7. Хариуцагч ************ нь гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч ************* хүү ********** эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь дээрх шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн тус хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
8. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь нэг талаас бусдад хохирол учруулсан хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй, нөгөө талаас уг үйлдлийн улмаас хохирол учирсан шалтаант холбоо бүхий нөхцөл байдлаас үүсдэг.
9. Хариуцагч *********** эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч ************* эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шалтгаант холбоотой, хариуцагч **************** нь хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
10. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заажээ.
11. Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу хариуцагч ************ нь хохирогч ************эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг нэхэмжлэгч ************* төлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
12. Хавтаст хэрэгт авагдсан
Монос Баянхонгор ХХК-ийн НӨАТ-ын 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн баримтаар 58,000 төгрөг,
Монос Баянхонгор ХХК-ийн НӨАТ-ын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн баримтаар 8,240 төгрөг,
Монос Баянхонгор ХХК-ийн НӨАТ-ын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн баримтаар 55,000 төгрөг,
Монос Баянхонгор ХХК-ийн НӨАТ-ын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн баримтаар 3,500 төгрөг,
ЭСАМЗ ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн баримтаар 66,200 төгрөг,
Олизефарм ХХК-ийн НӨАТ-ын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн баримтаар 14,700 төгрөг,
Баянцэцүхэй ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн баримтаар 57,000 төгрөг,
ЭСАМЗ ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн баримтаар 13,000 төгрөг,
ЭСАМЗ ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн баримтаар 19,400 төгрөг,
Гоо фарм маркетын НӨАТ-ын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн баримтаар 57,630 төгрөг,
Монос Баянхонгор ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн баримтаар 62,000 төгрөг,
Энхжин ХХК-ийн НӨАТ-ын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн баримтаар 70,000 төгрөг,
ЭСАМЗ ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн баримтаар 24,400 төгрөг,
Наянбулаг ганга ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн баримтаар 4,800 төгрөг,
Дэлгүүрийн НӨАТ-ын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн баримтаар 13,800 төгрөг,
ЭСАМЗ ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн баримтаар 95,500 төгрөг,
ЭСАМЗ ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн баримтаар 80,000 төгрөг,
ЭСАМЗ ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн баримтаар 11,800 төгрөг,
Наянбулаг ганга ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн баримтаар 40,500 төгрөг,
Монос Баянхонгор ХХК-ийн НӨАТ-ын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн баримтаар 8,400 төгрөг,
ЭСАМЗ ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн баримтаар 16,000 төгрөг,
Монос Баянхонгор ХХК-ийн НӨАТ-ын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн баримтаар 55,000 төгрөг,
ЭСАМЗ ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн баримтаар 30,000 төгрөг,
Буянтхиц ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шүдний эмчилгээ хийсэн тухай албан бичгээр 200,000 төгрөг,
Хүүхдийн ванн авахад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын баримтаар 300,000 төгрөг буюу хүүхдийн асаргаа, эмчилгээ, эм тарианд нийт 1,364,870 төгрөгийн,
Мөн Баянхонгор аймгийн Бага шаргалжуутын Баян-Ундарга зэндмэнь рашаан сувилалын бэлэн мөнгөний орлогын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн баримтаар 1,770,000 төгрөг буюу сувиллын газар сувилуулахад нийт 1,770,000 төгрөгийн,
Мөн Баянхонгор аймгийн Бага шаргалжуутын Баян-Ундарга зэндмэнь рашаан сувилалд хэвтэн эмчлүүлэхэд болон шүдний эмнэлэгт ирж очсон бензинийн зардалд
НИК ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн баримтаар 50,000 төгрөг,
Ти эм ойл ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн баримтаар 150,000 төгрөг,
Хонгор жаст ХХК-ийн НӨАТ-ын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн баримтаар 147,000 төгрөг, нийт 347,000 төгрөгийн тус тус зардлууд гарсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.
13. Иймд хариуцагч *************** хүүхдийн асаргаа, эмчилгээ, эм тарианы зардалд 1,364,870 төгрөг, сувиллын газар сувилуулсан зардалд 1,770,000 төгрөг, бензиний зардалд 347,000 төгрөг, нийт 3,481,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****************олгож шийдвэрлэлээ.
14. Харин нэхэмжлэлийн шаардлагаас аймгийн төвд байрлан эмчилгээнд явж байгаа байрны цахилгааны төлбөр 3,857,776 төгрөг, сумаас аймаг, аймгаас хот ирэх явах бензиний зардал болон хүнсний зардалд 5,609,950 төгрөг, нийт 9,467,726 төгрөгийн зардлууд нь эрүүл мэндэд гэм хор учирснаас шалтгаалан гарах зайлшгүй зардалд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч ************** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ***************** нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүн буюу 3,481,870 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70,660 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ****************** хүүхдийн асаргаа, эмчилгээ, эм тарианы зардалд 1,364,870 төгрөг, сувиллын газар сувилуулсан зардалд 1,770,000 төгрөг, бензиний зардалд 347,000 төгрөг, нийт 3,481,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *************** олгож, аймгийн төвд байрлан эмчилгээнд явж байгаа байрны цахилгааны төлбөр 3,857,776 төгрөг, сумаас аймаг, аймгаас хот ирэх явах бензиний зардал болон хүнсний зардалд 5,609,950 төгрөг, нийт 9,467,726 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч **************нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *************** улсын тэмдэгтийн хураамжид 70,660 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг дурдусгай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА